Д.АМГАЛАН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛБЭР ШИНЭЧЛЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ
Ипотекийн зээл манай нийгэм, эдийн засгийн өсөлт, аж ахуйн нэгж бизнесийн хөгжил, айл өрхийн амьдралд олон сайн нөлөөллийг үзүүлсэн. Аливаа зүйл цаг хугацаатай, хэмжээтэй байдаг. Тиймээс ипотекийн зээлийн тогтолцоонд цаг үе, өнөөгийн төлөв байдалтай нийцсэн бодлого арга хэмжээ авахгүй бол макро, микро түвшний эдийн засагт халтай болоод байна. Өнөөдөр 4,1 их наяд төгрөг бүхий ипотекийн зээл олгож, сард дунджаар 40- 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт. Энэ нь эргээд санхүүжилт.
• Ипотекийн зээл хэрэгжүүлэх арга барил нь :
1. Төсөвт дарамт авч ирэх болж
2. Хэрэгжихэд бодит боломж муу
3. Орон сууцны үнийг / хөөс дарагдахгүй/өндрөөр хатуу барих хөшүүрэг болж
4. АБ аас санхүүжилттэй барилгын компани, АБ хоёрыг дэмжих хэрэгсэл болж хувирсан байна.
5. Шалгуурыг хангасан иргэдийн хувьд хүртээмжтэй бус байгаа гэх зэрэг нь өнөөгийн цаг үеийн шаардлагыг хангасан хэлбэрийг шаардаж байна.
Иймийн тулд:
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ:
1. Зээл олголтын /өнөөгийн банкны нөхцөл/ процессыг зөөлрүүлээгүй цагт төсөвт дарамт болохоос бус үндсэн зорилго биелэхгүй.
2. Зээлийн санхүүжилтийг өөр эх үүсвэрээр / хөрөнгийн захаас, зорилтод сангаас / санхүүжүүлэх
3. Өөрөө хөгжих зүй тогтлыг /дэд бүтэцтэй, чөлөөт эх үүсвэртэй холбоотой ажлуудыг шийдвэрлэх/ бий болгосон цагт зөв хувилбар байх болно.
Сэтгэгдэл
Shon [103.57.94.141] 2023-10-25 17:15:55
Д,Амгалан гэж хүн ямар байгууллагад , ямар албан тушаал дээр ажилладгийн ипотекийн зээл олгох субьект мөн хүн юм уу.Тодорхой тайлбар байна уу.
Зочин [202.131.225.53] 2023-10-24 14:40:03
зээл олгох процес улсын төсөв 2 хамааралгүй
Иргэн [202.131.225.53] 2023-10-24 13:49:40
1.төсөвт ямар ч дарамт үүсгэдэггүй. 2.Хөрөнгийн захаас босгох гэхээр бодлогын хүү зах зээлийн хүүнээс хэт бага хүүтэй. 3.Өөрөө хөгжинө гэвэл зах зээлийг хүү рүү шилжинэ дээ.
Зочин [103.57.94.141] 2023-10-25 17:55:20
Хөрөнгийн зах зээлд одоохондоо ипотекийн зээл ямар ч хамаагүй.