ХУУЛЬ: Эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй бол хоёр зуун мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай
-ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС ГУДАМЖ ТАЛБАЙГ БҮРЭН ХЯНАНА-
Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон гэсэн харамсалтай тоон баримт байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насных байгаа юм. Харин нөгөө талаас хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх, цахим гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь хэтэрхий их байгаа нь эцэг эх бүрийг айдастай амьдруулахад хүргэж буй.
Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Учир нь хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа нь дийлэнх тохиолдлыг эзэлдэг ч хичээлээ тараад харих замдаа гэмт хэрэгт өртөж байгаа нь судалгаагаар батлагдсан. Иймд хүүхэд гэмт хэрэгт өртөж болох бүх цэгүүдэд байнгын хяналт тавихаар болсон байна. Харин гэр бүлийн хүрээнд хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдийг нь хуулийн мэдлэгтэй болгох, сургалтанд хамруулж нөлөөлөх арга хэрэглэх зэргээр хүүхдийг өсөж өндийх, амьдрах орчинг нь сайжруулахаар “Зөв тусгал” аянг эхлүүлээд байна.
Хүүхдийг хүчирхийлэгчид нь хуулийн мэдлэггүйн улмаас болон өөрөө бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан гэх хоёр үндсэн шинж чанартай этгээдүүд байгааг албаныхан онцлон мэдээлдэг. Ямар үйлдэл, ямар харилцаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг болох вэ? гэдгийг манай иргэд нарийвчлан сайн мэдэхгүй байдаг. Ийм учраас хүүхдийн хамгаалах хуулийг голлох заалтуудыг сонгон хүргэж байна.
-ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХАРСАН БОЛ 300 МЯНГАН ТӨРГӨРӨӨР ТОРГОХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ-
6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
1.Хүүхдийн эрхийг зөрчиж
1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан
1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн
1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-ХҮҮХДИЙГ БАЙНГЫН СОГТУУРАХ, МАНСУУРАХ, ДОНТОХ БАЙДАЛД ТАТАН ОРУУЛСАН БОЛ НЭГ ЖИЛ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА-
16.1 дүгээр зүйл. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
1.Хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах
1.Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.4 дүгээр зүйл. Хүүхдээр гуйлга гуйлгах
1.Хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж байнга гуйлга гуйлгасан бол хоёр зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.5 дугаар зүйл. Хүүхэд солих
1.Хүүхдийг санаатайгаар сольсон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-ХҮҮХДЭЭ БУСДАД ХУДАЛДСАН БОЛ НАЙМАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-
16.6 дугаар зүйл. Хүүхэд худалдах
1.Төрүүлсэн, үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа хүүхдээ бусдад худалдсан нь энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах
1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
16.10 дугаар зүйл. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
1.Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-АСРАН ХАМГААЛААГҮЙН УЛМААС ХҮҮХЭД НАС БАРСАН БОЛ НАЙМАН ЖИЛ ХОРИХ ЯЛТАЙ-
16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Сэтгэгдэл
ӨВГӨН [103.10.23.116] 2019-05-10 10:31:12
Эрүүл саруул сайхан залуусийг цэргийн дарга эмч нар хамтран шүд нь хорхойтсон байна хэмээн нэг дор 7 шүдийг нь хүчээр суглаж байгаа нь цагт Монгол төр ярагчин нарын төр байсаар байх болно Энэ ярагчан дарга нарт ямар хуулийн хариуцлаг хүлээсэн тухай нэг ч үг дуулсангүй энэ өдөрийг хүрлээ Арайч дээ муу яргачан нар Цэрэгт очоогүй байхад энгэж байгаа юм чинь очсон хойно нь бол мөнч их яргалж тамлах юм байна Эцэг эхчууд цөм нэгдэж гомдолоо шүүхэд гаргах хэрэгтэй энгэж дүүгүй байж ярагчин нарыг даврааж болохгүй дуугүй байх тусам олон сайхан эрчүүд үр хүүхэдүүд минь ярагчан дарга нарын гарт амь нас аа алдсааар байх болно Нөгөө хүний эрхийнг комис юу хийж байна шалгахгүй юм уу ӨВӨӨ ЭМЭЭ ДЭЭР ОРХИГДСОН ХҮҮХЭД МОНГОЛООР ДҮҮРЛЭЭ ЯДАЖ ЭМЭЭ ӨВГӨӨГӨӨР НЬ ОВГОЛОЖ БҮРТЭГМЭЭР ДЭЭ ХҮҮХЭДИЙН ЭРЭЭДҮҮ БҮРХЭГ БАЙНА ХӨГШӨДИЙН ДАРАА ХЭН ХАРАЖ ТЭЖЭЭХ ВЭ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДААД ХӨСӨР ХЯГДАХ УУ
Зочин [103.10.23.116] 2019-05-10 10:15:30
Төр нь төр шиг байж үүргээ биелүүж байсан бол Ард иргэд ийм байдалд хүрэхгүй байсан Гээндээс би Гоондпооч би аль аль нь үүгээ хэрэн биелүүлэхээ бод дүгнэлт хий
Irgen [175.100.48.57] 2019-05-10 08:37:13
Хүүхэд төрүүлчээд нөхрийнхээ ээж аавд хаяаад,орхиод явсан эхийг яах вэ,Ийм эхд хууль гэж бнууу
хх [202.55.191.194] 2019-05-10 08:23:38
хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй бол өндөрхөн татвар авч тэрүүгээр нь улс хүүхдийг нь асрах хэрэгтэй
Нэх [150.129.141.227] 2019-05-10 05:14:25
Үнэхээр ядмаг хууль. Дээр нь хэрэгжихгүй. Хувь хувьсгалын цэцэрлэг бүрт загнах зодох, сэтгэл зүйн хүнд бдалд оруулах энгийн зүйл шиг байгаа нь нууц биш.
123 [43.250.126.90] 2019-05-10 03:37:01
ийм хуулийн заалт байдаг юм уу
Зочин [103.26.193.215] 2019-05-10 13:06:05
Estoi teneg xuuli dandaa munguur torgono gene buruu uildel xiisen xumuust tolgoid n yum xiiij bgaa yum alga xuuxdee emee uvuu deer n xayachixaad tenej yavdag xuuxnuudig odoo yax ve