Д.Амарбаясгалан: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 152 гишүүн сонгогддог байх нь оновчтой
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг УИХ нэг танхимтай байх ба гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөгийн түвшинд Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол болгон барьж ажиллаж чадахгүй байгаа нь сонгуулийн мажоритар тогтолцоотой ихээхэн хамааралтай.
Холимог тогтолцооны асуудал нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Манай улс 2012 онд УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа гишүүдийн 48-ыг нь мажоритараар, 28-ыг нь пропорционалиар сонгож, УИХ-аа бүрдүүлж байсан. Тухайн үед 99 гишүүнтэй болох тухай асуудал хөндөгдөж байсан ч дэмжигдээгүй. Үүний дараа ч гишүүдийн тоог нэмэх тухай дахин яригдаж, 108 болгоё гэсэн санал ярьж байсныг та бүгд санаж байгаа байх.
Өнөөгийн нөхцөлд УИХ-д төлөөллийн зарчмыг бүрэн хангах нь тун чухал. Үүний зэрэгцээ одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, тухайн гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг, цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг зэрэг сул тал ихтэй. Дээрх хувилбараар, гишүүдийн тоог нэмснээр чанартай хууль батлах боломж бүрдэнэ" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ үеэр хэлэхдээ, УИХ-ын болон бусад холбогдох тогтоолын хүрээ хязгаарт захирагдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байгаа болохыг тодотгосон юм. Түүнчлэн улс төрийн бусад намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн зүгээс хүргүүлж байсан засаглалын хэлбэрийг өөрчлөх, төрийн бэлгэ тэмдэг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, шүүх эрх мэдэл гэхчлэн өргөн хүрээтэй саналууд ирж байсан. Гэхдээ Засгийн газар дээрх тогтоолын хүрээнд ажиллаж, эхний ээлжинд тоо, тогтолцооны асуудлыг хөндсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
Сэтгэгдэл
зочин [43.228.129.139] 2023-05-05 09:14:10
тоо нэг их чухал биш бха. одоо 76 хүн сонгогдож гарчаад 39-үүлээ хууль тогтоомж батлаад байж болохгүй, 1-т асуудалд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй, 2-т гишүүний халдашгүй эрхийг авч хаях хэрэгтэй, 3-т насны хязгаар зааж өгөх хэрэгтэй, хорин хэдтэй залуучууд төрийн жолоо атгалцана гэж хаана бхав бандаажаа цэгцэлж сураагүй амьтад бж л бсан, 45-аас дээш наснаас өрсөлддөг бмаар, за тэгээд гишүүн бүрийн тусдаа өрөө, туслах энтр ямбыг халах хэрэгтэй, чуулганы танхимд ч өөрчлөлт хийх хэрэгтэй, тусдаа ширээ, микрофонтой бх хэрэггүй, английнх шиг бөөнөөрөө суудаг, хоцорсон бол суудалгүй зогсдог, үг хэлмээр бгаа бол эрт ирж микрорфонд ойр суудаг болгох хэрэгтэй. за тэгээд гишүүнд нэр дэвших хүний шалгуурт эрүүл мэндийн өндөр шаардлага тавих хэрэгтэй, сүүлийн үед яригдаад бгаа 76 гишүүн жагсаалтаар орж ирнэ гэдгийг огтоос дэмжиж болохгүй ............
зочин [192.82.68.159] 2023-05-04 18:38:42
ардын намдаа саналаа өгнөө бусад намууд бүгд хулгайчаар дүүрсэн нам!!!
Зочин [192.82.71.28] 2023-05-04 18:31:51
Энэ 1 нүд нь улаанаар аа эргэсэн новш их улайрч бнаа, улс орны эрх ашгаас илүү нам нэртэй хэдэн луйварчин үе дамжиж улсыг тонож идэх гэсэн хомхой сэтгэл шүү дээ ер нь одоо ҮХ яаж өөрчлөх ёстой гэвэл УИХ тай 3 намыг татан буулгаж 1990 оны зүүн европын орнуудын улс төр нийгмийн цоо шинэ шинэчлэлт систеийн реформ хэрэгтэй.
иргэн [192.82.85.115] 2023-05-04 16:01:03
Аль тогтолцоогоо сонгох та нөхдийн тааллаар болно гэвэл тоог нь хэзээч 152 болохыг зөвшөөрөхгүй байх аа.
Зочин [192.82.89.29] 2023-05-04 13:10:19
Таны зөв байж магадгүй, хамгийн гол нь дархан эрх гэдэг зүйлийг л авч хаяад бүр болиулах хэрэгтэй тэгж байж наадуул чинь хийх ёстой ажлаа хийж улсаас мөнгө хулгайлахгүй болно