МЭДЭЭ

Нийт 110496 мэдээ байна
post thumbnail

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна

Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг “соёл иргэншил” болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий дахинд “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн нэрлэдэг. Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн байд сум тавьдаг. Хурд хүч, эрэмгий зориг,...

post thumbnail

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

Он гарсаар улсын хэмжээнд эхний найман сарын байдлаар 3006 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 2107 буюу 70 хувийг гал түймрийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна. 

post thumbnail

Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр хийх хяналтыг боловсронгуй болгоно

Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын хяналтын зарим чиг үүрэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжиж  ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад мөрдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрүүл мэнд, эм хангамж, боловсрол болон бусад нийтийн үйлчилгээний ба...

post thumbnail

Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны баасан гарагт сондгой тоо буюу 1,3,5,7,9-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар тушаал гаргасан. Тодруу...

post thumbnail

Шороон даланг зөөж, цэвэрлэгээ, ариутгалыг хийж дуусгалаа

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlet” дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх болон цэвэрлэгээ, ариутгалыг хоёр өдөрт бүрэн хийж дуусгалаа.  Түр далангийн шороог зөөж, тээвэрлэх ажлыг хөд...

post thumbnail

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

"Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэг Монголын архитекторуудын эвлэлийн ордонд есдүгээр сарын 07-ны өдөр боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон...

post thumbnail

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д хамрагдсан нийт иргэдийн 25 хувь нь өндөр эрсдэлтэй байна

Нийгэмд гэрэл түгээсэн сайн мэдээ, бусдын сайн сайхны төлөөх санаачилга, үйл хэрэг ямагт эерэг үр дүн авчирч байдаг билээ. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, түүний суурь шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Цусны да...

post thumbnail

Энэ хичээлийн жилд 4, 5 дугаар ангид, ирэх хичээлийн жил 3 дугаар ангиас эхлэн “Pearson" платформ ашиглан англи хэл заана

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм. Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнх...

post thumbnail

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд чуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган” анх удаа зохион байгуулагдаж байна. Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан&...

post thumbnail

Уул уурхай, ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны наймдугаар сард Эрүүгийн хуулийн 24.2 дүгээр зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж нийт гэмт хэргийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал: Баянхонгор аймгийн хэ...