Х.Баттулга: Олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд ирээд байна

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:

  • 7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
  • 7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
  • 7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,
  • 7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,
  • 7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэг буюу Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр болсон хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье. Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

image

Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт: Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж буй нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв. Улсын Их Хурлаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт, бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Засгийн газарт бүрэн ногддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт, бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болгох үндэслэл байгааг харуулаад байна.

image

Хоёрдугаарт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг. Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ.

Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм.

Гуравдугаарт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм.

Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигддог, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь тогтвортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавьдаг, Засгийн газруудад туслалцаа үзүүлдэг, хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тусалдаг хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын дэргэд байгуулж, ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулах шаардлага оруулж ирж буй нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төслийн “төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглох” тухай зохицуулалтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно. Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй. Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэсгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж татаж авах боломжтой бөгөөд дараа, дараагийн хэлэлцүүлэгт оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү.


Сэтгэгдэл

mdxirzlcc [27.210.241.20] 2020-12-19 03:42:21

Мэдээ.МН <a href="http://www.g0f23hu6n1m3d4bno02t7y02y0klf117s.org/">amdxirzlcc</a> [url=http://www.g0f23hu6n1m3d4bno02t7y02y0klf117s.org/]umdxirzlcc[/url] mdxirzlcc http://www.g0f23hu6n1m3d4bno02t7y02y0klf117s.org/

gtwffsdhwe [36.37.124.100] 2020-11-26 05:09:57

Мэдээ.МН gtwffsdhwe http://www.g1w8c584uz58ol8z2114ceikbji2049ks.org/ <a href="http://www.g1w8c584uz58ol8z2114ceikbji2049ks.org/">agtwffsdhwe</a> [url=http://www.g1w8c584uz58ol8z2114ceikbji2049ks.org/]ugtwffsdhwe[/url]

dkkodlsqo [121.231.13.84] 2020-11-04 01:00:05

Мэдээ.МН dkkodlsqo http://www.g5to44l3e92ow3gwy2jij2d63a56h677s.org/ <a href="http://www.g5to44l3e92ow3gwy2jij2d63a56h677s.org/">adkkodlsqo</a> [url=http://www.g5to44l3e92ow3gwy2jij2d63a56h677s.org/]udkkodlsqo[/url]

mdsrlwx [121.231.13.84] 2020-11-04 00:59:53

Мэдээ.МН mdsrlwx http://www.gf8z13onlubfy12oy8prr7312722316bs.org/ <a href="http://www.gf8z13onlubfy12oy8prr7312722316bs.org/">amdsrlwx</a> [url=http://www.gf8z13onlubfy12oy8prr7312722316bs.org/]umdsrlwx[/url]

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:25:25

http://onlinecasinouse.com/# play casino online gambling <a href="http://onlinecasinouse.com/# ">online casino real money </a> slots free

ЗОЧИН [66.181.181.99] 2019-07-23 12:31:25

ЯАМДЫН ТНБД НАРЫГ 10 ЖИЛЭЭР ТОМИЛОХ ГЭНЭ ҮҮ, ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, ЯАМДАД НЭГ АВИЛГАЧ 10 ЖИЛ БАТАЛГААТАЙ АВИЛГАДАНА ГЭСЭН ҮГҮҮ, ЭНЭ ДЭЛХИЙД ХААНА Ч ИЙМ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ, ХАРИН Ч ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАЛАГДАЖ СОЛИГДОЖ БАЙХ НЬ ЗӨВ,

Иргэн [66.181.161.67] 2019-07-23 01:29:23

Үндсэн хуулиас өмнө монголыг дампууруулж байгаа УИХ - ын тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Тэд үндсэн хуулин дахь төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтад дулдуйдан " гишүүний бүрэн эрх" , " хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй " зэрэг заалтыг хуульчилж солиот хаан болон ард түмнийг дарлаж байгааг зогсоохгүй бол монгол мөхөхөд хүрээд байгааг анхаараарай!!!

Mafiingishvvn [202.126.89.4] 2019-07-23 01:27:43

Ulsiin14terbumtugruguurkazinotogloj hohirol uchruulsanhvrelsvh zandanshatar nartumur zamiin200garui dolloriig idsen erunhiilugchteigee hariuclaga toocohgviyu shudarga said nyamdorjoo

Зочин [103.212.117.181] 2019-07-23 01:18:36

Аймаг сумдыг нэгтгэх, хил дагуу иргэдээ суурьшуулах, 2 танхимтай парламенттай болох Шат шатны эрх баригчидын хариуцлагын тогтолцоог чангатгах Парламентын гишүүдийг иргэд буцаан татах болгох Бүх ашигт малтмалын лизенц газрыг томоохон хэмжээгээр гадаад дотоодынхонд өгсөнийг хүчингүй болгож цэгцлэн хатуу гэрээтэй дахин хуваарилан олгох Авилгачидыг буудар

Зочин [103.212.117.181] 2019-07-23 01:20:58

Буудах ялыг батлах Шударга шүүхийг иргэд нь сонгож байгуулах ЖДҮчид гэх мэт хувийн эрх ашгаа дээдлэгчдийг үтэр түргэн яллах

Ха хаха [107.77.229.70] 2019-07-22 20:33:43

Хийж байгаа сайн ажил нь харагдаж мэдрэгдэхгуй л байна. Юм хийгээч!!!!!!!!!!!

зочии!н [66.181.161.88] 2019-07-22 19:04:52

Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөг засгийн газар боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах,хариуцлагаа өөрөө үүрэх хэрэгтэй. Чадахгүй бол огцорох хэрэгтэй. Харин ерөнхийлөгчөөс санал байвал харгалзаж үзэх хэрэгтэй.

Зочин [77.38.148.28] 2019-07-22 16:40:38

эх орноо хайрлах сэтгэлтэйгээр хуухдуудээ хумуужуулэхгуй бол 108.1080 байсан ч ялгаагуй дээ.

Irgen [202.9.43.199] 2019-07-22 16:39:36

Xeden jil xeden xyn ni chyxal bish bolchood bxd yun 5/ 10 jileer idex mongol yls ene turd garaad gazar ornoo zarj idsen lyivarchdaasaa exleed salax chyxal bnash de ene deer xiij byteex yls ornii xugjil bodox yxamsar setgexyitei xyn neg ch bxgyi gexed xilsdexgyi ali bolox olon jil darxlagdan idej yuxiig xysegchid gedeg ni amidral deer batlagdsan syyliin 30 jiliin yr dagavar mongolchyyd tyiliin ydyyrch nam nertei lyivarchid eeljlen ard tymnii xyrtex estoi baylagiig bylaaldan temteldej irsen gashyyn tyyxiig ard tymen martaj boloxgyi

Болд [103.10.21.25] 2019-07-22 15:24:21

Монголчууд боловсрол, сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол 1080 гишүүнтэй байсан ч ялгаагүй. Ямар ард түмэн байна, тийм төр засагтай байна гэж маш үнэн үг шүү.

Bold [64.119.25.233] 2019-07-22 13:54:26

Tomoohon tosluudiig demjij big a a talaar ard tumnii sanaliig avah.uls toriin namuudiin erh medliig hyazgaarlah.ard tumen irgenii niigmiin erhuudiig orgotgoh

Ганбат [202.179.31.19] 2019-07-22 12:40:00

200-300 гишүүнтэй байвал хяналт сайн болно

Зочин [202.179.31.19] 2019-07-22 12:20:07

УИХ-ыг 2 танхимтай байлгавал хяналт сайн болно.Бусад улсуудын туршлага байгаа шүү дээ Яагаад үүнийг хөндөхгүй байна вэ? Хамгийн гол нь олон хүн хянавал бие биедээ хахуул өгөх нь багасана шүү дээ.Үүнийг одоо хэлэлцэхгүй бол чөтгөрийн тойргоос хэзээ ч гарахгүй байдгаараа л байна гэдгийг улс төр судлаачид сайн мэдэж байгаа.

Баяр [103.242.46.177] 2019-07-22 11:54:57

108 болгох , 5 жил , холимог тогтолцоог дэмжиж байна.

Зочин [202.131.227.178] 2019-07-23 00:52:48

донгос Хөхөө Чи

Ard [202.126.89.28] 2019-07-22 10:11:55

Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байна

Zochin [202.126.89.28] 2019-07-22 10:10:47

Presidentiin tusul Ok

Зочин [43.242.242.128] 2019-07-22 09:51:18

UHamsar medleg eer, doroi shuanl ataarhalaar duuren humuus chen heden mayangan oorchlolot hiigeedch oyun sanaanagaar dooguur humuus chen ali bolohoor hurdan bayjih shunalaar zevseglesen ichir heden gishuuntei heden parliament -n tanhimtai baisanch yalgaagui

зочин [202.21.109.7] 2019-07-22 09:32:14

Хоёо танхимтай парламент л хамгийн зохистой. Энийг яагаад хэлэлцэхгүй байгаа нь сонин байна.

Зочин [66.181.165.246] 2019-07-22 09:11:12

2 Ч БАЙ, 20 Ч БАЙ ПАРЛАМЕНТТАЙ БАЙГААД ХУЛГАЙЧ УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД ДАРГА НАРТАЙ БАЙХАД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. АРД ТҮМЭН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРААС САЛАХЫГ Л ХҮСЭЖ БАЙНА.

Зочин [202.179.31.8] 2019-07-23 00:30:05

chi uy hutsaad baina aa?!!!!!!!!!!!!!!! Torgui baimaar bn uu????? Zambaraagui niigemd huchinduulj amidarmaar bn uu????

Нд чих [202.126.89.233] 2019-07-22 08:43:55

УИХ,Засгийн газрыг 5 жилээр сонгох нь зөв. Сонгуулийн хугацаа уртасч зардал нь багасна.Олон ач холбоглдын эхнийх нь энэ.аймаг,сум, багийн засаг даргыг шууд томилох нь зөв.хэн ямар шийдвэрээр томилох вэ гэдэг нь чухал. Харин ямар хүнийг томилжболохгүйг заагаад өгчих.Татвар,газарнутаг баялгийг тэднээр мэдүүлж болохгүй.Мэргэжил болосрол ухамсар ёсзүй муутай дарга нар хөдөөд их бий шүү.анхаар

Зочин [103.229.121.250] 2019-07-22 07:51:30

УИХ 5 жилээр байх нь тогтвортой байхад сайн нөлөөтэй .бусад нь шаардлагагүй .харин парламёнт 2 танхимтай байх санал тавьж өгнө үү.

Зочин [103.57.94.60] 2019-07-23 06:39:47

уих 5 жилээр байх нь зөв харин парламент хоёр танхимтай байх хэрэгтэй байна

зочин [202.131.229.246] 2019-07-22 07:32:04

2 танхимтай праламент ард иргэд хүсээд байгаа юм биш үү яагаад энэээс зугтаагаад байгаа юм

Зочин [150.129.142.62] 2019-07-22 07:30:47

Ерөнхийлөгчөөс оруулж буй төсөл нэг хүн нэг албан тушаалтны эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл байна

Зочин [124.158.111.6] 2019-07-22 07:19:18

Ерөнхий сайд нь аймгийн ЗДаргаа, аймгийн ЗДарга нь сумын ЗДаргаа, сумын ЗДарга нь Багийн даргаа шууд шууд томилдог болвол зүгээр дээ...Монголд Ерөнхийлөгчийн засаглалтай болж байж л сэхнэ түүнээс өөр гарц байхгүй...

Зочин [202.126.88.65] 2019-07-22 07:43:01

Jinhene dov jalga bolno biz de malaa

Зочин [202.131.244.210] 2019-07-22 07:09:29

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг "Онцгой бүрэн эрхт комисс" бий болгож, нэг хүний ноёрхол руу орох юм байна л даа. Ерөнхий сайд бол ердөө утсан хүүхэлдэй болно гэсэн үг.

чухал заалт [192.82.66.101] 2019-07-22 07:05:49

аймаг, сумын засаг дарга нарт газар мэдэх, гадныханд хөлслүүлэх, ашиглуулах эрхийг бүрэн хорих. Ингэхгүй бол төвөөс зугтах хүч үйлчилж захаасаа газар нутаг маань хүнийх болох нь. Ядаж аймгын дарга нар нь олныг хэлэх үү

зочин [103.229.123.110] 2019-07-22 06:41:46

санал: 1. Давхар дээл Ерөнхий сайдаас бусадад нь хэрэггүй 2. Их хурлын гишүүнийг 5 жилээр сонгох

Зочин [202.131.227.178] 2019-07-23 00:54:35

хүзүүнд нь углах оосор бэлдэх ёстой. муу бол татаад унагаа унахгүй бол боож ал

Зочин [202.21.108.229] 2019-07-22 05:07:14

saintulga


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.