Даваа гарагаас Туул, Тэрэлж гол дагуу завьт эргүүл гарна

Aдмин / Нийгэм

Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургаадугаар сарын 10-наас ажиллахаар болжээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

"Зуны улиралд иргэдийн аялал, зугаалга эхлэхээр усны ослын тохиолдлын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь ихэсдэг. Усны ослоор амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна.

2024 оны эхний дөрвөн сард усны ослын улмаас 16 иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон" гэж ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас мэдээлж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.