Фидель Кастро нэрээр нь гудамж талбай нэрлэж, хөшөө босгохгүй байхыг хүсчээ
Кубын хувьсгалын их удирдагч Фидель Кастрог сүүлчийн замд нь үдэв. Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүд, өндөр дээд албан тушаалтнууд Фидельтэй салах ёс гүйцэтгэхээр иржээ. Түүнийг оршуулах ёслол дээр дүү Рауль Кастро нь “Куба улсад Фиделийн нэрээр гудамж талбайг нэрлэхгүй, ямар ч хөшөө баримал босгохгүй. Удирдагч өөрөө ингэж хүссэн. Фидель манай үндэсний баатар Хосе Мартийн сургаальд үнэнч байж, нэг хүнийг тахин шүтэхийг амьдралынхаа эцсийн өдөр хүртэл эрс эсэргүүцсээр ирсэн юм” хэмээн хэлжээ. Кубын Үндэсний хурал түүнтэй холбогдуулан зохих хуулийн төслийг авч хэлэлцэхээр болсон байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл