ОХУ, БНАСАУ хооронд зорчигч тээврийн шууд галт тэрэгний үйлчилгээг сэргээнэ

Aдмин / Нийгэм

ОХУ, Умард Солонгос хооронд шууд зорчдог зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн цар тахлын үеэс зогссоныг бүрэн сэргээхээр болжээ. Энэ галт тэрэгний үйлчилгээг дөрвөн жилийн дараа буюу ирэх долоодугаар сараас сэргээх гэж байна гэж Оросын Приморын хязгаарын захирагч Олег Кожемяко мэдээлснийг "Интерфакс" уламжилсан байна.

Оросын Владивостокоос Умард Солонгосын "Расон" боомт хооронд явдаг энэ галт тэрэгний үйлчилгээг ирэх сараас нээснээр зорчигчид болон аялагч жуулчид ая тухтай шууд аялах боломжтой болно гэж тэрбээр Владивостокт болсон Умард Солонгосын барааны үзэсгэлэнгийн нээлт дээр мэдэгдсэн байна.

Мөн Умард Солонгосын хүүхдүүдийг Владивостокт байдаг “Океан” хүүхдийн зусланд амраах бол, Приморын хүүхдүүд мөн Умардад очиж амарна гэж Олег Кожемяко ярьсан байна.

Оросын Приморын хязгаартай хил залгаа Умард Солонгосын тусгай бүс "Расон" хот хХтадын Зилин мужтай бас хил залгадаг. 1991 онд энэ бүс нутгийг эдийн засгийн онцгой бүсийн статустай болгосон юм байна.

Орос, Умард Солонгос хоорондох зорчигчийн галт тэрэгний шууд хөдөлгөөнийг нээх тухай энэ мэдээлэлтэй холбогдуулж өрнөдийн тоймчид Москваг Орос-Украины дайн эхэлснээс хойш Ази болон Африкийн орнуудтай эдийн засаг, аюулгүй байдал, дипломатын холбоо харилцаагаа мэдэгдэхүйц эрчимжүүлж байгааг тэмдэглэж байна.

Өнгөрсөн 7 хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгост сүүлийн 24 жилийн түүхэнд анхны айлчлалаа хийж, Москва-Пхеньяны харилцааг улам гүнзгийрүүлж, хоёр талын баримт бичгүүд, түүний дотор батлан хамгаалах салбарт хамтрах гэрээ хэлэлцээрүүд байгуулсан юм.

Ямартай ч хоёр улсын хоорондох төмөр замын шууд хөдөлгөөнийг сэргээж байгаа нь илүү нягт холбоо харилцааг илтгэж болох шинэ санаачилга бус, өмнө байсан харилцааг сэргээж байгаа алхам гэдгийг тоймчид дурдсан байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.194] 2024-06-27 19:12:32

ядаж оросыг

Зочин [202.126.91.191] 2024-06-27 14:18:30

Болждээ газар үзээд


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.