ОБЕГ: Маргааш онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослын эсрэг бэлэн байдалд ажиллана

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх "Сонгуулийн санал авар өдөр улсын хэмжээнд нийт онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдалд ажиллана. Тодруулбал 13 аймгийн 68 томоохон гол мөрөнд онцгой байдлын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр, томилогдсон байршил руу өчигдөр явжээ. Үүнд тухайн сумын онцгой комисс дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Дүүргийн хэмжээнд 9300 шуудай элс бэлдэж, 512 байршилд 114 алба хаагч өглөө 07:00-22:00 цаг хүртэл ажилахаар болсон" гэж мэдээлэв.

Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна.

Харин зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн маягтай орох төлөвтэй байгаа.

Мөн Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын аадар борооны эрчимтэй хур тунадастай байна" хэмээн ойрын өдрүүдийн цаг агаарыг танилцууллаа.

Иймд,

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.