ОХУ болон Украины 15 иргэн, 4 байгууллагыг “хар жагсаалт”-д оруулна

Д.Тулга / Гадаад мэдээ

EUЕвропын холбоо ойролцоогоор 15 иргэн, 4 байгууллагыг “хар жагсаалт”-д нэмж оруулахаар хэлэлцэж буй юм байна. Тэдний дунд ОХУ болон Украины иргэд байгаа аж. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт ТАСС агентлаг Европын холбооны албаны эх сурвалжийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. Түүний хэлснээр, Зүүн Украины дайчдын удирдагчдын нэр энд түлхүү яригдаж байгаа бололтой. Шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргах аж. Европын албаны хүн мэдээлэхдээ, шийдвэр гарах хугацаа ирэх бямба гариг гэжээ.

Хамгийн сүүлд европын холбоо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд Украин, Оросын “хар жагсаалт”-ыг өргөжүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус жагсаалтад 132 хүний нэр бичигдсэн буй бөгөөд энэ оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.