Хятад, Японы удирдлагууд аюулгүй байдлын яриа хэлцэл хийв

Д.Тулга / Гадаад мэдээ

АӨнгөрсөн дөрвөн жилийн турш хурцадмал харилцаатай байсан БНХАУ, Японы удирдлагууд энэ сарын 19-ний өдөр Токио хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулав. Өмнөд Солонгосын удирдлагуудын зохион байгуулсан энэхүү уулзалтаар хоёр орны аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Хоёр улсын харилцаа 2011 оноос хурцдаж, маргаантай арлаас болж хөндийрөөд байсан билээ. Японоор “Сенкаку”, Хятадаар “Дэй До” хэмээн нэрлэдэг арал нь Дэлхийн II дайны үед маргаантай бүс нутаг болсон байдаг. Япон энэхүү арлыг 2000 онд өөрийн эзэмшил хэмээн мэдэгдэж, газрын зурагтаа оруулснаас болж Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан. Японы гэнэтийн мэдэгдлийн дараа Хятад маргаантай арал руу цэргээ илгээж, цэргийн сургуулилт зохион байгуулах болсон билээ.

2012 оноос эхлэн Сенкаку/Дэй До арлыг тойрон тэнгисийн цэргийн сургуулилт хийж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж байгаа мэдээлэл бий. Бээжин, Токиогийн удирдлагууд сөргөлдөөнт байдлаа зогсоох арга хэмжээ авч маргаантай арлын асуудлаар ойрын хугацаанд ямар нэгэн хүч түрэмгийлсэн мэдэгдэл гаргахгүй байхаар тохиролцож, цэргээ эргүүлэн татахаар болжээ.

“Синьхуа” агентлаг "Энэ сарын 19-ний өдөр Токио хотноо Хятад Японы аюулгүй байдлын 13 дахь яриа хэлцэл болсон" гэж мэдээлжээ. Тус мэдээлэлд бичсэнээр, Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао, Японы Гадаад хэргийн яамны тэргүүн зөвлөх Шинсуке Сугияма нар хамт даргалж, хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах салбарынхан оролцсон байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах, аюулгүйн талаарх өөр өөрийн бодлого зэрэг талаар санал бодлоо солилцсон байна.

Хятадын тал, Хятад улс бол энх тайван хөгжлийг санаачлагч, хэрэгжүүлэгч, ашиг хүртэгч юм. Энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, хамт олноороо, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой байх аюулгүйн ойлголтыг идэвхтэй санаачилж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлийг ахиулахын төлөө үргэлжлэн хүчин зүтгэх болно.

Сүүлийн жилүүдэд цэрэг дайн, аюулгүйн салбар дахь Японы цуврал үйл ажиллагааг Хятадын тал анхаарсаар ирсэн. Хятадын талаар бодитой, ухаалаг ойлголт баримталж, "өөрийгөө батлан хамгаалах" бодлого баримталж, энх тайван, хөгжлийн замаар үргэлжлэн замнаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Японы талаас батлан хамгаалах, аюулгүй байдлын талаарх өөрийн бодлогоо танилцуулж, Япон Хятад батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар гүнзгий солилцоо өрнүүлэх нь хоёр талын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд тустай төдийгүй Япон, Хятадын харилцааг улам сайжруулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Эрх тэгш яриа хэлцлээ эрчимжүүлж, аюулгүйн хамтын ажиллагааг тогтвортой ахиулж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг урагшлуулан хөгжүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭjapanjapan


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.