МЭДЭЭ

Нийт 108911 мэдээ байна
post thumbnail

Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдо...

post thumbnail

“Цагаан хад“-ны тээврийн жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах Монфорд ХХК-ний байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ. Сэлэнгэ аймгийн харьяат 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, согтуурсан үедээ нүүрэн тус газар нь хүчтэй цохиж унагаас...

post thumbnail

Аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ

Барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар 6 сараар хасах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл аймгийн арслан Б.Батсайхан өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүс...

post thumbnail

ЦЕГ: Өчигдөр 166 жолооч согтуу жолоо барьж, 121 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1801 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1468, хулгайтай холбоотой 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 82, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 166, олон ний...

post thumbnail

Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сард дахин авна

 Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. Энэ жил шалгалт өгөхөөр 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа аж. Харин 7160 нь өмнөх он төгсөгчид байна. Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх болом...

post thumbnail

Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Комисс /ЕК/ Украин, Молдова улсад Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгожээ.  Энэ шийдвэрийг зургаадугаар сарын 23-нд Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ-ны гишүүн орнуудын төр, засгийн бүх тэргүүн санал нэгтэй дэмжсэн гэж ЕК-ын дарга Шарль Мишель твиттер хуудса...

post thumbnail

Огцрох болзлоо хангасан ч оршсоор буй сайд

УИХ-ын 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулсан эрх баригчид бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна. Тэд Засгийн газраа 2020 оны долдугаар сарын 7-нд байгуулж байлаа. Түүнээс хойш Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ хангах зорилгоор огцорч жүжиглэснийг эс тооцвол эрх баригчид хариуцлага хүлээсэнгүй. Гэхдээ энэ нь...

post thumbnail

Өвөрхангай, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймагт өнөөдрөөс мал аж ахуйн тооллого эхэлнэ

Хөдөө аж ахуйн 2022 оны тооллого тавдугаар сарын 21-нд эхэлсэн. Тэгвэл хөдөө аж ахуйн 2022 оны тооллого өнөөдрөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдах юм байна. Тооллогод 1. Мал аж ахуй 2. Газар тариалан...

post thumbnail

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 963 (2.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 697.9 сая, анхдагч орлогын алдагдал 164.8 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Мөн урсгал...

post thumbnail

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэлж буйг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Уг чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120...