2011 ОНЫ СУДАЛГАА: МЕТРО БАРИХ ЭХНИЙ ШАТ 1,5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДАНА

Aдмин / Нүүр

Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам,ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)Алмек Ви Пи Ай ХК Ориентал Консалтантс ХК Марубени ХК Жэй Жи Си Х хамтран 2011-2013 оны хооронд Улаанбаатар хотод метро барих бүх талын судалгааг хийж танилцуулж байсан аж.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан нь зам дутмаг гэхээс илүү замын зохисгүй ашиглалт, гэрлэн дохионы зохицуулалт оновчгүй, зам дээр автомашинаа зогсоодог зэрэг замын орон зайн ашиглалт хангалтгүй, тээврийн хяналт үр өгөөжгүй байгаагаас замын багтаамжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа явдал юм. 2007 оноос хойш хувийн машин нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн эрэлт хэрэгцээ нэлээд өссөн. Гэвч зам барих ажил эрэлтийг гүйцэхгүй, мөн зам тээврийн хяналтыг сайжруулах талаар замын хяналтын төвийг байгуулж, гэрлэн дохиог суурилуулж, замын цагдаагийн зохицуулалт хийх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч хангалттай үр дүн гарахгүй өдий хүрчээ.

Метро төслийн эхний хөрөнгө оруулалт нь туннел, гүүрэн бүтэц, өртөө, тоног төхөөрөмж зэрэг дэд бүтцийн хэсгийн өртөг 1.3 тэрбум ам.доллар, цахилгаан тэрэгний нийлүүлэлт болон үйл ажиллагааг эхлэх зардал ойролцоогоор 200сая ам.доллар, нийт 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай.

Энэхүү төслийн санхүүгийн хувьд хэрэгжих боломжийг судлан үзэхэд Япон улсын ХАЁТ-ын хөнгөлөлттэй зээлийг авч, тасалбарын үнийг 600 төгрөгөөс дээш тогтоосон тохиолдолд ч төслийн дотоод өгөөж (PIRR) 2-3% буюу ашиг маш бага байгаа тул үйл ажиллагаа явуулагч нэгж нь дан ганц тасалбарын орлогоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нөхөж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тогтоогдсон.

Метроны төслийн гол эрсдэлүүд нь хөрөнгө оруулалтын дутагдлын эрсдэл (Viability Gap), орлогын хэлбэлзлийн эрсдэл, улс орны болон тусгаар байдлын эрсдэл (Country risk), валютын ханшийн эрсдэл, хууль, эрх зүйн орчны эрсдэл юм”

2030 он хүртэл Улаанбаатар хотын замын ачаалал, хүн амын нягтаршил, суурьшил, эдийн засгийн үзүүлэлтийг урьдчилан тооцоолсон уг судалгаагаар хөрөнгө оруулалтын эрсдэл хамгийн дарамт учруулж байсныг харж болно.

“...Метроны барилга барих компанийг цаад тал нь есдүгээр сар гэхэд шалгаруулна гэж тооцоолж ажлуудаа зохион байгуулаад явж байна. Бүр наашилбал зургаадугаар сарын сүүлээр шалгаруулна. Ингэсэн тохиолдолд бол бид 330-аад тэрбум төгрөгийг метроны энэ жилийн ажил дээр нь зарцуулна. Энэ ажлууд дээрээ метроны суурь, гидрогеологийн судалгаа, байршлын судалгаа, тоног төхөөрөмжүүд, барилгын хийцлэл зэргээ нарийн судалж, татаж авах ажлуудаа хийнэ. Туннел ухах машинаа суурилуулах ажлыг ес, аравдугаар сард эхлүүлэх төлөвлөлттэй байна.” гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг 2024 оны 2-р сарын 22-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 330 тэрбум төгрөгт энэ бүх ажлыг амжуулна гэдэг тооцоо зөв үү?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Монгол [202.126.89.46] 2024-02-27 16:15:12

Орчин үеийн эдийн засгийн хувьд амьдрах чадвартай мётро гэдэг чинь зөвхөн ухсан хонгил, хэдэн вагон биш шүү Комплёксно, иж бүрнээр эхнээс нь төлөвлөж үндсэн ажлаа хот нь хийж үлдсэнийг нь хувийн хэвшил хийвэл хамгийн сайн үр дүн гарах болно

Үлгэр шиг юм бичих юмаа. Сайн үр дүнд найдачихжээ. [66.181.160.42] 2024-02-27 17:03:55

Монголын хувийн хэвшил чинь мөнгөө газар дор метронд булснаас түүнийгээ Америк, Канад, Европруу гаргахыг бодож байна. Хэн тэгээд 40-50 жилийн дараа газар доорх метроноос ашиг ундарна гэж хүлээх юм бэ? Бүгд л амьд, эрүүл саруул байхдаа мөнгөнийхөө эд шидийг үзээд авья гэж хүсч байгаа. "Үгүй" гээч! Монголын тийм тийм саятан, тэрбумтан "Хөрөнгөө МОНГОЛДОО Л шингээнэ" гэж байна гээд тоочичихооч. Кх!

Зочин [66.181.184.35] 2024-02-27 13:20:26

Метро баригдвал Монголын ядуус орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд халамжийн мөнгөөрөө метрогоор явна биз.

Рувийн ашиг сонирхолдоо сохорчихоод л. [66.181.160.42] 2024-02-27 11:57:20

1-т, метро бол маш үнэтэй босдог тээвэр. Түүний зээлийг нийт 3,5 сая монголчууд хэдэн 10 жил төлнө. 2-т, Монголын нийт иргэд үүнийг Улаанбаатарчуудын өмнөөс эргүүлж төлөхөө зөвшөөрөх юм үү? 3-т, иймд зээл авах эсэхээ Ард нийтийн санал асуулгаар шийдээч. Монгол Улс чинь ардчилсан улс мөн биздээ? Нийт иргэдийн эрх ашгийг, ирээдүйг хөндөж байгаа асуудлаар Ард нийтээс саналыг нь асуухгүй ийм том хөрөнгө оруулалт хийж болохгүй. Хотын дарга үүнийг яах гэж зүтгүүлээд байгаа юм бэ? Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд байгаа юм уу?

Утаандаа хордчихсон мангууд. Цэцэн мэргэнээс. [66.181.160.42] 2024-02-27 16:55:44

Хаана 500-хан мянган хүн метро барьчихаад байна? БИЧЭЭД, НЭРЛЭЭД ӨГӨӨЧ. Их л баян хүмүүс байхдаа. Нэг хүнд ногдох үндэсний баялаг нь хэдэн доллар бол оо? Харин Уаанбаатарын нэг оршин суугчид хэдэн долларын ҮНДЭСНИЙ БОДИТ БАЯЛАГ ноогдож байна? МЭДЭХ ҮҮ? Түүнийгээ бусад улстай харьцуулаад үзээч, тэгээд хаана амьдарч байгаагаа БОДООЧ.

Үнэн [139.5.219.22] 2024-02-27 14:26:32

Өмхий утаандаа хордоод давсагандаа шээсээ бариад түгжирээд явж байх даа таарсан хог вэ!!! Худлаа цэцэрхээд шаагаад байхын 500мянган хүн амтай хотод ч метро яваад болоод л байна утаанаасаа гарч сэтгэ

Гэнэн хонгор уу? Зарлага, орлого, ашигаа ялгаач. [66.181.160.42] 2024-02-27 14:18:52

Яг нэг муу уурхай 1,5 тэрбум долларын ашиг гаргаад метроны зээлэнд өгч ХАРАГДААЧ! Тэр уурхайн нүхийг ухна гэдэг чинь дангаараа бараг 1,5 тэрбум доллар болчихно, метронд илүүчлэх нэмэлт ашиг гарахгүй. Гэнэн юм уу, хаашаа юм бэ?

Зочин [202.126.89.1] 2024-02-27 13:36:17

Зээлээр биш, хот өөрийн хөрөнгөөр босгоно. Өөрийн хөрөнгө гэдэг нь хотод нэг уурхайн ам ашиглах эрх өгсөн. Нүүрсэн зараад орлогоор нь метрогоо санхүүжүүлэх юм.

Зочин [66.181.178.11] 2024-02-27 09:52:00

Хэт хуучин машин, буруу рультэй машин аа импортоор оруулдаг аа зогсоогооч , магины тоог хязгаарлаж байж ахиц гарна

Улаанбаатарчууд [202.179.21.201] 2024-02-27 09:34:21

Улаанбаатарчууд түгжрэлд өдрийн 1-2 цаг зарцуулж байна машиндаа гөлийгөөд нээрэвтээд аргаа барьж байна гэртээ харихад 8 9 ийн үед гэртээ орно хоол цай хүүхдийн хичээл гээд ёоёо амьдарлын хэдэн цагийг зүгээр урьд машины улаан гэрэл харьж элдэвийн бодолд автаж яахын метротой байсан бол наадаж 1 буудал хурдандаа 2 минут явдаг удаан ачаалал бага үедээ 4 минут ийм ашигтай хүний газар 6 жил метроогоор ажил амьдарлаа зохицуулж байлаа машин бол ойр зуурхан зугаалага энэ тэрэнд тэрнээс хамгийн цаг зав хэмнэх нь метро бас тухтай шууд гэрээс гарлаа метроо буудал даарах бороонд норох тухай байхгүй сайхан шүү бас нэг хотын соёл

Метрог бол баян үндэстүүд барьж ашигладаг юм. [66.181.160.42] 2024-02-27 14:38:10

Метрогий чинь их мөнгөтэй, их хүн амтай, баян үндэстнүүд барьж ашигладаг. Тэрнээс биш монголчууд шиг ядуу үндэстэн барьж ашигладаггүй юм. Санхүүжүүлж чадахгүй, өчнөөн өрөндөө баригдсан, одоогор авчихсан байгаа зээлээ юүгаараа төлөхөө мэдэхгүй тийм хүний олонлог метро мөрөөдөөд ч хэрэггүй. Дараа нь бөөн нэрмээс болно. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явсан нь дээр. Энэтхэг, Пакистан, Египт, Вьетнам, Тайланд, Өмнөд Африкийг хар,

Одоо Метрооноос [202.179.21.201] 2024-02-27 09:27:15

Одоо метрооноос өөр гарц байхгүй болсон шдээ жил 10,000 машин багадаа орж ирдэг гэж байгаа тэгээд үүнийг 90 хувь нь хотод үлдэнэ тэгээд дүрэм журам мэдэхгүй соёлгүй улс нэмэгдээд наад 0 тэг зогсолтыг 7 хоногт 1ээс 2 удаа хийж байна энэ судалгаа биш бодит зүйл бүгд мэднэ энээс гарах ганц арга метро Хөх хот ороод үзэлдээ ядаж түгжрэл нь 80 хувь буурсан гэж байна


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.