Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн И.Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд түрүүлжээ

Д.Тулга / Энтертайнмент

ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэл, Олон улсын “Сольвейг” төвтэй хамтран Москва хотын Хөгжмийн зохиолчдын эвлэл, ОХУ-ын Бүх Холбоотын зохиогчийн эрх эзэмшигчдийг дэмжих үндэсний сан, “Их Петр хаан” соёлын инновацын үндэсний сан, Бүх Оросын хэвлэл, мэдээллийн номын сангийн Борис Таракановын хөгжмийн архив, “Нинжин сэтгэлийн урлаг” сангийн дэмжлэгээр Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулжээ.

Энэхүү уралдаанд хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн түрүүлсэн байна. Тэрбээр “Их Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр, дараа нь Монгол Улсын Консерваторийн хөгжмийн зохиомжийн анги төгссөн. 2018 оноос Улсын филармонийн Урын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр гурав дахь жилдээ суралцаж буй юм.

Ш.Сугарсүрэн 2017 онд “Морин хуур” оны шилдэг уран бүтээл шалгаруулах 30 дахь удаагийн улсын уралдаанд дэд байр, 2018 онд “Н.Жанцанноров сан”-гийн санаачилгаар, хөгжмийн зохиолч оюутнуудын дунд зохион байгуулсан шинэ бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзэлж байв.

Уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд өнгөрсөн зунаас эхлэн хоёр шаттайгаар явуулж, энэ сарын 9-нд дүнгээ нэгтгэжээ.

Уралдааны танхимын дууны бүтээл (Камерные вокальные сочинения) төрөлд тунаж үлдсэн ОХУ, Беларусь, АНУ, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” нэртэй мэргэжлийн дуурийн бүтээл тэргүүн байрт шалгарсан байна.

Монголын хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг нөгөөдөр буюу энэ сарын 16-нд Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа гала тоглолт, шагналтнуудыг алдаршуулах ёслолын үеэр эгшиглүүлэх ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.182] 2024-11-14 20:05:21

Хүүхэд хүчиндсэн этгээдийг онцгой хаалттай хорих ангид хийцгээя


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.