Украины ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Хятад улсын дарга Ши Жиньпинтэй Украинд уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Ассошиэйтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрчлэн, Хятадын даргатай огт харилцалгүй жил гаруй хугацаа өнгөрснийг дурджээ. Ши Жиньпин даргыг Москвагийн айлчлалынхаа дараа Зеленскийтэй цахимаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг өмнө нь өрнөдийн нэр бүхий хэвлэл өөрийн эх сурвалжид түшиглэн мэдээлж байсан.

Украины удирдагч Ши Жиньпинд урилга хүргүүлсэн гэдгийг өөр мэдээлэлд мөн дурдаж байсан юм. Зеленский энэ сарын 25-нд японы “Иомури шимбун сонинд” ярилцлага өгөхдөө, Хятадын талаас яриа хэлэлцээний санал хүлээж аваагүй гэдгээ мөн ярьж байжээ. Хятадын дарга энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Орост төрийн айлчлал хийсэн.

Айлчлалын дүнд Орос, хятадын удирдагчид хоёр улмын иж бүрийн түншлэлийг харилцааг гүнзгийрүүлэх, 2030 он хүртэлх хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хөгжүүлэх төлөвлөгөө гэсэн хамтарсан хоёр мэдэгдэл баталсан. Ши Жиньпин мөн хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ, Украины дайныг Бээжин дипломатын аргаар зогсоох байр суурьтай байгааг тэмдэглэж байсан байна.

“Хятад улс хэзээд энх тайван, яриа хэлэлцээний төлөө байдаг” гэдгийг Ши дурдаж, НҮБ-ын зарчмыг удирдлага болгон, Украин дахь байлдааны ажиллагааг энх тайвнаар зохицуулахад тус дөхөм үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Түүний Орос дахь айлчлалаас сарын өмнө Хятадын Гадаад хэргийн яам Украин дахь байдлыг энх тайвнаар зохицуулах 12 зүйл заалт бүхий төлөвлөгөө нийтлүүлж байсан. Энд, “бүх улсын тусгаар бүрэн эрхийг хүндэтгэх”, “хүйтэн дайны сэтгэлгээг орхих”, “байлдааны ажиллагааг зогсоох”, “Москва, Киевийн хооронд шууд яриа хэлэлцээг сэргээх”, мөн “дангаар хоригуудыг зогсоох” гэхчлэн саналууд тусгагдсан юм. Украин болоод Өрнөдийн орнуудын тухайд Бээжингийн энэ санаачилгыг нэлээд болгоомжлонгуй байдалтай хүлээж авсан бол, Москва харин энэ төлөвлөгөөг энх тайван тогтоох суурь үндэслэл болох боломжтой гэж үнэлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.127] 2023-03-31 06:50:51

Тусгаар улсын ерөнийлөгч шүү. Эх орнор хамгаалах гэж үзэж байгаа. Оросын тролл их болжээ

Зочин [192.82.83.89] 2023-03-30 15:50:25

Энэ фашсисттай уулзааюу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.