Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга ахмад тамирчдад хүндэтгэл үзүүллээ

М.Амаржаргал / Спорт

Польшийн Торун хотод болсон мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нарыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын удирдлагууд болон Монголын мастеруудын биеийн тамирын спортын хорооноос хүлээн авч уулзлаа.

2019 оны мастеруудын ДАШТ-д 88 орны тамирчид өрсөлдсөнөөс Монголын 13 тамирчин оролцож, Ц.Раднаа гурван алт, Т.Цэрэндолгор нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн юм. 85-аас дээш насны ангилалд өрсөлдсөн Ц.Раднаа 400 метрт Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин дэлхийн аварга болсноос гадна дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай гүйлт болон гурвын харайлтын төрөлд Итали, АНУ-ын тамирчдыг ялж, аваргын алтан медаль хүртсэн юм.

image

Мөн эмэгтэй ахмад тамирчдаас Т.Цэрэндолгор үнэмлэхүй амжилт үзүүлж, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 80-аас дээш насны ангилалд шидэлтийн таван төрлөөр өрсөлдөж, Герман, Польш, АНУ, Швед зэрэг орны тамирчдыг ялж, дэлхийн аварга болон дэлхийн хошой аварга болсон юм. 18 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж яваа ахмад тамирчин Т.Цэрэндолгор дөрвөн жилд нэг удаа болдог мастеруудын ДАШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр өнгөрсөн 2018 онд дэлхийн дэвжээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаас гадна Азийн дээд амжилтыг 10, улсдаа 18 удаа шинэчлэн тогтоогоод байна.

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.205] 2019-04-08 04:33:21

Адилхан амжилт гаргасан байхад Т.Цэрэндолгор гуайг дурсахгүй юм даа. Монголчууд минь арай л жудаггүй байдал гаргаж байгаа юм биш үү? Арьс, өнгө, нас, хүйсээр ялгаварлаад байгаа юм уу

зочин [103.9.88.162] 2019-04-04 04:15:39

Энэ хоёр дэлхийн аваргад гавъяат тамирчин цол олох нь зүйтэй шүү

irgen [203.217.139.225] 2019-04-04 02:18:26

ёстой мундаг хүмүүс юмаа, сайн сайхныг хүсье

Оожоо [139.5.219.162] 2019-04-04 02:06:27

Ийм их амжилтууд гаргаж байсан тамирчид одоо хүртэл гавьяат өгөөгүй байсан юм у? Настай болохоор нь тэр үү эсвэл хэзээ мөдгүй нүд аних хүнд илүү гэж үзээ юу? Гавьяат байтугай хөдөлмөрийн баатар өгсөнч болох бишүү.

Зочин [59.153.87.233] 2019-04-04 00:50:47

хоёуланд нь гавьяат өгсөн ч багадах юм байна.

Zochin [66.175.223.22] 2019-04-03 17:38:32

Tserendolgor guaid Gavyat ugch boldoggui umu? 10 udaa deed amjilt evdej togtooono gdg uneheer amjilt shu de! Daruuhan saihan hudulmorch emegtei bnaa!

Зочин [202.9.43.182] 2019-04-03 15:03:53

BAHARHAAD BARSHGYI N ERUUL ENH BJ URT NASLAARAAI TA NAR MINI

Зочин [59.153.87.12] 2019-04-03 14:04:41

Цэрэндолгор 77 сургуулийн биеийн тамирын багш мөн үү, дагвадоржийн үед байсан байх


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.