МАЛЧИН ЗАЛУУСТАЙ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖ, ХӨРӨНГИЙГ НЬ ХУВААЖ АВААД САЛДАГ БОЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Сүүлийн арван жилийн статистик, үзүүлэлтээр шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн хоёрдугаар байрт гэр бүлийн маргаан орж байна гэх судалгааг Иргэний хэргийн шүүхээс гаргажээ. Шийдэгдэж буй нийт хэргийн 12 хувийг гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан эзэлж байна гэсэн үг. Ганцхан сарын хугацаанд л гэхэд 389 хос гэрлэлтээ цуцлуулдаг гэх тоон мэдээлэл байна. Өнгөрсөн оны сүүлийн хагаст л гэхэд 1743 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь архидалт, хүчирхийлэл, үнэнч бус байдал, удаан хугацаанд тусдаа амьдарсан гэх зэрэг шалтгаантай байсныг Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ онцолж байна.

Энд нэг асуудал анхаарал татсан нь ганц бие малчин залуустай хэсэг хугацаанд хамт амьдарч гэрлэлт батлуулаад гэр бүлээ цуцлуулж хөрөнгө хуваах үзэгдэл түгээмэл гарах болж. Хохирогчдын тоо ч хэдэн зуугаар хэмжигдэж байна. Хохирогчдын төлөөллийн хэлж байгаагаар хамт жил орчим амьдраад л гэрлэлтээ цуцлуулах асуудал хөндөгдөж эхэлдэг гэнэ.

Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн малчин Л.Янжмаатай ярилцлаа. Тэд бага хүүгийн хамт мал маллаж амьдардаг. Одоогоос яг хоёр жил гаруйн өмнө хүү нь өөрөөсөө ахимаг настай эмэгтэйг гэртээ дагуулж очсоноор асуудлын суурь тавигджээ. Бэр нь салах өргөдлөө өгснөөр хөрөнгөө хуваахаар болсон байна.

-Таны хүүд тохиолдсон асуудлын талаар тодруулахгүй юу. Бусдад сэрэмжлүүлэх үүднээс тантай холбогдсон юм?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой. Охин маань хотод амьдардаг. Нөхөр бид хоёр хүүтэйгээ малаа хараад амьдардаг. Бид хоёр нас өндөр болохоор хэдэн зуун малд түүртээд байх болсон. Хүү маань бараа болж хамт амьдардаг юм. Хүү маань одоо 28 нас хүрч байна. 25 наснаас хойшоо бол гэртээ байхаасаа байхгүй нь түгээмэл болдог юм билээ. Хань ижил л хайж байгаа бололтой, байн байн сумын төв яваад байх болсон. Ингэж явахдаа нэг орой өөрөөсөө хэд эгч байрын эмэгтэйг дагуулаад ороод ирсэн. Ковидын хөл хорио гайгүй болоод удаагүй байсан үе. Бид хоёр ч хүү минь хань ижилтэй болох нь гээд тэр хавьдаа л хөл хөөр болж, хонь гаргаж шинэ шөл гаргаад бэрээ хүлээж авсан.

-Ингээд юу болов?

-Удсан ч үгүй шинэ гэр бариад л ганц хүүдээ хоттой малаа таслаад өглөө. Хөгшин бид хоёр ч малын хөл гүйцэхээ больсон тул дийлэнх малаа хүүдээ өгсөн л дөө. Удсан ч үгүй хүү маань малын “А” данстай болно гээд л сум руу яваад байх болсон. Тасалсан малаа өөрийн нэр дээр шилжүүлсэн. Нөхөр бид хоёр ч хөндлөнгөөс хүүхдийнхээ амьдралд оролцоод байдаггүй. Бэр гуйна гээд бэлтгээд л байлаа. Хүү маань ч ковид гайгүй болог гээд хойшоо суугаад л байсан. Бид хоёр ч худтайгаа танилцах гээд хүлээгээд байдаг. Сүүлдээ ч охиноо айлд өгчихөөд араас нь сураг чимээ болохгүй байхад нь гайхаж л суулаа. Төд удалгүй өнөөх бэр маань харагдахаа больсон. Хүүгээс асуухад эмчилгээнд явсан, удахгүй ирнэ л гэдэг. Ирсэнгүй. Гэтэл хүүг маань шүүх, цагдаа ээрээд байх болсон. Гайхаад хүүгээсээ асуутал эхнэр салсан, малаа хуваахаар боллоо гэж хэлж байсан. Бид ч гайхаад сумын цагдаа, шүүхээр явахад гэрлэлт цуцлуулах өргөдлөө өгөөд шийдүүлчихсэн байсан. Хүү маань тухайн эмэгтэйтэй гэрлэлтээ баталгаажуулахдаа гэрчээр найзыгаа дуудсан байна лээ.

Тухайн найзынх нь хэлж байгаагаар бол тэр эмэгтэйтэй фэйсбүүкийн танилцах зараар холбогдоод л гэртээ дагуулаад ирсэн юм билээ. Ингэж жил хүрэхгүй хугацаанд хамт байгаад л насаараа хөдөлмөрлөсөн буяныг маань авах дээрээ тулчихаад байна. Хөрөнгө хуваах шүүхийн шийдвэр нь ч гарчихсан. Одоо яахаа мэдэхгүй байна. Хүүд маань хань болох хүн хөдөөд бараг байхгүй. Бүгд л хот руу явчихсан. Арга ядаад л тийм хүмүүстэй танилцаад өнөөх нь хөрөнгө хуваагаад алга болсон. Судлаад үзэхэд ийм хэрэг түгээмэл болжээ. Энэ төрлийн хэрэг маргаанаар дагнаж ажилладаг өмгөөлөгчид хүртэл байдаг юм байна. Хүү маань бидэнд хэлэхгүй чимээгүй явсаар асуудлыг хүндрүүлчихэж.

Сэрэмжлүүлээд хэлэхэд, малтай хүмүүстэй хамт амьдраад хөрөнгө хуваадаг эмс танилцах группүүдэд хүлээж байдаг юм байна. Тэд уулсын мухарт уйдаж байгаа залуусыг ашиглаж итгэлийг нь олж аваад гэрлэлт батлуулаад л малаас нь хуваагаад ор сураггүй алга болдог. Одоо хүү маань гэрийн бараа ч харахгүй, энэ тэрүүгээр яваад байна. Залуу хүүхэд сэтгэлээр унаж байгаа шүү дээ. Тэр эмэгтэй хүүгийн маань амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.120] 2023-03-28 18:04:49

хөөнгө хуваана гэсэн зааль буруу байна ш дээ юу ч үгүй хүн бол хүний юмыг авах л заалт байна. буруу заалт маалтаа засаач

Зочин [202.126.89.144] 2023-03-28 11:49:52

Тэр хүүхнийг ирсэний дараа мал хөрөнгөтөй болоогүй өмнө нь байсан мал хөрөнгө юум чинь шүүх нь хоосон хөөгөөд явуулана биз дээ харин ч луйварын сэдэл байгаа эсэхийг шалгуулах малчин залуугийн сэтгэл санааны хохиролыг төлүүлэх ёстой байлгүй шудрага шүүхтэй газар бол

тогтох [202.21.100.210] 2023-03-27 16:18:36

Үүнийг шийдэх хэцүү гэжүү хөрөнгийн эх үүсвэрийг тогтоогоод л болоо бишүү 1 жилийн хугацаанд тэр хүүхэн жаахан сааль л аваа биз өөрөөр юу гийгүүлэв гэж харин тэр өмгөөлөгч гэж хувалзнуудыг хуульчлах хэрэгтэй

zochin [66.181.180.22] 2023-03-26 21:34:27

Манай Хэнтий нутгаас эхнэр аваарай.

Khobd huuhen [202.126.89.12] 2023-03-26 21:14:22

Khobdiin huuhehn estoi hani bolohgui yumaa amin huvia l hiicheeh yum bas yavdal suudal denduu ih yum odoo barag 3-4 dehi zaluu ni bolj bn. Ehnii zaluu ni buur ezgui hoiguur ger orond irj baisan. daraah ni gadaa mashind unseltseed baij baisan. 3 dahi medehgui bas neg yum baina

Зочин [122.201.24.32] 2023-03-26 17:18:41

Энэ гэр бүл салалт луйврын гэрлэлтийг цэгцлэх гэхээр та нар Нямбаатар сайдыг шоолоод байгаа шд хохь нь шд ингээд л заваараад л байж байхаас

Зочин [202.9.46.64] 2023-03-26 16:25:00

Хүнтэй гэрлэвэл зовох юм байна даа.

Zochin [202.126.90.135] 2023-03-26 14:20:53

Eh etsgees irsen hurungiig huvaahgui hamtiin hucheer bi bolsniig huvaadag bsan bolison uu ?

Зочин [192.82.91.188] 2023-03-26 13:59:17

Үйлдвэрлэж байгаа хуулиуд нь хүртэл асуудалтай буруу гарууддаа ашиг хишиг хүртэхээр зориулагдсан ч юм шиг дундаас нь бас хишиг хувь хүртэх хэсэг нь ч байдаг байх даа

Зочин [73.109.56.21] 2023-03-26 13:07:13

Чадаж байвал авөх л хэрэгтэй!

Зочин [122.201.24.125] 2023-03-26 12:15:35

хөвсгөлд мөрөнд сормуус хийдэг 40 гарсан сувдаа гээд авгай нөхрөө солонгос явангуут нь орон байр машиныг нь зараад 20 той нялх хүүхэдтэй залуу гэр бүлийг салгаад дарханаас зугтаад мөрөнд очсон бна. энэ хүүхэн олон авгай сольж олон хүнтэй явалдаж мөнгө төгрөг эд хөрөнгийг нь завшаад бүүр сурсан авгай. өөрөө нэг ч хүүхэд төрүүлээгүй, бусдын амьдралыг самарч олон хүүхэд өнчрүүлсэн байна

Зочин [150.129.141.162] 2023-03-26 12:11:32

76 эргүү олигтой хууль батлах биш. Идэхээс өөр ид шидгүй. Зальтай хуурамч юмнуудын идэш болох юм л батлана. Саяхан манай нэртэй дуучин бас л хохироо биздээ. Хуульчид ч гэсэн үүнийгээ ялгаж салгаад шийдчихэж чадахгүй хуулиндаа ийм гээд хүний насаараа босгосон амьдралыг үгүй хийж байгаа байх юу?

зочин [150.129.140.113] 2023-03-26 10:01:20

мугж төвшинжаргалын шбос

Зочин [202.126.88.177] 2023-03-26 08:23:50

ЗАРИМ ЭМСҮҮД АЙМААР ЗАЛЬТАЙ НӨХӨРТЭЙ МӨРТЛӨӨ ӨЧНӨӨН ЭРИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД ЯВДАГ ШУЛМАСНУУДАД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ХУУЛЬТАЙ БОЛМООР ЮМ. Гурван хүүхэдтэй тэрнь 3 ван өөр хүний хүүхэд, тэгээд бас өөр өөр эрчүүдтэй холиолдоод яваад байдаг бузрууд байхын яацорсон бузрууд вэ

Монгол [66.181.176.173] 2023-03-26 00:19:28

Ээж охин 2 залуус эрчүүдтэй гэрлээд төдөлгүй салаад хөрөнгөнөөс нь хэдэн хувь билээ авдаг америк кино бдаг даа. Бидний амьдрал ер америк кино кино...

Зочин [192.82.69.125] 2023-03-25 19:00:49

Жижиг гарын хулгайч гэдэг шиг жижиг гарын зальт луйварчин эмсүүд малчин залуусыг луйвардаж үнэгэн зальддаг аргаа хэрэглэж дээ том гарууд нь арай дээгүүр явдаг биз муугийн явдал олонд гэр бүл болж амьдрах байдал улам л цөөрнө жинхэнэ сэтгэлээр нийлсэн хосууд гэж байхгүй л болно

Зочин [38.42.8.157] 2023-03-25 18:57:19

Шийдэхэд мөн амархан асуудал л байна ш дээ Хуулиуддаа гэрлээд 3-сс дээш жил болоогүй бол хөрөнгийн маргааныг шүүх хөрөнгө эзэмшигчийн талд 100% шийднэ л гэхэд болоо ш дээ Харин хөрөнгөө салж буй эхнэр нөхрийн нэр дээр 3 жилээс дотор хугацаанд шилжүүлэхийг тэр хуулиараа хориглочих хэрэгтэй.

Зочин [202.9.46.82] 2023-03-25 18:53:36

Хүнийг хуурч гэрлэчихээд дараа нь салж хөрөнгөөс нь ичихгүй хуваалцана гэж шүүхдэлцэж байгаа эмсүүдэд хуулийн хариуцлага тооцохгүй бол иймэрхүү луйварчин эмсүүд улам олширч хүмүүс хохирсоор байна.

Jdj [98.204.176.20] 2023-03-25 18:40:51

Geree hiij gerlelt batluuldag ter n zov shuu

зочин [202.9.40.33] 2023-03-25 17:48:22

Өөрөөсөө арваад насаар эгч хүүхэнтэй хамт амьдраад өр ширэнд орчихсон, өр нэхэж байгаа хүнээсээ зугтаад гэртээ ч орж чадахаа байсан ойрын жишээ бна. Тэр хөгшин авгай нь тогтсон гэр оронгүй энд тэнд байр хөлсөлж танилцсан залуусаараа түрээсийн мөнгөө төлүүлээд амар хялбараар амьдраад сурчихсан бузар авгай бнаа бас. Бас эмч энэ тэр гэчихжээ ха ха. Дөч гарчихаад тэгэж амьдрахаар үхвэл таарна даа тэр хөгшин садар бузар авгай

Зочин [43.242.243.193] 2023-03-26 16:47:51

Нэр нь хэн юм.Олонд дэлгэж тавиач.

Зочин [192.82.91.188] 2023-03-25 17:35:52

Эмсүүдэд хуулиар хэт эрх олгох ийм л Хортой хуулийг овжин ашиглагч нар гэр бүл болохыг үнэгүй болгож хослон амьдрах хүслийг байхгүй болгосоор л

Зочин [139.5.219.36] 2023-03-25 16:23:13

ЭЭДЭЭ УВСААС Л ЭР Ч БАЙ ЭМ Ч БАЙ ТУН ХҮН МУУТАЙ ЗАЛЬТАЙ ЗАВХАЙ ЗАЙДАН, ИТГЭЛТГҮЙ МУУ САНААТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ШҮҮ. БОЛГООМЖИЛ, ЭХЛЭЭД ХААНАХЫН ХАРЪЯАТ ГАРАЛТАЙ, ЦЭГ ЭХ НЬ ЯМАР ТҮҮХТЭЙ, САЙН МУУ НЭРТЭЙ ЭСЭХ, ЗА ТЭГЭЭД РЧИН ТОЙРНЫХНООС НЬ ТЭР ХҮНИЙ ТАЛААР ТАНДАЖ СУДАЛ, АМ ӨЧГИЙГ НЬ АВЧ ГЭРЭЭ БАЙГУУЛ. ТЭГЖ БАЙЖ ШИЙДЭЖ БА ГЭР БҮЛИЙГ ХАНИЙГ СОНГХДОО.

Зочин [202.179.21.251] 2023-03-26 09:42:25

Халх дүрвэдээр нь хувааж байгаад зодуулдах санаатай. Муу санаатай этгээд юм байна Ми өөрийгөө муу санаатай гэж бодохгүй бн шүү

Зочин [64.119.26.194] 2023-03-25 15:59:22

хүн болгон л залуудаа гэнэн байдаг, тэр сул талыг нь зальтай, хорон санаатай, шуналтай муу хүмүүс байнга ашигладаг ... энэ бол мөнхийн асуудал ... 100 жилийн өмнө ч ийм л байсан, 100 жилийн дараа ч бас энэ хэвээрээ л байх болно ... тиймээс сонор сэрэмж, болгоомж хэзээ ч илүүдэхгүй

Зочин [66.181.161.158] 2023-03-25 14:29:11

Гэр бүлийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй иймэрхүү ойлгомжтой хэргүүд дээр сайн судалж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй хойшдоо ийм асуудлууд гарахаас сэргийлэх байх

Зочин [192.82.91.188] 2023-03-25 14:06:26

Ийм луйварчин зальт эмсүүд бараг сүлжээ болж монголд хавтгайрсан байх оо

Зочин [66.181.161.5] 2023-03-25 13:39:47

Балай биеэ үнэлэгч нар иймэрхүү л байгаан одоо биеэ үнэлэлт л юм даа сэжиг 1 юмтай тантлцангуутаа хоолтой орлоглтой л бол шууд хүүхэд гаргана тэгээл хөрөнгийг нь булаалдана хүүхдийнхээ ирээдүйг бодох ч үгүй тэнэг авгай нар

Zochin [202.9.46.168] 2023-03-25 13:24:10

Zaluus min ger byliin amidral ,hyyhed gedeg bol uuriin chin l tusul gehyy dee.bagadaa 20,30jil chinii l amidral.taniltsaad taalagdsan goe hyyhen,tasarhai seks geh meted eeregdej huurtah hereggyi.seks chuhal ch amudral gants tyyn deer togtohgyi.udaandaa songoson hynee yanz byriin asuudal deer ajigla,hariltsaa handlaga,eej aav ar geriin hariltsaa g.met.hyniig uurchilnu gj bodoh hamgiin tom aldaa.emegteigee tevchij chadaj bval tevchih ni chamd taalagdaj bwal ehneree(nuhruu)bolgo.dutagdliig tevchij blno harin tevchij bolomgyi muu muuhai yildliig bol hezee ch byy tevch.er hynii yildliig l har(yu yarij amlahiig bish)emegteigee harin yarij helj bgag ni ajaad bhd aandaa l yamar ni medegdeed ehelne.urt hugatsaand l tanigdana

Зочин [202.9.46.106] 2023-03-25 13:18:26

uliij uree edelne dee, busdiig gutgej gujirdej, bah tavaa hangaj yavaa tugulmuu erguutsetseg ariunaa nertei buzarmaa hosbayar nertei horchin nyamsuren nertei batgat nvvrt hooson tolgoi, ta hed uilee uznee

Зочин [64.119.25.51] 2023-03-25 12:54:29

ХАЛТАР ХӨДӨӨНИЙ ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ МАЛ ШИГЭЭ МАЛ БОЛЧИХСОН АРХИЧИН ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЯАЖ ХОТЫН БОЛОВСРОЛТОЙ СОЁЛТОЙ ХҮНИЙ НӨХӨР БОЛНО ГЭЖ БОДДОГ БАЙНАА. ХӨДӨӨНИЙХӨН ГЭЖ МАЛ МАЛЛАХААС ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ ҮНЭН ХӨДӨӨ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХУУЧИРСАН ХУУЧИНСАГ ХҮМҮҮС ХЭЗЭЭ ЯАЖ СОЁЛЖНОО АЙ

Буриад. [81.235.38.49] 2023-03-26 16:26:11

Хотын луйварчдаас л дээр сэтгэхүйтэй хүмүүс хөдөө байдаг юм. Соёл гэхээс илүү хүний хүмүүжил ухамсрыг бодооч. Хотын луйварчин минь.

Зочин [202.126.90.9] 2023-03-26 13:16:40

zailaach hotiin ta nar biye vnelj belen yum luiwardaj garah garahgvi muu viliig hiideg bzde hodooniihon bvdvvleg gchjee hotiin tegwel yagaad aluurchin deeremchin ynhan luiwarchin hulgaich bolood bgaamde tiim ih soytoin bol

Зочин [202.179.21.251] 2023-03-26 09:43:25

Хаа тэгээд яаж өвөрт нь ордог байна аа

Зочин [66.181.160.35] 2023-03-25 14:44:32

Tenegteed l.

Zochin [202.9.46.168] 2023-03-25 13:30:13

Hot huduu tendh endh gej dov jalga bolj tuilshrah hereggyshd.haa gazar sain muu syleldeed l bj bg.hot geheer tengeriin amitas huduu geheer uhaangui ork bolchdiimuu?ali alin ni haa saigyi.suuri hymyyjilgyi,setgel zyi tuluvshuugyi hachin muu hymyys tengerees unaagyi bid bygdees l garch bga.

зочин [202.9.40.233] 2023-03-25 12:51:42

ховд увсаас бүү эхнэр ав

Зочин [42.48.1.86] 2023-03-25 15:12:06

ene jinhene

Зочин [202.9.46.106] 2023-03-25 13:17:01

tuv aimgiin ulaanbaatariin zalitai shunaltai em huursan bna, harin ch tuv aimgaas, ulaanbaataraas archaagui, ayaga ugaaj chaddaggui, shunaltai e bvv av geech

Zochin [202.9.46.168] 2023-03-25 12:12:26

Baliar ,hyn saaj hulhidaj sursan yanhanlag ems dyyrchdee.ger byltei hyntei untaj hevteed heden tsaas tsarai aldaj amidardag avgai nar bas bh yum?!hynii hyyhdiin hool bulaaldaj uurihuu hyyhded uguud bgiinmuu haashain?hool boldgiin bhda chavas.nastai hymyysiig ch hyn gej yzky bgiin ni hamaad yavah ch gj,hyn muutai,hyiten mogoi shig ems yiliin yree edleh blgyidee.haalga anduurdaggyi l gedeg..

Zochin [202.9.46.168] 2023-03-25 12:05:56

Yamar geechiin byr neg ariltsan dotortoi shulam avgai nar ihseed l bgiimbdee?!hyn chanar,uruvduh hairlah enereh setgel tyi ch bhgyi eriigee mungunii mashin bool gej hardag yasan aimar ems ih bna??goe ygend huurtaj 1ger,neg orond orohiig byy yaar er ch bai em ch bai!yadaj jil garan hyntei untaj hevtelgyihen uulzaj yariltsaj tanij,yavah hamgiin zuv!ene hugatsaand ter hyn hariltsaa,handlaga,zurshil,ar ger geed ih yum tanigdana.uulzlaa,durlalaa,untlaa,jiremsleh..iim zamaar bol salalt unchirult l utgaa aldsaar bh blno

Зочин [150.129.140.24] 2023-03-25 11:34:12

Хөдөөний охидууд дассан газраа очоод сайхан амьдар л даа Хотод худалдагч хийж биеэ үнэлж шороон царайлж явж яана даа

зочин [202.9.40.233] 2023-03-25 11:32:17

аятайхан аяга цай чанаж чадахгүй байж муусайн хүүхнүүд битгий даварга залуучуудаа

zochin [59.153.115.221] 2023-03-28 01:31:23

huduunii hunii setgehui bnda. kkk. chaavaas. yun tsai mai. uursduu hunii shn ohiniig halamjilj hairlaj chadahgui huduu heer tohi tuhtai amidruulj chadahgui bj. aygui bol zodoj nudseen. tegeed l salj bga shde. buh hurungiig n avah heregtei.

Зочин [202.9.46.82] 2023-03-25 11:18:30

Муу эмсүүд эмэгтэй хүний давуу эрхээ ашиглан бусдыг их хохироож байна.

Зочин [202.9.46.82] 2023-03-25 11:10:53

Одоо үеийн оркууд хүнд хань болж чадахгүй.

Ххх [192.82.68.118] 2023-03-25 11:06:03

Heden sar huugiin chin door hulurch hewtsenee umiig malaar chin awj dee

Үнэнбат [202.126.90.114] 2023-03-25 10:59:08

Увс нутаг хүүхэнүүд хол яваараи дандаа тэгдэг

Улаан [66.181.178.130] 2023-03-25 10:55:52

Би ч бас 1 тохиолдол мэднэ шүү.

Зочин [122.201.22.3] 2023-03-25 10:54:58

яасан ч хэцүү юм дээ


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.