ХӨСҮТ: 2019 онд сүрьеэгээр хүүхэд нас бараагүй
Олон нийтийн сүлжээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сүрьеэгээр өвчилсөн нэг сурагч нас барсан гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар ХӨСҮТ-тэй холбогдож тодруулахад "Сүрьеэгийн улмаас нас барах тохиолдол байдаг. Олон нийтийн сүлжээгээр тараад байгаа нь 2016 оны нэг тохиолдлын тухай мэдээ байх шиг байна. 15 дугаар сургууль дээр гарсан тохиолдолтой холбоотойгоор 38 хүүхэд, нэг багшийг эмчлэх шийдвэр гарч, эмчилгээ үргэлжилж байна. Хэвтэн эмчлүүлсэн хүмүүс эмнэлгээс гарсан. Эдгээр хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Нас барсан тохиолдол байхгүй" гэв.
Нас барсан гээд байгаа сурагч 2016 онд долоон настайдаа сүрьеэгээр өвчилсөн бөгөөд тухайн үедээ хоёр сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ. Түүнээс хойш диспансерын хяналтад байх хугацаандаа Өвөрхангай аймгийн Богд сум руу шилжсэн юм байна. Уг сурагч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөвдүгээр сарын 12-нд энджээ.
2018 онд сүрьеэгийн улмаас нас барсан 200 хүний нэг нь хүүхэд байжээ. Харин 2019 оны гарснаас хойш хүүхэд сүрьеэгийн улмаас нас барсан тохиолдол гараагүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Сэтгэгдэл
zochin [202.126.89.202] 2019-05-17 05:32:45
medeelel saituud derr mash ih zurvvtei gardag
zochin [202.126.89.202] 2019-05-17 05:31:47
xvmvvsiig hazaisan deer n tvlheh umaa madeeg hudal ugvul hariutslaga tootsdog bh heregtei sauhan nas barsan um shig l yarlsan shde