ЧУУЛГАН: ОХУ-тай Мардай дээр бага оврын атомын цахилгаан станц барих тухай асуудлыг эрчимтэй ярьж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж С.Ганбаатар гишүүний асуултад хариулав.

Тэрбээр "Үндсэн хуулийн 6.2 буюу ашигт малтмалын дийлэнх олонх нь ард түмэнд ногдох заалтыг бүрэн хангаж байгаа. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 6 тэрбумаас дээш учраас. Мөн давуу эрхийн 10 хувийн хувьцаа авч байгаа. Яг өнөөдрийн байдлаар уранаас 6 хувийн АМНАТ тооцогдоно. Энэ гурав дээр тооцоход л 51 хувь давж байгаа юм.

Дээрээс нь энэ компани гааль, НӨАТ төлнө. Онцгой албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр төлнө. Хувь хүний орлогын албан татвар төлнө. Нийгмийн даатгалын шимтгэл 12.5 хувь төлнө. Үл хөдлөхийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, усны нөөц ашигласны төлбөр төлнө.

Зам ашигласны төлбөр төлнө. Газар ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлнө. Нөөц ашигласны хураамж төлнө. Мөн түүнчлэн авто тээврийн болон өөрөө явагчийн татвар төлнө. Дийлэнх нь Монголд байх, тэр бүх зүйлийг татвар хураамжаараа бүгдийг нь авна аа.

Би "Атомын цахилгаан станцтай болох ёстой" гэдэг саналыг Ажлын хэсгийн даргын хувьд хоёр гараа өргөөд дэмждэг. Тийм учраас ОХУ-тай Мардай дээр бид бага оврын атомын цахилгаан станц барих тухай асуудлыг эрчимтэй ярьж байна.

"Орано"-той бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу цаашдаа тодорхой өөрчлөлт оруулж байгаад, атомын цахилгаан станц барих асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ энэ нь шууд бүтдэг зүйл биш.

Өнөөдөр бид эхэлвэл энэ бүх үйл явц ойролцоогоор 2035-2040 оны хооронд атомын цахилгаан станцтай болох асуудал шийдэгдэнэ. Тийм учраас шар нунтгийг экспортлосны үндсэн дээр бидний нэр хүнд дэлхий даяар илүү өндөр түвшинд очно. "Орано" компанитай хамтраад хог хаягдлын тодорхой төлбөрүүдийг төлнө.

Гадагшаа гараад баяжуулсан хог хаягдлыг энэ хуулиараа хориглож байгаа юм. Буцааж энд бид булшлахгүй. Эндээс ашиглалтын явцад гарсан хог хаягдлын ойролцоогоор 320 сая ам.долларыг тухайн үедээ бид хаалтын гэрээний дагуу төлж, аюулгүй болгох ажлыг хийнэ" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.251] 2024-11-14 20:33:02

ОХУ 10 гаруй улсад цөмийн реактор бариад дуусгаж байна шүү дээ үкэрүүдээ үкерүүдээ

Зочин [66.181.177.251] 2024-11-14 20:34:49

Ямар ч мэдээлэл гүй харанхуй нөхдүүд АНУСЫН нөмөр нөөлөг дор дарлуулж боолчлогдож зовж з

Зочин [66.181.177.251] 2024-11-14 20:31:36

Уурхай дээр нь уран баяжуулна гэж үнэхээр хэцүү л хүмүүсийг цуглуулга

Зочин [202.126.88.206] 2024-11-14 19:32:05

Ивануудад хулхидуулж ханахгүй улс юм аа, Мардайд яг АЦС барьж харандаа ч, ер нь бол Оросууд танайд бид бариад өгье, та нар Францтай хамтрахаа боль л гэнэ ш дээ, ойлгомжтой

Зочин [80.148.22.12] 2024-11-14 18:28:31

Uhsen heden jil erchimtei yaridag yum.

hehe [202.180.218.37] 2024-11-14 18:17:29

Saihan shaana biz, yag barij haragdaach

Зочин [59.153.115.20] 2024-11-14 15:31:33

Орос улс тиймч юм барьж өгнө гэсээр жилийг үдсэн үүний злгэр болох тал талдаа баталгаажуулах шаардлагатай. бас л хугацаа хожсон худлаа зүйл болох вий-

vgui shuu.orosuud l naidvartai daa [202.131.225.197] 2024-11-14 21:55:29

atomiin stansiig orosuud l hamgiin sain baridag shuu. orosiin tehinologo bol hamgiin sain ni shuu. Frans bol hotsorogdson tehinologotoi bolohoor uls oronuud fransaar atomiin stansaa bariuldagui shuu..

Зочин [66.181.176.90] 2024-11-14 16:06:59

yes


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.