Нийт 94 оюутан, багш судлаачид Японд суралцах эрхийн бичиг гардууллаа

Д.Тулга / Боловсрол

koosen-Л.ГАНТӨМӨР САЙД ОЮУТНУУДАД ЗОХИОН БҮТЭЭГЧ
ИНЖЕНЕР БОЛЖ ИРЭХИЙГ ЗАХИВ-

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон Улсад нийт 1000 гаруй инженер сургаж бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд өнөөдөр нийт 94 оюутан, багш судлаачдад Япон улсын их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг, батламжийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардууллаа. Тус  ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцлоо.

Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөр Японд суралцахаар явж буй оюутнуудад “Япончууд биднийг үйлдвэрлэгч орон болоосой гэж  хүсч байгаа. Үйлдвэрлэгч орон болохын тулд та бүгдээс өөрөө хийж чаддаг инженер, өөрөө зохион бүтээж, шинийг саннаачлагч, асуудлыг  шийддэг хүн болохыг төр засгаас шаардаж байна. Мөн  24 жилийн өмнө яг та бүхэн шиг Япон улсад тэтгэлэгээр сурахаар явж байсан ах хүний хувьд захихад японы ард түмний ажилсаг,  хичээнгүй, шударга чанараас сайн суралцаарай. Дүнгийн хойноос хөөцөлдөх биш лабораторит цагаа сайн өнгөрүүлээрэй” гэж захилаа.  

Япон Улсын Коосэн сургуульд суралцах болсон оюутнууд энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Токио Коосэн-д  элсэн суралцах Ц.Энх-Гэрэл: -4 сараас эхлэн Токио Коосэны цахилгааны мэргэжлээр сурах болсондоо баяртай байна. Миний мөрөөдөл бол хүний тархины ажиллагаан дээр суурилсан компьютер бүтээх юм. Хичээн суралцаж, заавал гайхамшигтай мэргэжилтэн болохыг хүсч байна.

Ариаке Коосэн-д суралцах А.Тулга: -Хүний амьдралын замыг уулаар жишээ авах нь их. Бид инженер болох замналын уул руу авирч байна. Инженер гэх мөрөөдлийн уулын оргил хүртэл хичээх болно. Коосэн хөтөлбөр бидний хувьд уулын оргилд хүрэх том алхам болж байна. Бид бүхэнд Япон улсын Коосэн сургуульд суралцах боломийг  олгож өгсөн Япон Монгол хоёр улсын Засгийн газарт талархаж байна. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцэхийн төлөө хамаг хүчээ дайчлан суралцаж, шилдэг мэргэжилтэн болох болно.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

 


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000