Б.Амгаланбаатар: Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Тэрбээр "Өнөөдрийн уулзалтад ирсэн МҮЭХ-ны удирдлага болон орон нутгаас ирсэн төлөөлөгч та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Мөн сар шинийн мэнд хүргэе. Өнгөрөгч 2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл 2 дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. өрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч, 2016 оноос 27.5 хувиар өслөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 100 мянган хүний цалин 33.3 хувиар өслөө. Түүнчлэн Засгийн газар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 65 хүргэхээр төлөвлөсөн нь Монгол хүний дундаж наслалтаас өндөр байгаа тухай МҮЭХ-ны шүүмжлэлийг хүлээн авч, иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа. ОУВС-ын төлөөлөгчид манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхөө үйл явцад хяналт тавьж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг ажлаад буцлаа. Тэд манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийн үр дүн өндөр гарсан. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана" гэлээ.

МҮЭХ-ны удирдлагууд болон тус холбооны салбар холбоодын дарга нар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр санал, хүсэлтээ дурдсан юм.

Тухайлбал, МЭҮХ-ын Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар: Засгийн газар МҮЭХ-ны саналыг сонсож, хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүн гаргасан гэдгийг онцолж хэлмээр байна.Өнгөрсөн онд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 2019, 2020 он хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувь хүртэл нэмэх ажлыг зохион байгуулна. Мөн хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Энэ хуулийн төслийн 5 зүйлд МҮЭХ, АОЭХ санал зөрөлдөөнтэй байгаа.Тиймээс энэ хүрээнд 3 талын ажлын хэсэг ажиллаж байна. Ойлголцолд хүрэхэд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллахыг хүсч байна. Түүнчлэн банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах, тодорхой асуудлуудыг тохиролцох санал, байр суурьтай байна хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, банкны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүсээд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллана.

-Увс аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Лумжав: Аливаа улс орон бодлого төлөвлөлттэй байдаг. Тиймээс эрдэмтдийн судалгаанд тулгуурлан улс орныг эрчимтэй хөгжүүлэх ажлыг судлах хэрэгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшлийнхнийг урамшуулах талаар төр анхааралдаа авмаар байгаа юм. Өмч хувьчлалаар аймгийн багш, эмч нар хоосон хоцорсон. Тиймээс газар хувьчлалыг эрчимтэй явуулмаар байна.Хязгаар нутгийн иргэдэд барьцаагүй, хүүгүй зээл олгож, төвлөрлийг сааруулах боломж байгааг анхааралдаа авч ажиллана уу гэсэн саналыг гаргаж байна. Засгийн газраас жил бүр ажлын байр олноор бий болгосон шилдэг аймаг, сум, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах болзолт уралдаан зарладаг баймаар байна. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл ядуурал буурч, иргэдийн амьжиргаа дээшилнэ.

Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар:- Өнөөдрийн хуралдаан ач холбогдол өндөртэй болно гэж итгэж байна. Ерөнхий сайд, МҮЭХ-ын ерөнхийлөгч, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгууль ажилтнуудад цугларсан байна. Боловсролын салбарын багш, ажилчид тэмцэж хийж байж цалингаа нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэн нь авууштай. Гэхдээ МҮЭХ-оо орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хороодын сонгууль гишүүд рүү хандсан ажил, тэдний үйл ажиллагаа идэвхжүүлэх ажил хийх шаардлагатай байна.

-Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж:-Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг оруулж, ажилтан, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх санал гаргаж байна" гэсэн юм.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр: -Тус компанийн хувьцааны 10 хувийг компанийн ажилтнуудад давуу эрхтэйгээр олгох санал гаргалаа. Ажилтан, албан хаагч нь тухайн компанийнхаа хувьцааг эзэмшсэнээр хөдөлмөрийн бүтээмж өсөх боломж бүрдэнэ гэдгийг дурдаад, энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд сайн жишиг болно” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.112] 2019-02-15 05:50:22

Тэр багш нарт нэмсэн гээд гээд бгаа мөнгө нь огт амьдралд хүрэлцэхгүй бна.Бас цалин нэмсэн нэрээр шатлалыг нь бууруулсан.Энэ нь шударга бус бна.Захирал мёнёжёр адилхан нэг шатлалд бх ёстой.Тэгэхгүй бол бүгд үахирал удирдах ажилтан болох хүсэлтэй хүмүүс болж талцал үүсэж бна

ЕС [66.181.188.215] 2019-02-14 14:34:55

Сайд нэг юмыг ойлгоогүй хэнхэлзээд байх юм. Хүн орлоготой байж амьдарна үүний тулд ажилтай байх хэрэгтэй үүний тулд үйлдвэрийн газруудыг барьж байгуул. Хүмүүс ажил хийнэ цалинтай болно амьдрал дээшлэнэ улс хөнжинө. Улсын 1, 2 жилтйн бүх мөнгөөр үйлдвэр бариачдээ. Монгол оронд үйлдвэржүүлэлтийг нэмбэл монгол хүний амьдрал хүний амьдралыг дуурайх болно гэж хашгираад урагшаа зүтэг. Үнэн бол чи зүгтгэе гээдл байдаг байхаа.

hahaha [185.39.141.188] 2019-02-14 12:03:55

ene sedveer ...... gishvvdiin vgiig ni sonsoh yumsan ... yu gej tachaalah ni ... kkkkkkk vnegvi hoshin shog bishvv ?????? hahaha

hahahaha [185.39.141.188] 2019-02-14 12:02:01

uursdiiguu zasaad ... turuu zasah gej baigaa yum bn hahahaha

hahaha [185.39.141.188] 2019-02-14 12:01:08

jdv chid eer bvrdsen zasag tur jdv chid golduu hulgaich gishvvd .. ichsendee iim yum yriad suuj baigaa yum uu . hahah . shivshig uursduu3 % ard tvmen 30 %. hahahaha

Зочин [64.119.27.127] 2019-02-14 08:38:09

Hunii dansand baigaa mongond Huu tolohoo bolildoo


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.