МЭДЭЭ

Нийт 104765 мэдээ байна
post thumbnail

Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Намрын бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш буюу есдүгээр сарын 16-нд 10.00 цагаас нийслэлийн хэмжээнд эхэлнэ. Энэ үеэр гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хайс, хашлага, гэрлийн шонг угаах юм. Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг албаныхан уриалжээ.

post thumbnail

Давс, бодисын нөөц бүрдүүлэлт 93 хувьтай байна

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто болон явган замын халтиргаа гулгааг арилгахаар 6235,7 тонн давс, 6056,8 тонн бодисын нөөцийг бүрдүүлэх ёстой. Нөөц бүрдүүлэлтийн гүйцэтгэл 93 хувьтай байна. Агуулахад буусан давс бодисоос дээжийг авхуулан ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд шинжилгээг давтан хийлгэж, чанары...

post thumbnail

Нийслэлийн 7 дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж байна

Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж, шахмал түлшээ борлуулж эхэлдэг. Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өчигдөр эхэлж, Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж байна.  Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үй...

post thumbnail

Эхний зургаан сарын байдлаар нохойд хазуулсан 2486 тохиолдол бүртгэгджээ

2023 оны эхний зургаан сарын байдлаар нохойд хазуулсан 2486 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 0-9 насны хүүхэд 26.2 хувь, 10-19 насныхан 19.2 хувийг эзэлж байна. Нохойд хазуулсан хүмүүсийн 57.1 хувь гудамж, замд явахдаа нохойд хазуулжээ.  Эх сурвалж: НЭМҮТ

post thumbnail

Жолооч нарт дугаарын хязгаарлалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа

2023 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын А/1037 захирамжийн дагуу дугаарын хязгаарлалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна. Үүнд: 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй. 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй. 3 ба 8-аар төгссөн дуг...

post thumbnail

Номын баярын албан ёсны нээлт өнөөдөр болно

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа өчигдөр  Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.  Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн н...

post thumbnail

"U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ

2023 оны "U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ.  Монголын волейболын холбооны нэрэмжит "U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах тэмцээн 9 өдрийн турш Улаанбаатар хотод үргэлжлэх юм.  Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн охидын 74 баг, хөвгүүдийн 86 багийн тамирчид оролцоно. 

post thumbnail

Мазаалай баавгайн тоо толгой тогтвортой өсөж байна

Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин...

post thumbnail

ЗАЛУУС ЭХ ОРНООСОО ДАЙЖИЖ ГАДААДАД АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Монгол Улсын ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд орсон тухайгаа саяхан мэдэгдэв. Харин ажиллах хүч байхгүйдээ биш залуус гадаадад хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй. Харийн улсад хөдөлмөр зүтгэлээ зориулаад,хангалттай цалин хөлс аваад эх орноо мартдаг гэсэн явцуу ойлголт бараг байдаггүй. Судалгаанаас харвал гадаадад ажилла...

post thumbnail

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчдын цалинг 30 хувь нэмэхээр болжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн уурхайн ажилчид  өнөөдөр /2023.09.15/ 07.00 цагаас эхлэн ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн билээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захирал Г.Ёндон болон ажил хаялт зарласан тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зөвшилцсөний эцэст 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн тус үйлдвэрийн аж...