МОНГОЛД ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨСӨН НЬ ХОХИРДОГ УЧРААС ЗАЛУУС ШАНТАРЧ БАЙНА

Aдмин / Нийгэм

Эдийн засгийн луйврын сэтгэлгээ, хууль дүрэмгүй байдлын ноёрхол дээд цэгтээ тулсан учраас дийлсэн нь дэлдийснээ гэгчээр ажил олгогчид залуучуудын хүч хөдөлмөрийг хямд сорж байгаад шантран ажлаа орхих эсвэл бие эрүүл мэндээрээ хохирон хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүртэл боолчилдог тогтолцоо байсаар байна. Ганц тор хүнс дэлгүүрээс худалдаж авахад цалингийн мөнгө нь урсчихдаг харгис эдийн засаг, зах зээлийн орчинд шударгаар шаргуу ажиллаад, өдөр шөнөгүй зүтгээд ч амьдрах, гэр бүлээ тэжээх өр шир, зээл төлбөрөө хаах бололцоо улам бүр хумигдаж байна. Гэтэл эрх баригчид эдийн засаг сайжирч, иргэдийн амьдралд орлого нь багагүй өсөн нэмэгдэж, сайн сайхан цаг ирж байгаа талаар ам уралдан шаагилдах. Гэвч бодит байдал тун амаргүй байна.

Өнөөдөр өргүй өрх гэр бүл Монголд байхгүй. Худалдааны салбар нь зээлээс, үйлдвэрлэл нь өсөн дэвжих бололцоогүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн цөм гаднаас буюу нэг улсаас хамааралтай.

Хятад нүүрс, зэс, алтаа худалдаж авахаа болиход л улсаараа өрийн дарамтад живж мэдэх нөхцөл байдал бий болжээ.

Улсаа аварч, баялагт нь эзэн болгоно гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хаа байна? Зүрх сэтгэлд нь зүсэм талхаа яахаа мэдэхгүй байгаа ард түмэн бус ээлжит сонгуульд хэрхэн намаа ялуулах тухайгаа бодож тархиа гашилгах төрийн түшээдийн цэвдгийг ээ? Харангуй нүхнээс гарч хөдөлмөрөөрөө амьдарч болдог эрүүл гэгээлэг нийгэмд оршин амьдрахыг хүсэж байна.

ДАВТАЛТ


Сэтгэгдэл

Muugii [172.59.97.221] 2024-06-28 08:58:36

Haa saigui adilhan bna shd. End USA -d ch hereg alga. Urgui hun alga. Heterhii bayan humuus urgui goe amidarch bna bas oron gergui humuus sanaa zovoh yumgui uuriinhuuruu amidarch bna. Heden tsagaachid udur shunugui ajillaj sain duraaraa boolchlogdoj bna. Eh ornoo hugjuulehgui bol bid haana ch ochson hunii humuus shuu… ali nam ni hamaa alga gol ni hiih ajilaa 2-gui setgeleer ( hulgai avliggui gesen ug ) hiichih busad ni bolno

Зочин [103.212.119.228] 2024-06-27 23:44:13

АН хувийн хэвшлийг дэмжиж татварыг багасгаж харин МАН хувийн хэвшилийг (Сарангэрлийн хэллэгээр) улныхаар алга ташуулж төрд авахаар улайрч байна.МАК , МОНПОЛИМЕТ , АЧИТ ИХЭТ , ЭНЕРЖИ ИРЕСУСийг төрд өвөхаар улайрч байна.Баруун зүүнээ ялгачихаад АН @ МАН адилхан гэж хэлээрэй .Зүүний нам гэж олсон болгоноо ажил хийнэ үү эс хийнэ үү гэхээс үл шалтгаалж хувааж хүртэхийг хэлнэ.Тэд татвар нэмж олсон болгоноо халамжид хувиарлахыг эрхэмлэдэг .Барууны нам гэдэг нь үйлдвэрлэлийг дэмжснээр хувь хүн ажил орлого болж улс орон х3вь.хүн хөгжиж баяждаг.Айхтар ялгаа байгаа биү.

Хариулт [103.212.119.228] 2024-06-28 10:02:39

37.140.223..120 оо .Адилхан байна уу үгүй юу гэдгээ одоо АН аар 8 жил төр бариулчихаад харьцуулаад үз.Сургаар биш нүдээр үз.

Зочин [37.140.223.120] 2024-06-28 05:13:31

АН МАН аль нь хэрэггүй малаа

Зочин [45.117.32.66] 2024-06-27 22:28:31

МАН АН аас салцагаая

Zochin [66.181.178.183] 2024-06-27 20:54:16

MaN AN aasaa salaach .

Зочин [139.5.216.229] 2024-06-27 19:25:43

Энийг ман ан хоёр л лав үасаж чадахгүй нь батлагдлаа олон жил өнгөрлөа

иргэн [103.212.116.187] 2024-06-27 16:32:09

манангийн дарлалаас салж энэ бузруудыг халж хаяж байж аьдрал сайжрана

dr [203.98.76.176] 2024-06-27 14:32:45

дээр үеээсээ шударга зүйлийг дарж боож хааж ирсэн. Одоо бүүр төгөлдөржсөн. үнэхээр заваан болсон нь үнэн шүүдээ.

Зочин [80.148.22.12] 2024-06-27 13:02:31

Zugeer l luivarchinguud bugd tsagaa tulahad avilga alvan tushaald ochij amidralaa saijruuliya gesen gulugnuud shuu mongolchuud yalanguya AN iin piz da nar ajilgui 8 jilaa laaz ushiglusun odoo zasag avchih sanaatai hel amaa doloogood suid tsaaguur chin

Ядуурал биднийг нүүрлэж байна. [66.181.160.100] 2024-06-27 11:56:10

2-хон хөрштэй улс нэг иймэрхүү л байна ш дээ. Тэгээд тэр 2 хөрш нь хоюулаа дэлхийн хөгжилтэй орнуудад "зуугдачихсан" байдаг. Энэ байдлаасаа тэд ойрын 20 жилд лав гарахгүй. Тэгэхлээр Монгол тэр2-ынхоо дээгүүр "чөлөөт" ертөнцтэй ойрын 20 жил чөлөөтэй харьцах нь юү л бол. Иймд Монгол нь яаж 2 хөрштэйгээ ойртох уу, бизнесээ энэ хүрээнд хөгжүүлэх вэ гэдэгээ бодох цаг болчихоод байна. Тэгэхгүй бол баттай бизнесгүй, ядуу царайлаад л, ашиг авчирдаггүй жуулчлалаас хоосон юм горьдоод л сууж байна. Залуус мань гадаадруу зугатаад дууслаа. Яг Украйн шиг боллоо, удахгүй.

Зочин [66.181.182.19] 2024-06-27 20:28:37

Жижиг улс баян байх боломжгүй. Том улсууд баян жижиг улсыг янз бүрийн урхинд оруулж байгаад дээрэмдэж дуусдаг юм. Монгол одоо яг дээрэмдүүлдэг үедээ байна. Ийм байдлаас гарах ганц гарц бол дайнд ялж байж, сая жижиг улсаас том улс болно. Монгол улс дайн хийж чадахгүй бол за даа ядуу улс байх нь өлзийтэй биз.

Зочин [202.126.90.180] 2024-06-27 11:37:40

Залуучууд ажил хийх дургүй ажлыг хэзээ ч үнэн ч хийдэггүй гэсэн мөртлөө мөнгө авах дуртай цалин авч байгаа бол ажилдаа сэтгэлээ зориулж хаад мөнгөө нэхээч. Ажлын цагаар зүгээр утсаа ухаад хажууд хүн очсон байгааг ч анхаарах сөгөөгүй байж яаж цалин авах гэж бодож бнаа. Харин гадаадад бол хэзээ ч ажлын цагаар утсаараа тоглоод суух САЧИЙ байхгүй шүүдээ. Тмйм болохоор ажлаа яаж хийнэ тийм л мөнгө аах нь ШУДРАГА шүүдээ

Зочин [139.5.216.216] 2024-06-27 13:45:05

Яг үнэээн

Зочин [66.181.190.122] 2024-06-27 09:41:54

МАНАН-н дарлалаас гарцгаая.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.