Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгожээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хот 1,250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж байна.

зураг

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өнөөдөр 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. Энэ хүрээнд ГУББГ болон дүүргүүдийн Онцгой байдлын газрын нийт дөрвөн шуурхай бригад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостой ус соруулж байна. Ийнхүү Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Мөн Дунд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж хальж гарах нөхцөл үүсдэг. Иймд ГУББГ-аас түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” хэмээв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан. Бороо орж буй үед мэргэжлийн байгууллагуудаас шуурхай бригадууд гарч, ус тогтсон байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг гэдгийг онцоллоо.

Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

зураг

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Лхагва [124.158.125.192] 2024-06-27 17:19:15

Энхтайваны гүүрний доорхи ус Сэлбэ гол руу шууд урсах сувагтай хийгдсэн. Та нарын арчаагүйгээс лаг шавартайгаа зууралдан хатаж битүүрсэн. Өөрсдийн ажилдаа хайнга ханддагаа гайхуулж ус соруулаад зогсож байгаагаа ажил хийж байна гэх хэрэггүй. Бороо орох бүрд соруулж байх юм уу. Хийгдсэн сувагийг онгойлго. Тахилтын гарцын усыг соруулдаг насосоо ажилд оруул. Ажлаа хийсэн шиг хий. Үгүй бол хийж чаддаг хүнд өг.

Зочин [103.212.116.245] 2024-06-27 17:10:50

Соруулахаар анханаасаа хийсэн хэрэг үүү ккккк

Urgen [202.9.40.243] 2024-06-27 16:46:12

Ee MANgaruudaa ajil hiideg.setgedeg.injner shig zaluus.Gadaadad yvaad uom uzej nud tailsan.uguidee yaj hiih argachilal.tehnologiig n ezemshsen.Orig surguiliin baklavaraas deesh diplomtoi MAN bish zaluud 1000 aaraa bn.Us ursgah shugam shuuduugaa ajiltai bolgoh estoigoos boroo oroh bur motor binzen shataaj tuseviin sayiig shataaj.terbumiig zartsuulnaa.Ed nat butehgui shuu.Sain SEH iin darga Nymbaataraa usan t1 tolgoitoigoo huleen zuvsheer.Ymarch ajliin arga barilgui.hurz shoroo hutgaj uzeegui huhduud yasan ichdeghui zutgej bn be.Hongiliin uzuurt terbum Ih naydaar munge l harahdaj bga bhdaa.Arai chadvar.bolovsrolgui zailtssan uomnuud uomaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.