Жо Байден, Дональд Трамп нар Цагаан ордонд уулзлаа
Цагаан ордны зууван танхимд өчигдөр болсон уулзалтаар Ерөнхийлөгч нар төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Удаан хугацааны туршид улс төрийн өрсөлдөгчид байж ирсэн ч Жо Байден Трампыг "Ерөнхийлөгч асан, дахин сонгогдсон Ерөнхийлөгч" хэмээн нэрлэж, сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж гар барьжээ.
Трамп ч түүнийг үргэлж шүүмжилж, элдэв үгээр дайрч давшилдаг байсан ч Цагаан ордонд халуун дотноор хүлээн авсанд нь талархал илэрхийлэв.
Байден “Эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг бид хүсэж байна. Таныг Цагаан ордонд төвхнөхөд шаардлагатай бүхнийг бид бэлтгэх болно. Энэ талаар өнөөдөр ч ярилцах боломжтой. Эргээд тавтай морил" гэж хэлжээ.
Хариуд нь Трамп “Улс төр бол хэцүү, ихэнх тохиолдолд тийм ч сайхан ертөнц биш. Гэхдээ өнөөдөр сайхан өдөр байна. Эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх болсон танд талархал илэрхийлье, Жо" гэжээ.
Сэтгүүлчдийг зууван танхимаас гаргасны дараа тэдний уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер уулзалт найрсаг, аижл хэрэгч уур амьсгал дунд болж өнгөрсөн гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
zochin [66.181.186.130] 2024-11-14 20:18:00
Baidan xuugee Tranpaas guisan baix daa,xereg tovogt orson ,shalgagdaj baigaa xun shuu dee.
хүннү [202.9.46.22] 2024-11-14 16:40:05
Явж явж Байден чинь эрийн хугархай юм биш үү? Дэмжигчидтэйгээ уулзсан уузалтад ард түмэндээ хандаж ёстой сайхан үг хэлсэн байсан. Ардчилал хөгжөөд 200 гаран жил болсон дэлхийд тэргүүлэгч орны удирдагчийн хэлсэн үг цаанаа л өөр юм билээ.