Канад улс 10 жилийн хугацаатай нэвтрэх виз олгохгүй

Aдмин / Боловсрол

Канадын эрх баригчид 10 жилийн хугацаатай нэвтрэх виз олгохгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар CCTV суваг тус улсын цагаачлалын албаны эх сурвалжийн мэдээлээс иш татан уламжлав.

Өмнө нь олон удаагийн виз мэдүүлэгчдэд 10 хүртэлх жилийн хугацаатай зөвшөөрлийг автоматаар олгодог байсан. Одоо гадаадын иргэдэд хэдий хугацаанд нэвтрэх виз олгохыг үйлчилгээний ажилтнууд өөрсдөө тогтоох юм. Ийм шийдвэр гаргахад аяллын зорилго, эрүүл мэндийн байдал, өргөдөл гаргагчийн дансанд мөнгө байгаа эсэх зэрэг хүчин зүйлс нөлөөлж болно.

Аравдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Жастин Трюдо Канад улс ирэх гурван жилийн хугацаанд цагаачдын хүлээн авалтаа мэдэгдэхүйц бууруулж, аль хэдийн ирсэн гадаадын иргэдийг байрлуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгдэв.

Цагаачлал, дүрвэгсэд, иргэний асуудал хариуцсан сайд Марк Миллер 2025 онд цагаачдын квот төлөвлөж байсан 500 мянгаас 395 мянга, 2026 онд 380 мянга, 2027 онд 365 мянга болж буурна гэсэн юм.

2023 онд Канадын паспорт авч амжаагүй цагаачдын тоо 2.5 сая гаруй буюу нийт хүн амын 6.2 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.