BBC: Оросын дипломат хас тэмдэгтэй дээл өмссөн монгол репперийг зодсон гэв

Д.Тулга / Нүүр

amaraa

Өнгөрсөн баасан гаригт ВВС агентлаг Оросын дипломат Монголын хас тэмдэг бүхий хувцас өмссөн репперийг зодсон талаар мэдээллэжээ. Тус мэдээлэлд "ОХУ-ын дипломат ажилтан тайзан дээр хас тэмдэгтэй хувцас өмссөн Монголын шилдэг репперийг ухаан алдтал зодсон талаар түүний өмгөөлөгч, гэр бүлийнхэн мэдэгдсэн байна.

Сэжигтэн этгээд энэхүү халдлагыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйлджээ. Оросын иргэн түүний нүүр лүү өшиглөж, толгой дээр нь дэвссэн байна. ОХУ-ын Элчин сайдын яамнаас “Энэ талаар шалгаж байна, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээлэл цацаж байна” гэв. Монгол реппер тайзан дээр хас тэмдэг бүхий хатгамалтай монгол дээл өмссөн байжээ. Хас тэмдэг нь нацистуудтай холбоотой ч Гитлерээс өмнө Монгол Улсад байсан уламжлалт бэлгэдэл юм.

С.Амармардахын аав Сэвжидийн Сүхбаатар хэвлэлийн хурал хийхдээ хүү нь зодуулснаас хойш 10 хоног ухаангүй байсан. Хүүгийнх нь толгой хүнд гэмтсэн талаар хэлжээ. Сүхбаатар Монголд хас тэмдэг жигших зүйл биш, уламжлалт хас тэмдэгтэй холбоотой олон ном гарч байсныг тайлбарлав. Мөн өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр сэжигтнийг баривчлаагүй байгаа талаар хэлээд, дипломат халдашгүй дархан эрхээс нь үл хамааран түүнийг хуулийн дагуу шалгах ёстой гэж нэмж хэлэв. Цагдаагийнхан асуудлыг шалгаж буй талаар АFP-д мэдэгдсэн" гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000