ФОТО: Pride Month
Дэлхий даяар жил бүр ЛГБТК+ (лесби, гей, бисексуал, трансжендер, квир гэх мэт) хүмүүсийн эрх, оролцоог дэмжих зорилгоор "Pride Month" арга хэмжээ зохион байуулдаг.
Яагаад зургадугаар сард тэмдэглэдэг вэ?
"Pride Month" нь 1969 оны зургадугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон "Stonewall-ийн бослого"-той холбоотой аж. Тухайн үед цагдаа нар гей хүмүүсийн цугладаг Stonewall Inn гэх газар руу дайрсан бөгөөд үүний эсрэг ЛГБТК+ хүмүүс тэмцэж, түүхэн эргэлтийн цэг болж байжээ. Үүнээс хойш жил бүрийн зургадугаар сарыг тэд эрхийн төлөө тэмцлийн билэг тэмдэг болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.
"Pride Month"-ын гол утга агуулга нь ЛГБТК+ (лесби, гей, бисексуал, трансжендер, квир, бусад хүйсийн олон янз байдалтай хүмүүсийн) эрхийг хүндэтгэх, тэгш эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх шаардлагыг сануулах, ЛГБТК+ хүмүүсийн оролцоо, түүх, соёлыг олон нийтэд таниулах, өөрөөрөө байхыг уриалах, бахархлыг дэмжих аж.
Ямар үйл ажиллагаа болдог вэ?
-
Парад (жагсаал)
-
Соёл урлагийн арга хэмжээ, яриа хэлэлцүүлэг
-
Сургалт, хүмүүжлийн хөтөлбөрүүд
-
Бахархлын туг (солонго туг)-аар чимэглэх
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Гомоонуудыг давруулж болохгүй. [66.181.160.44] 2025-06-17 12:30:04
Гомоонуудын парадэн дээр жоохон хүүхэд юугаа хйиж байдаг юм бэ? Шаал эрүүл БУС юм. Ер нь гомоо баж болно, гэхдээ энэ өвчнөө хүүхдүүдэд халдааж болохгүй ш дээ. Гомоонууд хүүхэдтэй байна гэж юү байсан юм. Ер нь Мэдээ мн-ийхэн дээрх зургуудын нийтэлж яаж байгаа юмб? Монголд эднүүсийг оруулж ирмээр байгаа юм уу? Хэвлэл мэдээллийн хяналт гэж Монголд байна уу??? Мэдээ мн-д нийтлэлийн агуулгаа хянаж цагддаг ямар нэг албан тушаалтан байна уу? Эсхүл Мэдээ мн-ийхэн гомоо болчихсон юм уу? Гомоонуудыг сурталчлаад л.