Хангай хотхоны даацын хана нураасан иргэн Б-д хариуцлага тооцохоор болжээ

Д.Тулга / Хууль

Оршин суугчийн буруутай үйлдлээс болж цууралт өгч, нурахад хүрээд байсан Хангай хотхон дээр хийсэн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр тус хотхоны 50...-р байрны оршин суугч Б байрандаа өргөтгөл хийхээр даацын ханыг нурааснаас бүтэн барилгад цууралт үүсч, нурах аюулд хүрээд байсан.

Тэгвэл тус барилга дээр ажилласан Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч Ц “Иргэн Б “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашигаллтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” заалтыг, УБ хотын ерөнхий менежерийн 2012.12.17-ны өдрийн 1/1785 тоот тушаалыг тус, тус зөрчсөн” хэмээн үзсэн байна.

Иймд 144 айлын орон сууцны даацын ханыг дур мэдэн нурааж, цаашид цууралт үүсч, нурах аюулд ч хүрч болох эрсдлийг бий болгосон иргэн Б-д “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, “нураасан даацын ханаа эргүүлэн хүчитгэж, бэхлэх ажлыг зураг төслийг эрх бүхий байгууллагаар хийлгэж, түүний дагуу гүйцэтгэхийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор даалгажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.