Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Д.Тулга / Спорт

boh1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталсан. Энэ өдрөөс хойш Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.

Өнөөдөр энэхүү тэмдэглэлт өдрийн 23 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас 256 бөхийн барилдаан эхэлнэ. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох ажээ. Уг барилдаан нь жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд өнгөрсөн жилийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж байсан билээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:59


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.