“Нарны үр сад” киноны жүжигчид өчигдөр хуримаа хийжээ

Д.Тулга / Нүүр

“Миний байшин” киноны од Сун Хэгёо “Нарны үр сад” олон ангит цувралд хамтран тоглосон Сун Жүнгитай өчигдөр “БНСУ”-ын Сөүл хотын “Шилла” зочид буудалд гэрлэжээ. Хос нийт 300 орчим зочин хуримандаа урьсан аж. “Гейшагийн дурсамж” киноны гол дүр Жан Зиеи сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд уригдан ирж, баяр хүргэжээ. Тэд бал сараа удахгүй Европт тэмдэглэх юм байна.

Өндөр хамгаалалт дор болсон тэдний хуриманд гадаад, дотоодын 300 орчим зочин ирсэн байна. Хуримын гадна талбайд дүүрэн фэнүүд цугласан байсан бол "Шилла" зочид буудлын бүх өрөө захиалгатай байсан бөгөөд фэнүүдийнх нь захиалга байх гэж зочид буудлын ажилтнууд хэвлэлд ярьжээ. Хосуудыг “Нарны үр сад” цувралд тоглож байхдаа дотноссон гэдэг.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000