БНАСАУ-ын Ардын дээд хурлын ээлжит чуулган эхэллээ
БНАСАУ-ын ардын дээд хурлын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн чуулганаар Умард Солонгост төрийн албан хаагчийн тухай хууль зохион байгуулалтын асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн тус улсын цөмийн болон пуужингийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуудал багтах эсэх асуудал олон улсын анхаарлын төвд байна. Умард Солонгосын хууль тогтоох дээд байгууллага жилд 1-ээс 2 удаа хуралдаж улсын төсөв хууль тогтоомж болон бусад асуудлыг хэлэлцдэг. Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн 2019 оноос хойш анх удаа хилийн чанадад айлчилж ОХУ-ын алс дорнодын бүс нутагт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй дээд хэмжээнд уулзалт хэлэлцээ хийсэн. Энэ дээд уулзалтын үр дүнд Ким Путин нар стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон юм.
Өмнөдийн Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар энэ удаагийн чуулганаар Ким Путин нарын уулзалтаас гарсан үр дүнг голчлон хэлэлцэх болов уу гэж таамаг байна. Учир нь энэ дээд хэмжээний уулзалтаар Умардын тал Оросоос хүнсний тусламж зэвсэг зэрэг өндөр технологи авах үүний хариуд Пхеньян Москвад зэвсэг нийлүүлэх тухай тохиролцоонд хүрсэн байж магадгүй гэж олон улсад харж таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ Пхеньян өнгөрсөн Даваа гарагаас эхлэн хилийн хатуу хориг хязгаарлалтаа сулруулж гадны улс орны иргэд жуулчдад хилээ нээсэн байна.
Энэ нь нэг талдаа Умард Солонгос эдийн засгаа өсгөх зорилготой ийм алхам хийж байна гэж зарим шинжээчид харж дүгнэж байна. Өнгөрсөн 2022 онд болсон Умардын ардын дээд хурлын чуулганаар тус улс цөмийн зэвсэгтэй улс болсноо зарлаж улмаар болзошгүй нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах тухай хуулийг баталсан юм.
Үүний зэрэгцээ ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх 10-р сард Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Сая ОХУ-д болсон Путин, Ким нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Умард Солонгост айлчлах Ким Жон Уны урилгыг хүлээн авсан байна. Сергей Лавровын Пхеньянд айлчлах айлчлалын зорилгыг олон улсын шинжээчид 1-рт, Оросын төрийн тэргүүний Умардад хийх айлчлал бэлтгэл ажлыг хангах зорилготой нөгөө талдаа Орос Умард харилцаа хамтын ажиллагааг илүү ойртуулж байгаагийн илрэл болж байна гэж ажиглагчид харж байна.
Мөн зарим шинжээчдийн хувьд Орос Умардын харилцаа илүү гүнзгийрэх төлөвтэй болж ирж байгаа энэ цаг үе нь Орос-Хятадын харилцаа ч ойртож гүнзгийрч байгаа энэ цаг үетэй давхцаж байгааг онцолж байна. Өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч Путин Хятадын даргын урилгыг хүлээн авч ирэх 10-р сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байна. Энэ нь Пхеньянд Бээжин болон Москва гурван талт хамтын ажиллагаа ойртож байгааг харуулж байна гэж үзэж байна. Эндээс харахад Кремлийн тэргүүн Хятад, Умард Солонгост айлчилж 3 талт дээд хэмжээний уулзалт хийх тухай саналыг төрийн тэргүүн нарт тавьж магадгүй гэж шинжээчид таамаглаж харж байна.
Сэтгэгдэл