Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Энэ удаагийн хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцууллаа.

Тодруулбал, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанын дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn) –ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг үүрэг болголоо.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [202.9.40.69] 2023-04-11 14:48:31

тархиа угаалгаж хаширдаггүй уснууд вэ

Зочин [203.91.115.49] 2023-04-09 13:29:53

АН л ялвал газрыг иргэдэд өгч чадна. Иймд АН минь сонгуульд ялаасай даа.

би [66.181.188.181] 2023-04-08 21:30:38

аль нь ч адил. хогийн намуудыг болиод хаант засагтай болмоор юм. АН бүүр хогийн гарууд

Зочин [124.158.69.83] 2023-04-08 20:03:00

2024 онд ардчилсан нам ялах юм бол иргэдэд газрыг нь өмчлүүлнэ. Харин МАН ялах юм бол иргэдэд газар өмчлүүлэхгүй. Иймд иргэдээ АН-д саналаа өгөх нь зөв дөө.

Ardhvv [74.96.0.11] 2023-04-10 07:20:19

gazar abaad chi yu hiih yum vnendee yu ch hiij chadahgvi shvv de Aн-n hulgaich nar erliiz hytaduudaa ugnu biz alich nam baisan mongol hvn gazraa avchil taaraa bvv sanaa zov

Хал үзсэн хашир толгой. [202.9.46.255] 2023-04-08 20:25:04

МАН иргэдийг хууран мэхлэж санал авах ээлжит хар аргуудаа аль хэдийнээ эхэлсэн. Үүний нэг нь энэ газар өмчлүүлэх молиго. Баахан хүсэл авч хүлээлт үүсгэж дараад, саналыг нь луйвардсаны дараа мартаж орхино. АН муу нэртэй ч гэсэн амлалтадаа хүрдэг дээ..


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.