Н.Энхбаяр: Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболт гүүрэн байгууламж ихтэй, түвэгтэй төсөл

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдөр (2025.03.19) макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг танилцуулав.

Эдийн засагч, судлаач Н.ЭНХБАЯР:

-Өнгөрсөн жилүүдэд бид нүүрсний экспортын тухайд мэдээж дэд бүтцүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргасан. “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 2018-2021 онуудад 276 км төмөр зам барьсан. Гэхдээ хилийн холболтоо хийж чадаагүй учир төмөр замаар нүүрсээ зөөгөөд, буулгаад, дахин машинд ачиж, хил гаргаж байна.

Гэтэл зах зээл нь манайхтай адил, ижил бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ОХУ энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ гэхээр 2021-2024 онд гурван жилийн хугацаанд Эльгагийн нүүрсний уурхайгаас Номхон далай чиглэл рүү 530 км төмөр зам, шинэ боомт барьж тохижуулсан байна. Гурван жилийн дотор л бариад дуусчихсан. Харин Монгол Улс төмөр замын хил холболтын талаар ярьж эхэлж байна.

Оросын төмөр замын бүтээн байгуулалтаар өөр зүйл тээвэрлэдэггүй учир энэ төмөр замын ачаар Эльгагийн нүүрсний уурхай 2025-2026 онд олборлолт болон экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлнэ гэсэн зорилтоо танилцуулаад байна. Гол нь яагаад Эльгаг яриад байна вэ гэхээр тус уурхай нүүрсний агууламжийн хувьд Тавантолгойн нүүрсний уурхайтай яг адил 2.6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Чанарын хувьд мөн адил.

Монгол Улс 60 жилийн дараа, төмөр замын гурав дахь боомтын хил холболтын дараа ярьж байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын шийдвэрийг УИХ-ын чуулганаар соёрхон батална. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны хавар эхэлж, 2028 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Дэд бүтцийн ажил урагшилж байгаа ч энэ төсөл бол тийм амар ажил биш. Гүүрэн байгууламж ихтэй, түвэгтэй төсөл.

276 км-ын өртөө бий. Үүний хажууд хилийн зурвасын торон хашаа, эсрэг талдаа их говийн дархан цаазат газар, хилийн боомт харагдаж байна. Эндээс харахад төмөр зам барих гэж байгаа газар маань барилга байгууламжийн тохиромжтой газар биш. Хоёр талаасаа давчуу хонгил буюу хавцлын хооронд барих гэж байна.

Цагаан хадаас хилийн боомт хүртэлх тус хэсэг газар бол газарзүйн хувьд хонхор. Харин Хятадын хилийн боомтын нарийн төмөр зам өндөрлөг хэсэгт бий. Одоо баригдах төмөр зам нэгдүгээрт авто замуудын дээгүүр буюу гүүрэн замаар баригдах нь. Мөн үүний дараа хилийн боомт руу өндөрлөг зөрүүгээр гүүрэн зам барих болно. Энэ бол нэлээн төвөгтэй ажил.

Хоёрдугаарт, Зам тээврийн яам болон бусад албаныхны танилцуулж байгаагаар хоёр өөр царигтай төмөр зам барих гэж байна. Манай талаас өргөн царигаар нүүрс гарна, Хятадын талаас галт тэрэг нарийн царигаар зүтгүүрээр орж ирнэ.

Тэгэхээр хоёр зам барих ажил цаасан дээр зураад ярихаар маш ойрхон хугацаанд хийх ажил мэт боловч газарзүйн орчин, бүтээн байгуулалтын хувьд маш төвөгтэй төсөл. Та бүхэн анзаарсан бол Цагаан хадад сүүлийн хоёр жил удаа дараа үер буусан. Газарзүйн хувьд тэгэхээр тун төвөгтэй гэсэн үг.

Юу хэлэх гээд байна гэхээр, Оросын нүүрсний экспорт ирэх хоёр жилд нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тогтвортой өснө. Харин Монгол Улс төмөр замын холболтоо хийж чадахгүй бол (гэхдээ энэ бол зөвхөн төсөөлөл, албан статистик биш) нүүрсний экспорт нэмэгдэхгүй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

Коксжих нүүрсний гол хэрэглээ болж байгаа гангийн үйлдвэрлэл Хятадын зах зээлд мөн их савлагаатай байна. Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гангийн үйлдвэрлэл дээрээ зохицуулалт хийхийн тулд илүүдэл үйлдвэрлэл бий болгохгүйн тулд гангийн гарцаа багасгая гэсэн мэдэгдэл хийсэн.

2025-2028 онуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөллийг танилцуулъя.

Одоогийн байгаа дээрх орчинд бид 2025 оны төсөөллөө гаргаад, үүн дээрээ суурилж 2026, 2027, 2028 онуудад ямар үр дүнд хүрэх вэ гэсэн төсөөллийг манай судлаачид хийсэн байна.

Төсөөллийн загвар ямар суурин дээр үндэслэж байгаагаас өөдрөг байх уу, тааруу байх уу гэдэг нь хамаарна. 2024 оны үндсэн суурь үзүүлэлтүүд маань нэлээн өөдрөг зүйлүүд дээр суурилсан учир ирэх онуудын төсөөлөл ерөнхийдөө өөдрөг байх төлөвтэй.

Илүү нарийвчилсан мэдээлэл буюу 2025 онд ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харахын тулд Монголбанкны өөр загварыг ашиглаж буюу сарын тоон мэдээлэлд тулгуурлаж гаргавал илүү нарийвчилсан төсөөлөл гарна.

Бид сарын биш жилийн тоон мэдээлэл дээр тулгуурладаг учир урт хугацааны таамаглал гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр багахан зөрүү бол гарч таарна. Дээрх тоонууд бол үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар энэ хязгаар ийм байвал зохистой гэдэг саналыг хэлж байгаа юм.

Энэ хязгаарт байхад Монгол Улсын эдийн засаг хямралгүй, савлагаагүй, эрсдэлгүй байх юм аа гэсэн төсөөллийг өгч байна. Үүн дээр тулгуурлаад Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам ирэх гурван жилийн төсвийн мэдэгдлээ боловсруулна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [66.181.180.47] 2025-03-19 19:29:09

Хохь нь үхэр Монголууд Оросуудын гай Тэднээс айж өмдөндөө тавьчихдаг...Урвагч Баттулга үүнийг хийсэн .Гэтэл бүгдээрээ юу ч мэдэхгүй хараагүй гээд нам болсон .Оросууд ингэж зор уд хорлосон гэдг йг бүгд мэддэг Саяхан бас ШУА н дарга гэх мал Оросууд Эгийн голын УЦС бариуахгүй гэж хэзээ ч хэлээгзй гэж хуцаж байсан Иймл гөлгүүд үхрүүд

Зочин [49.0.133.57] 2025-03-19 17:11:02

Сайн эдийн засагч шүү .... Орос ууд нүүрс дээр манайхыг жинхэнэ гөлөг төөрүүлэх шиг болжээ....

зочин [66.181.188.47] 2025-03-19 15:49:53

Өнгөрсөн жил Хятад Монголоос асар их нүүрс хямд үнээр худалдаж авсан бөгөөд цаашид Монголоос авах уу? оросоос авах уу?

Зочин [202.126.89.105] 2025-03-19 15:27:54

Энэ хуалдагдсан новшнуудаа холхо байлгаад өгөөч ээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.