ШИНЭ ХУУЛЬ: Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халдаггүй болно

Т.Хулан / Улстөр

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Төрийн албан тухай шинэ хуулийг дагасан журмуудыг батлах эсэхийг хэлэлцэнэ. Төрийн албаны тухай шинэ хуулийг 2017 оны арванхоёрдугаар сард баталсан. 2018 онд уг хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой хөрсөө бэлдээд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхлээд байна. Энэ хуулийг дагаж батлах ёстой нийт 47 журмын есийг нь УИХ-аар батлахаас хоёрыг нь л батлаад буй. Харин энэ долоо хоногт үлдсэн журмуудыг нь батална. Журмууд нь төрийн албан хаагчдын ажлаас хууль бусаар халагдсан, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг зохицуулж байгаа юм.

Монгол улсын төрийн албанд ажиллаж буй иргэдийн ажил, мэргэжилтэй холбоотой зохицуулалтыг хийж өгдөг Төрийн албаны тухай хууль хэрхэн шинэчлэгдсэн талаарх мэдээллийг доорхоос уншина уу. Төрийн албан хаагчдын тоо сүүлийн таван жилд дараалан тогтвортой өсөж байгаа /2013 онд 169 мянга, 2014 онд 183 мянга, 2015 онд 186 мянга, 2016 онд 188 мянга/ бөгөөд 2017 оны сүүлийн байдлаар 192 мянга гаруй төрийн албан хаагчтай байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХУУЛЬ БУСААР ХАЛВАЛ АЖИЛГҮЙ БАЙСАН ҮЕИЙНХ НЬ ЦАЛИНГ БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТАН ГАРГАНА

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халбал түүнийг Төрийн албаны зөвлөл бие дааж хүчингүй болгох эрхтэй болж байгаа юм. Ингэснээр эрх барьж буй нам солигдох бүрт төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халах үйлдэл багасна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Үүнийг дагаж төрийн алба тогтвортой болж тэр хэрээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ чанаржих билээ.

Өнөөдрийн хувьд төрийн албан хаагчид ойр, ойрхон солигддогоос болж төрийн мэргэшсэн албан хаагчгүй болж түүнийг дагасан үйлчилгээний чанар, хүртээмж суларч байгаа. Сонгуулийн үр дүнгээр ажил мэдэхгүй нэг мэргэжилтэн төрийн албанд ажилладаг. Ажилтайгаа танилцаад, дөмөгхөн гаршаад ирэхийн үед дахин сонгуулийн үр дүнгээр нэг шинэ хүн өөрийнх нь оронд албан тушаалд нь ирж ажилладаг. Энэ зуурт иргэд л хохирдог билээ. Цаашид энэ хуулиар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халвал ажилгүй байсан үеийнх нь буруутай албан тушаалтан гаргах юм. Мөн Төрийн албаны санхүүгийн хариуцлагын тогтолцоог бий болгох тухай оруулж өгсөн байна. Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт уг хуулиар бүрдэж байна. Төрийн албаны зөвлөл нь таван гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын Тамгын газраас нэг, Ерөнхийлөгчийн тамгын газраас нэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэг, Төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр гэсэн бүрэлдэхүүнтэй.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗААЛТУУД

ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ- Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх, Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, Олон нийтийн хяналттай холбоотой зохицуулалтыг шинээр зохицуулахаар хуульд тусгажээ. Тодруулбал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас уг орон тоог нөхөх аж. Мөн ажилласан жилийн 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болох боломжтой аж. Төрийн албаны зөвлөл чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх боломжтой болж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРЧИМД нэмж Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмыг шинээр оруулжээ.

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖТАЙ ХОЛБООТОЙ ТОДОТГОЛ- Буцалтгүй тусламж авах алба хаагчаас “улс төрийн албан хаагч” хасагдаж, “төрийн үйлчилгээний албан хаагч” нэмэгдсэн байна. Мөн амь нас нь хохирсонтой холбоотой буцалтгүй тусламж олгох төрийн албан хаагчийн хүрээ улс төрийн болон үйлчилгээний албан хаагчаар нэмэгджээ. Амь нас нь хохирсонтой холбоотой буцалтгүй тусламжийн хэмжээ “36 сараас 60 болж” нэмэгдсэн гэжээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА- Туршлагатай мэргэшсэн байх. Төрийн жинхэнэ албан тушаалд 15 аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, Улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан биш, сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаагүй, Зөвлөлийн бусад гишүүнтэй нэг нутгийн болон нэг анги төгссөн, хамаарал бүхий этгээд биш байх ёстой.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХОРИГЛОХ ЗҮЙЛ: Бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах, сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших, улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгэхийг хоригложээ.

Энэ мэт Төрийн албаны тухай шинэ хуульд олон өөрчлөлт нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:01

Зочин [202.21.127.226] 2019-02-11 03:00:26

33 жил ажилчихаад ямар ч төрийн шагнал урамшуулал байхгүй бас ямар ч нэмэгдэл авдаггүй үүнийг бас ялгаж салгах хэрэгтэй байна

Зочин [202.21.127.226] 2019-02-11 02:59:02

Төрийн үйлчилгээний албанд ажилладаг үйлчлэгч, сахиул,манаач, бичиг хэргийн эрхлэгч, архивын эрхлэгчид 36 сарын тэтгэмж оногддоггүй үүнийг хуулиндаа тусгаж өгөөч сайдаа хөдөө орон нутагт энэ зүйл багш нарт л үйлчилдэг бага тушаалын төрийн үйлчилгээг ялгаварлахгүй баймаар байна

Зочин [103.111.68.3] 2019-02-10 04:14:17

60 тэрбумын хахуулийн долоогч гарыг эхлээд халж, шударга сонгон шалгаруулаль явсны дараа энэ хуулийг хэрэгжүүлье! МАН-бхан эргүү хүн хуурч байгаа юм шиг аашилж аzглахаа болиороы! Бусад нь ч гэсэн хүн, тэгш эрхэт Монголын ард түмэн шүү!

иргэн [103.10.23.117] 2019-02-09 13:02:50

Эрх мэдэлтэй хулгайч нарын бөхс долоогч долдой бууны ноход 60 тэр бумыхан Хулгайч нарын ах дүүс найз нөхөд нам дагсан луйварчин хахуулч нарыг эхлээд төрийн албанаас зайлуулах хэрэгтэй Үүний дараа ард түмэнд үүлчлэж чадах хээл хахууль хүнд сурталгүй шудраг хүмүүсээр төрийн алавыг дүүргэн Төрийн албаны хуулийн шинэээр хийж хариуцлаг тооцох заалтыг чанхан оруулан батлах хэргтэй

Зочин [142.93.84.109] 2019-02-02 12:12:19

Би АН-ын үед дэвшиж ажиллаад МАН-ын үед ажлаа өгсөн. Гэхдээ би МАН-д нь илүү итгэдэг. АН-ын үед миний удирдлагууд яаж хууль бус зүйл шаардаж, манай намын ажил гэж мөнгө идэж уусан гэж санана. Одоогийн энэ ерөнхийлөгчийг ч харахад НАМ-аас ангижирч чадахгүй энхболд гэдэг хүний ажлыг хийж байна. АН-ын дунд давхаргын авлигачид нь МАН-ын дундажаас илүү дураараа сэтгэлгүй аюултай байдгыг л мэднэ.

Зочин [64.119.17.188] 2019-02-01 18:27:34

Сайн хуультай болсон , хэрэгжуулж эхлэх гэж байгаа нь сайн хэрэг ! Хэрэгжуулж эхлэхийнхээ омно ЗАД АТТЕСТАТЧЛАЛ явуулж , одоо байгаа АВЛИГАЧИД - АХ ДУУС - БОЛОВСРОЛГУЙ МАЛНУУДААСАА Салж - торийн албыг ариутгаж авахгуй бол монголын тор хэзээч ЦЭВЭРШИХГУЙ ! Ганцхан жишээ хэлье : АТГ , ТОРИЙН АЛБАНЫ ЗОВЛОЛ ОО ТА бухэн юу эрхэлж , юу хянаж суудаг байна аа , эсвэл мэдсэн ч эвлэрч суух ШАЛТГААН байдаг байна уу ?! Саяхан уул уурхайн яамны КАДАСТРЫН хэлтсийн дарга Дашзэвэг гэх нохор суртэй мэдэгдэл хийж байх юм . За тэр яахав хийх естой ажил нь гэж бодье ! Гэтэл тэр хун оороо хэн бэ? манай нутгийн ( Дундговь , Адаацаг) ТАГАРВАА ЛаМЫН гэрийн уйлчилэгч хуу ( 6-7 - р ангиас нь л сургуулиас гаргаж, УБ-!ээс авч ирээ болов уу ?! )' байх юм !! Их сургууль битгий хэл дунд сургуульч тогсоогуй , "томччуудад зуучлж " он жилуудийг онгороосонсон нохор мон ?! Бас ХУРАНДАА гэнэ !! НОЦТОЙ хэрэг шуу ! Эби , Сандуй ( алдарт) , Элдэвочир ( УИХ) зэргийн ач гэх уу ?! АТГ аа ...

Хаабар [66.181.167.6] 2019-01-31 09:07:13

Ажлаас нь халахад өгдөг тэтгэмжийг мөн буруутай халсан этгээд төлдөг болох ёстой.

Иргэн [202.179.27.201] 2019-01-30 02:35:41

Боловсролын яам, Эрүүл мэндийн яаманд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэхээн хэсэг төвлөрдөг. Тэр хирээр тэнд авилгачид үүрлэж байдаг. Тэнд ажиллаж байгаа төрийн ажилтнуудын мэдлэг чадвар муухан Хийе гэхээр мэдлэг хүрэхгүй. Харин ч яаж өөрт ашигтай бүхнийг хийхэв гэдэг сэтгэлгээ хөгжсөн байдаг. Иймээс одоо ажиллаж байгаа хүмүүсийг сайтар судалж шалгаж зөв байршуулахгүй бол хөрөнгө үрэгдэх шамшигдах, авилга хээл хахуул үргэлжилж байдал хэвээр үргэлжлэх болно

Зочин [202.9.42.53] 2019-02-03 01:26:05

Энэ мэтээр иргэдийн гаргасан үнэтэй, баримттай санал, зөвлөмжийг Засаг анхаарч хэрэгжүүлюэл улс өөдлөнө. Үгүй бол 2020 -д сүйрнэ.

Зочин [202.21.102.226] 2019-01-30 00:20:09

Зөв .Баг бүрдүүлж байна нэрийн дор мэргэжлийн боловсон хүчнээ сольж ажилаа мэдэхгүй , ах дүү , хамаатнаараа дүүргэдэгийг болих ёстой.

тах [202.131.227.82] 2019-01-29 20:42:36

Боловсролоос сэргийлэх яамныхан болоод ТАХ-ууд бүгд дархлагдсан.

зочин [112.72.9.150] 2019-01-29 20:40:41

Боловсролын яамны авлигачидыг халмаар байх юм.

Зочин [66.181.184.97] 2019-01-29 15:50:45

АРДЧИЛСАН НАМЫН ?ЕД ТОМИЛОГДСОН ХЭДЭН АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ ЧАДВАРТАЙ ХОРЧЧИН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУД БҮГД ШҮҮХДЭЭД ЯЛЖ БУЦАН ТОМИЛОГДОХЫГ ХАРАХАД МОНГОЛ УЛ ҮНЭХЭЭР ДАМПУУРЧЭЭ. ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН АДИЛГАЧИД БУРУУГҮЙ,ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН ГЭЭД ЗАРГАА АВЧИХААР ЯАХ ВЭ? ХОЦРОГДСОН , ЧАДВАРГҮЙЙ ХӨГШИН ТӨГЦГҮҮДИЙГ ХАМГААЛЖ БАЙНА

zochin [112.72.11.117] 2019-01-28 21:36:20

Ajlaas halagdah notstoi gemt hereg hiisen ch halagddaggui l ym bilee. Tod jishee ni M.Enhbold.

Зочин [112.72.12.5] 2019-01-28 20:39:17

ХЭЦ ЖҮЖИГЛЭХ ГЭЖ ЯДЧИХ ЮМ АА

Зочин [66.249.82.165] 2019-01-28 18:04:38

Өө за хөдөөнөөс орж ирээд дээлээ дөнгөж тайлсан, уншиж бичиж чаддаггүй одоогийн ТАХ нэртнүүд насаараа төр, засгийн алба хашиж, улс орон 21р зуунд тэдний бодлогоор хөгжихнээ. Нэрээ л бичиж чаддаг, 4 аргын тоотой, мөнгө хараад таньдаг хүн их болсон байналээ.

Зочин [199.249.230.72] 2019-01-28 17:04:56

2016 онд баахан сонгуулийн бөгс долоогчидоор төрийн албыг дүүргэчихээд одоо МАН 2020, 2024 онд ялагдах нь тодорхой болоод ирэхээр баахан сонгуулийн дараа яам, агентлагыг дүүргэсэн бөгс долоогчидоо хамгаалсан хууль гаргаж байгаа юм биз дээ. Тийм юм ч байдаггүй байхаа. 2020 онд МАН-ыг газрын хөрстэй нь хамт арчих хэрэгтэй. Дээр нь баахан мэргэжлийн бус, салбарын бус дарга нар болон бөгс долоогчидыг нь Төрөөс болон бусад бүх төрийн өмчит байгууллагаас зайлуулах хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил шүү. МАН гараад юм хийв Хүрэлсүх ерөнхий сайд болсноос хойш Монгол төрийн ажил гацлаа, энд тэндгүй үхэл хагацал зовлон, архидалт, аллага, аймшигт гэмт хэргүүд. Хүрэлсүх нь өөрөө төрсөн дүү нартайгаа нийлж Монгол төрөөс ЖДҮ-ээс мөнгө хулгайллаа. Дараа нь ЖДҮ-чидээ хуулийн байгууллагаас хамгаалж үлдсэнийг та бүхэн бүгд харсан. Ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Ийм байж л нэг их худлаа шударга ёс ярьж бүлт бүлт үсэрсэн хар хоосон толгойтой мангуу лалар. 2020, 2024 онд МАН сөнө

Зочин [202.179.31.79] 2019-01-28 19:44:13

Зөв өө. Ажлаа мэдэхгүй бөгс долоогч нарыг 2020 онд бүгдийг нь солих хэрэгтэй


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.