НОСК: Санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэдийг хар жагсаалтад бүртгэнэ

Б.Мөнхцацрал / Нийгэм

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

1. Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн

2. Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн

3. Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн

4.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн

5. Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн

6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн

8. Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Нийслэлийн Орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах юм байна. Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна.

Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.125] 2019-08-12 07:32:51

Toroos bayjsan ard tvmniihee mongoor garaa ugaasan novshnuud.g har jagsaaltand oruulah heregtei

Egi [43.242.243.231] 2019-08-09 06:20:05

Bid nariig l torgono xorino gej ailgaxdaa sain yumaa da

Зочин [66.181.160.107] 2019-08-06 06:57:02

Хар жагсаалт байхдаа яахав. Мөнгөгүй суух гэж байгаа биш. Сүржигнэхээ боль.

Зочин [103.9.90.98] 2019-08-06 06:44:14

NOSK-iig tatan buulgawal taarna

zochin [103.9.90.98] 2019-08-06 06:43:04

har hvvrnvvd min oorsdiinhoo idsen mongiig ergvvlj tolchood olon ard irgediig har dansandaa bvrtgeerei

Хуц [202.126.88.210] 2019-08-06 05:34:28

Хуц чи мэддэг юм уу. Хурдан зайлцгаа новшнуудаа

ИРГЭДИЙГ МӨН Ч ИХ ЭЛЭГ БАРИХЫМ ДАА [202.179.24.187] 2019-08-06 05:33:17

ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛДАГ НЬ ЯАЖ БАЙГААМ. ЗЭЭЛ АВАА ЮУ. ЭСВЭЛ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ЮҮ. ЮҮНД ИНГЭЖ ЗҮДЭРСЭН ОЛОНЫГ ЭЛЭГ БАРИНА ВЭЭ... ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ НОМТОЙБАЯР ГАРАМЖАВ ЭРЭЛ ЭРДЭНЭБАТЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАДАХ УУ ТА НАР. ОДОО ХАРИН ХЭН НЬ ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ЁСТОЙГ ЯРИХ ЦАГ БОЛЖЭЭ. ДАРГА НАРЫН АРМИ ТЭР ЧИГТЭЭ ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ЁСТОЙ ШҮҮ. ЖДҮ ЧИН 41 ГИШҮҮНЭЭС ЭХЛЭЭД

Зочин [103.212.117.123] 2019-08-06 04:27:26

Тээр хол яваа гайг өргөдөл өгч өөртөө татаж яах нь вэ. Сард түрээс, ашиглалтын зардалтайгаа 500000 болоход л төлж дийлэхгүй шүү. Тэгээд мөнгийг нь төлж дуусахад байшин нь байхуу гүюу нь тодорхойгүй. Гараш, подвалаараа усгүй хуурай байшин хотод маань үлдсэн байгаа. Лизингийн приустэй хүмүүс шиг юм болно.

Зочин [202.126.89.249] 2019-08-06 03:07:36

Орон нутагт орон сууцтай байсан иргэнийг яаж илрүүлэх юм бол.

Зочин [202.126.89.74] 2019-08-06 03:01:34

Та нар бсдаакуудаа өөрсдөө тийм үнэнч юмуу хүнийг энгийн ардыг хар жагсаалтад оруулна гэж үхсэнээ хуцаад байгаа үмхий вэ өөрсдөө болохлор ам хамраа ч олохгүй болтлоо адаг сүүлдээ оймс түрийдээ хүртэл нуучаад аль ямар жагсаалтад.орсийн бэ, солиороод бай пизда мин

Зочин [202.179.31.90] 2019-08-06 02:31:34

Сүр болох юм байхгүй шүү дээ хө. Айн? Ямар 500 000 байр тарааж байгаа мэт аашлах юм. Комиссын ч хэрэг байхгүй шалгуур хангасан өргөдлийг нь бүлэг тус бүрт нь бүртгүүлсэн дарааллаар н эрэмбэллээ. Ингэж эрэмбэлэхийг та нар ч хийхгүй програм хийчихнэ, цахим бүртгэл юм чинь. Тэгэхээр та нарт үндсэндээ цахимаар эрэмбэлэгдсэн 932 бүртгэлийн материалын үнэн худлыг л тогтоох ажил байна. Өөр юм байхгүй. Санаандгүй бишээр санаатай илт буруу мэдээлэл өгсөн бол албан хариу илгээгээд жагсаалтаас хасаад яг ард нь хэний нэр байсан урагшууллаа. Боллоо Гүйцлээ. Дашрамд хэлэхэд энэ сонгуулиас өмнө баригдсан бялуу хувааж байгаа шүү. Сонгууль гарсаар та нар шинэ барилга бариагүй байна гэсэн үг. Ичих хэрэгтэй.

songino hairhanii irgen Baldan [122.201.28.8] 2019-08-06 02:12:58

medreltej duusah boloogvi yu??? NOSK iig tatan buulga oo. Dampuu gashin yum hiij tsalan avdag iim baiguullagiin hereg haana bnaa


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.