Загвар өмсөгч Н.Мишээлт “Miss & Mrs Asian Noble Queen International”-ийн ялагч болов
Энэ сарын 22-ны өдөр Мьянмар улсын Янгон хотноо гурав дахь жилдээ “Miss & Mrs Asian Noble Queen International” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны гоо бүсгүй оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Мишээлт амжилттай оролцож, тэргүүн титмийн эзнээр шалгарсан байна.
Загвар өмсөгч Н.Мишээлт Монгол Улсын их сургуулийн оюутан бөгөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг байна. Тэрбээр өнгөрсөн жил “Манжуурын сайхан бүсгүй” тэмцээний ялагчаар тодорсон, 2013 оноос загварын тайзнаа алхаж, 2014 онд “Үнсгэлжин” тэмцээний тэргүүн байрыг тус тус эзэлж байв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Miss & Mrs Asian Noble Queen International” тэмцээний тэргүүн титмийн эзнээр загвар өмсөгч С.Сарнай тодорч, “Азийн хатан хаан”-ы титэм хүртсэн билээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл