ХНХЯ: Санал хураах бүх нийтийн амралтын өдрийн цалинг дундаж цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно

Aдмин / Нийгэм

Зургаадугаар сарын 28-ны өдөр буюу маргааш УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Ээлжит болон ээлжит бус сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж заасан байдаг.

Бүх нийтийн амралтын уг өдөр Хөдөлмөрийн гэрээгээр ажил, хөдөлмөр эрхэлдэг иргэдийн цалинг хэрхэн тооцдог талаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ш.Маяагас тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна гэж хуульчилсан. Бүх нийтийн амралтын өдөр хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдэг иргэдийн нэг өдрийн цалинг хэрхэн тооцох талаар УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заалт тусгаагүй байна. Иймд энэ асуудлыг ямар хуулиар, хэрхэн зохицуулдаг вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураах бүх нийтээр амрах талаар тусгасан ч нэг өдрийн цалинг хэрхэн тооцох талаар тодорхой заалт байхгүй. Тиймээс энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т зааснаар “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн зохицуулалт мөрдөгдөх болно гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.