З.Батбаяр: Мөс цас хайлахыг хүлээлгүй хусаж зайлуулж сэтэлснээр халиа тошинг бууруулна

Aдмин / Нийгэм

Нийслэлд энэ өвөл халиа тошин эрт, их хэмжээгээр үүсэж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяраас тодруулав.

-Халиа тошин юунаас болж үүсдэг вэ? Хүний хүчин зүйл энд нөлөөтэй юу?

-Халиа тошины хувьд энэ жил их сонин үзэгдэл болж байна гэж хэлж болно. Учир нь байгалийн бус байдлаар үүсэж байна. Байгаль дээр халиа тошин болж байгаа бол энэ нь булаг ус ундрах, эсвэл газрын хөрсний усны түвшин зэргээс хамаарч шалтгаалдаг. Харамсалтай нь тийм биш байна. Бид Улаанбаатар хотынхоо орчимд байгалийнхаа бүх зүйлийг эвдэж үгүй хийж байна.

Сэлбэ голоор жишээ татан хэлэхэд, энэ гол өөрөө намгаар хүрээлэгдсэн, гантай жилүүдэд голын ус татарч, үер ус ихтэй жилд тэлдэг байсан бол одоо байгалийн голыг зориуд хатаадаг болсон. Ногоон нуур дээр гэхэд хатааж хаяаад хөрсний усыг доошлуулах төхөөрөмж хүртэл барьсан. Ингэснээр үер усны үеэр хөрсний ус дээшлэнгүүт Сэлбэ руу нийлүүлдэг болсон. Үүнээс болж байгалиараа байгаа Сэлбэ гол дээр халиа тошин үүсэж нэмэгдэх, ихэсэх болсон. Барилга барихдаа хөрсний усыг шавхаж байгаа үйл ажиллагаа ч энд сөргөөр нөлөөлж байгаа.

-Ингэж ихэсэх болсон ямар сөрөг нөлөө, аюултай вэ?

-Халиа тошин энэ өвөл эрт эхэлсэн. Энэ нь урт хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Сэлбэ гол дээрх усны суваг шугам болон голын эргээр барьсан барилгуудын суурь хийц болон гүүрүүдэд сөргөөр нөлөөлнө. Эрт үүссэн болохоор удаан хугацаагаар нөлөөлнө гэсэн үг. Энэ нь олон жилээр давтамжтай үргэлжлэх юм бол хөлдөөд гэсэх, тэлэх агших байдлаар барилга байгууламжийн суурийг муутгах зэргээр ойр орчимдоо аюултай.

Халиа тошин нь улс бүрд өөр өөр байдлаар үүсдэг. Европт энэ үзэгдлийг өвлийн үер гэж нэрлэдэг. Нөгөө талаар зуны үер үргэлжилж байна гэж хэлж болно. Зун, намрын үерийн хамгийн эхний, шууд мэдэгдэхүйц байдал нь голын усны түвшин нэмэгддэг бол хоёр дахь үзэгдэл нь хөрсний усны түвшин ихэсдэг. Ингэхээр барилгын компаниуд барилга барихдаа нөгөө нэмэгдэж буй хөрсний усыг зайлуулах байдлаар шавхдаг.

-Халиа тошинг бууруулахад ямар арга хэмжээ авах ёстой талаар мэргэжлийн хүний хувьд тодруулж хэлнэ үү?

-Үер усны үеэр ямар арга хэмжээ авдаг билээ, яг л тэрэн шигээ ажиллах учиртай. Усны урсгалыг аль болох чөлөөтэй болгохтой адил халиа тошины мөсийг хусаж зайлуулж, сэтлэх арга хэмжээ авна гэсэн үг. Зун, намар маш богино хугацаанд дайрч ирж буй үерийн усыг хурдан өнгөрүүлдэг бол халиа тошины хувьд өвлийн хүйтэнд мөстэй тулалдаж байна гэсэн үг. Авах арга хэмжээ адилхан. Үер ус, халиа тошноос урьдчилан сэргийлж хамгаалах арга хэмжээг авч байх учиртай.

Сүүлийн 30 жилд үнэндээ манай улсад усны мэргэжилтэн бэлтгэх ажил зогсож, боловсон хүчин байхгүй болсон. Усны инженерүүдээс гадна яг миний хэлээд буй үер ус, энэ халиа тошинтой тэмцдэг, энэ ажлыг хийдэг механик инженер хүмүүсгүй болж буй нь мөн бидний хамгийн том аюул болж байна гэв.

Нэмж мэдээлэхэд, халиа, тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, 6 машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг гарган өдөр бүр ажиллаж байгаан нийслэлээс мэдээллээ.

Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг сувагчилж, 2.5 метр өргөн, 1.2 метр гүн, 45 метр урт суваг татан, 28 удаагийн рейсээр 420 тонн мөсийг зөөж тээвэрлэхээр ажиллаж байна. Голын даланг цэвэрлэж чөлөөлөн, суваг татах ажлыг гүйцэтгэн, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-01-11 10:15:13

энэ хүү р өөрөөр бодох сэтгэх тархи алгаа. зайлуул далдруул

Татбаяр [66.181.183.252] 2024-01-10 22:52:01

Юм бүхэнд ордог 1 хүнтэй болжээ.

Зочин [66.181.185.39] 2024-01-10 22:36:32

Мангарын намынхаан явган хүнийхээ зам дээр элс асгаачээ Финляндад тэгдэг юм ёстой эргүү мангаруудаар бүрдсэн нам юмаа. Элс гаднаас авна гэж битгий хуцаад унаарай

Зочин [122.96.32.186] 2024-01-10 19:27:04

Мөс хайлж УС болдог Нээлт Монгол Төрийн Нээлт болов !!!

Зочин [66.181.176.244] 2024-01-10 16:35:59

Батбаяр аа, хүрздэж аргацаах бол асуудал шийдэлт бишээ. Ноднигийн үер дахин давтагдаж бас л хэсэг орон сууц бахь байдгаараа үерт автаж жорлонгоор халих эрсдэл хэвээр байна. Та энэ тухай өмнө нь мэдээлж байсан, Энэ талаар дорвитой арга хэмжээ авмаар байна. Үерээс хойш ямар ч арга хэмжээ авагдсангүй. тэр үеий дарганцрууд халагдаад энэ асуудал эзэнгүй үлдлээ. Та энэ Нямбаатарт дуулгаж түмэнд тус болоорой.

Зочин [203.98.76.249] 2024-01-10 16:29:29

хэн гэдэг гахай овоо цулайж байгаа бол? хэдэхэн хүн л төмрөөр нүдээд байх юм.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.