БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ТҮР ХААЖ, ЗАСВАРЛАНА

Aдмин / Нийгэм

Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг 2023 оны наймдугаар сарын 23-ны 23:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.