Цөмийн зэвсэггүй болоход бэлэн байгаагаа БНАСАУ мэдэгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ цөмийн зэвсэггүй болох амлалтаа биелүүлэн, АНУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгагаа илэрхийллээ. Энэ тухай БНАСАУ-ын “Уриминжоккири” (Манай үндэстэнтэй хамт) мэдээллийн портал “Бүрэн цөмийн зэвсэггүй болох зам бол манай эргэлт буцалтгүй байр суурь” нэртэй нийтлэлд онцолсон байна.

“Шинэ эриний шаардлагын дагуу хоёр орны (БНАСАУ болон АНУ) хооронд шинэ харилцаа тогтоох, түүнчлэн Солонгосын хойгт бат бэх тогтвортой энх тайвныг цогцлоох, бүрэн цөмийн зэвсэггүй болохоор бид хатуу байр суурьтай байна” хэмээн нийтлэлд онцолжээ.

Түүнчлэн, хоёрдугаар сарын сүүлээр Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хэлэлцэж буй асуудлаар шийдэл хайхын тулд “үр дүнтэй хэлэлцээрийг үргэлжлүүлэх”-ээр тохиролцсон гэж нийтлэлд онцолжээ.

Энэ нийтлэлээр илэрхийлсэн байр суурь нь БНАСАУ Вьетнамд болсон уулзалтаас хойш гарсан, цөмийн зэвсэглэлгүй болох байр суурийн талаар хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн анхны тохиолдол гэж ажиглагчид онцолж байгаа юм.

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 28-ны өдөр Ханой хотноо АНУ, БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсөн. Гэхдээ энэ уулзалтаар талууд тохиролцоонд хүрээгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцож харин хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм.


Сэтгэгдэл

kk [202.126.89.54] 2019-03-13 00:57:18

hud hud zgr ungulun daldalt

Зочин [122.201.24.83] 2019-03-12 15:59:55

Амеркийн мөхөл ойрхон байна

Зочин [66.181.186.233] 2019-03-12 15:25:08

Кимийг панаалдаж байгаад хэдэн пуужин авчих юмсан тээ

uvur mongoliin zaluu [111.196.245.19] 2019-03-12 15:16:49

3-dh uulzalt mongold bolhk uu? battulgaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa?

Зочин [103.26.194.214] 2019-03-12 14:51:15

ДАРАА МАНАЙД УУЛЗААРААЙ

Зочин [202.9.42.193] 2019-03-12 14:51:05

Хүчтэйгийн өмнө хүчгүй нь мөхөсдөх нь ертөнцийн хууль.

Зочин [122.201.31.46] 2019-03-12 11:46:36

Том буунаасаа Тийм амархан салж болку ээ!! том балиустай хvн л хvн шиг харагдаж байгаа дэлхийд амьдарч байгаагаа мартаж болку!!

Зочин [66.181.179.208] 2019-03-12 09:05:36

хүчтэйгийн ѳмнѳ хүчгүй нь буруутай энэ мѳнхийн хууль болой.

Зочин [202.21.106.107] 2019-03-12 07:38:49

Ene hden setgegdlvvd bvgd gojig

Зочин [122.201.24.16] 2019-03-12 06:24:59

"Пхеньяны дээрээс цомийн бомбог хая " гэсэн уриалга нь Сооуль ба Токиог унс болго гэсэнтэй агаар нэг ажгу ...

аэ [124.158.88.12] 2019-03-12 06:05:53

Америкчууд эхлээд цөмийн зэвсэггүй болсон үед бусад улс цөмийн зэвсгийн талаар ярих хэрэгтэй.

Зочин [202.21.106.154] 2019-03-12 07:13:17

medrel yum yaridag ivan be chi

Зочин [202.9.42.193] 2019-03-12 05:55:37

цөмийн зэвсэгээсээ татгалзахгүй бол пхеньяны дээрээс атомын бөмбөг хая.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.