УИХ-ын гишүүн С.Жавхлангийн татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гарчээ

Д.Тулга / Эдийн засаг

javhlan

-ТАТВАРАА ТӨЛӨХӨӨС ТАТГАЛЗВАЛ ДАНСЫГ НЬ ХААЖ, ОРЛОГЫГ НЬ ШУУД ХУРААХ БОЛОМЖТОЙ-

Өнгөрсөн баасан гариг буюу 2-р сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн С.Жавхлан Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар оржээ. Учир нь тэрбээр уран бүтээлчээр ажиллаж байх үедээ олж байсан орлогоосоо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй аж. Улмаар Татварын ерөнхий газрын татварын маргаан таслах хурлаар С.Жавхлангийн орлогын тайлантай танилцаж, уран бүтээлчээр ажиллаж байхдаа олсон орлогоос нь улсад төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулиар ногдуулсан татвараа бүрэн төлөхөөс санаатайгаар зайлсхийх, тайлангаа хугацаанд нь өгөөгүй гэх үндэслэлээр татварын албаны шалгалтад бүдэрчээ. Тиймээс татварын маргаан таслах хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, түүний тайлантай танилцсаны үндсэн дээр татварыг нөхөн төлүүлэх акт тогтоож, торгууль хүлээлгэхээр болоод байгаа аж. УИХ-ын гишүүн С.Жавхлан Татварын ерөнхий газрын дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаа бололтой. Хэрэв тэрээр оногдуулсан татварыг төлөхөөс татгалзсан тохиолдолд дансыг нь хаах, орлогыг нь шууд аргаар татварт хураах гэх мэтээр шийдвэрлэх боломжтой байдаг аж.

Тодруулбал, хариуцагч нь татварын өрийг төлж барагдуулаагүй тохиолдолд татвар төлөгчийн эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс татварын өрийг барагдуулах шийдвэрийг Татварын хуулийн 64.2-р зүйлд заасны дагуу Татварын даргын тушаалаар гаргана. Мөн хуулийн 1.4-т татварын өрийг барагдуулахын тулд 62.2-т заасанчлан татварын алба нь эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, үл маргах журмаар гаргуулах, шүүхэд нэхэмжлэх зэрэг үйл ажиллагааг давхардуулан явуулж болно хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Жавхлан оногдуулсан торгуулийг төлөхөөс татгалзвал хэрэг шүүхэд очих хүртэл зам бий.

УИХ-ын гишүүн С.Жавхлан, торгууль оногдуулсан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мөн Захиргааны хэргийн шүүхэд эсэргүүцэн нэхэмжлэл гаргах боломжтойг эх сурвалж хэлэв. С.Жавхлан гишүүнээс дээрх асуудлаар тодруулга авах гэсэн боловч тэрээр бидэнд тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000