Цахим бүртгэлд хамрагдаагүй сурагчид ЭЕШ-д орохгүй

Д.Тулга / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоолоо. Элсэн суралцахыг хүсэгчдийн сонгосон мэргэжлээс шалтгаалж 400-560 онооны хооронд хэлбэлздэг. Энэ жилийн хувьд:

- Монгол улсын их сургууль - 560

- Монгол улсын багшийн их сургууль - 500-600

- Шинжлэх ухаан технологийн их сургууль - 440

- Хөдөө аж ахуйн их сургууль - 500

- Анагаахын шинжлэх ухааны их үндэсний сургууль - 560

- Хүмүүнлэгийн ухааны их сургууль - 560

- Соёл урлагын их сургууль - 400-420

-Санхүү эдийн засгийн дээд сургууль - 620 оноогоор тус тус босго оноогоо

тогтоогоод байна. ЭЕШ-ыг 2016 он болон түүнээс өмнө ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн их, дээд сургуульд суралцаж байгаагүй иргэд өгнө. Шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой юм. Харин цахим бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлэх ба ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт бүртгэл дуусна.

Цахим хуудаст бүртгүүлэхдээ тухайн элсэгч ямар мэргэжлээр суралцахаас үл хамааран Монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгөх ба цаашид сонгон суралцах мэргэжлийн дагуу англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна. Үүнээс гадна монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгаврууд багтах юм.

-ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ-

Сонгосон мэргэжлийн дагуу шалгалт өгөх хичээлүүдийг сонгох ба шалгалт өгөх байр, анги болон суудлын дугаар бүхий бүртгэлийн хуудсыг өөрийн нууц үгээ ашиглан 2016 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна. Хэвлэн авсан бүртгэлийн хуудаст сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх ба батламж хуудасны үнэ 700 төгрөг, шалгалт нэг бүрийн үнэ 5800 төгрөгийг холбогдох дансанд байршуулна. Ингэснээр элсэгч нь ЭЕШ-ыг өгөх боломжтой болох ба энэ жил буюу 2016 онд ЕБС төгссөн бол өөрийн харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалтаа өгнө. Харин 2016 оноос өмнө ЕБС төгссөн бол цахим бүртгэлд бүртгүүлсэн аймаг хотын харьяа ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх юм. Харин шалгалтад орохоор ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Бүртгэлийн хуудас /www.eec.mn сайтаас хэвлэн авсан хуудас/

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

-Цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

-Шалгалтын хураамжийн төлбөр буюу 7800 төгрөг төлсөн байх

-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол энэ журмын боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулсан байх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд илгээх юм байна.

-ШАЛГАЛТЫН ХАРИУ ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ-

Шалгалтын хариуг ЭЕШ-ын хамгийн сүүлийн шалгалт дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор гаргах ба шалгалт өгсөн сурагчид нь өөрийн шалгалтын мэдээллийг мэссэжээр хүлээн авах боломжтой. Шалгалтын асуултуудын зөв хариултыг www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонин хэвлэлүүдэд нийтлэх юм. Харин ЭЕШ-ын эцсийн дүн, оноо, жагсаалтын мэдээллийг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтаар нийтэд зарлаж, шалгалт өгсөн сурагчид дээрх дүнгээс өөрийгөө ямар сургуульд тэнцэж байгаагаа болон аль сургуульд суралцах боломжтойгоо мэдэж авах боломжтой. Элсэгчдэд долдугаар сарын 5-ны өдрөөс өмнө их дээд сургууль, коллежид элсэн суралцах батламж хуудсыг гардуулж өгнө.

Энэ хоёрдугаар сард БСШУЯ-наас элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан нийслэл, аймгийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдад заавар зөвлөмж өгөх ажил зохион байгуулж байна. Мөн тус яамны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан бөгөөд шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулан өөрийн хувийн мэдээллээ нягтлаж, бүртгэлд ашиглах боломжтой гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

Дариа [66.181.161.43] 2019-04-01 18:50:55

хүүхдийн босгоо оноо хүрэхгүй байлаа гээд авах архичин болгох шаардалга байх шүү дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000