Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлж байна

Aдмин / Нийгэм

ЦУОШГ-аас өнөөдөр /2024.06.27/ Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байна. Бороо орохоор иргэдийн гэр, хашаа, байшинд, орон сууцны хорооллын зоорийн давхруудад ус орсон дуудлага мэдээллүүд нэмэгддэг.

Иймд:

-Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах
-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
-Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.