Солонгос улсын иргэн барилгаас унаж амиа алджээ
Баянгол дүүргийн 16-р хороонд барилгаас хүн унаж нас баржээ. Тодруулбал “Баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад тус барилга дээр гэрээгээр ажиллаж байсан БНСАУ-ын иргэн 25 настай эрэгтэй R.С барилгын шат буулгаж байгаад таван давхараас унаж нас барсан байжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хороонд “Хүн нас барсан байна” гэсэн мэдээлэлийг авч шалгахад тус хороонд суух 30 настай эрэгтэй Ц нь автомашиндаа засвар хийж байгаад домкрат нь мултарсаны улмаас SM5 маркын машиндаа дарагдан нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл