Цохилохоо больсон 366 зүрх

Д.Тулга / Хууль

Наймхан сарын өмнө бидний дунд инээж, цалгиж явсан 366 Монгол хүн. Тэд өөр өөр газар төрж, өссөн 366 өөр хүн боловч нэг л замаар бурханы оронд одсон юм. Тэднийг үхэлрүү авч явсан зүйл бол ХУРД. Хол замд явахдаа хариуцлагатай, анхааралтай байсан бол тэд өнөөдөр бидний дунд байх байсан...

Магадгүй таны хайртай хүн авто тээврийн ослоор таныг орхиж яваагүй болохоор та одоо ч хурдтай явдаг байх. 366 хүний 284 нь орон нутагт амь насаа алдана гэдэг Монголчууд орон нутгийн замд хурдны зам дээр явж байгаа мэт хурд хэтрүүлэн явдаг асар хариуцлагагүй үйлдлийн илрэл юм. Үлдсэн 82 нь нийслэл Улаанбаатар хотод амиа алдсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьдаг ухамсаргүйн илрэл гэж үзэж болно.

Эрдэнэт хүний амь ямар үнэ цэнэтэй билээ дээ. Хэн нэгний хувьд хамгийн хайртай хүн, аав, ээжийн ачлалт хүү, амин охиныг нь харуицлагагүй үйлдлээсээ болж хоромхон зуурт амь насыг нь хөнөөх та чимээгүй алуурчин юм уу? Өчигдөрхөн инээж явсан шүү дээ, өглөөхөн надтай утсаар ярьсан шүү дээ гэх харамсангуй, хайрлангуй гашуудсан тэднийг харахаар өрөвдмөөр...

Орон нутгийн замд явахад ХУРДАА ХАС, ХУРД-ҮХЭЛ, ТАНЫ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ гэх самбарууд байрлуулсныг харсан хэдий ч хурдаа хасдаггүй аминчхан үзэлтэй та хэр удаан амьдрах бол???

Өвөө, эмээгийнхээ өвөр дээр энхрийлүүлж, аав, ээжийнхээ гараас хөтлөн гүйж, ах, эгчтэйгээ эрхлэлдэн тоглох бяцхан 43 зүрх ч бас цохилохоо больсон. Мэдээж хэн нэгний хариуцлагагүй байдал, хууль дүрмээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан. Холын замд ирээдүйгээ ярин аз жаргалтайгаар төсөөлөн явсан залуухан хос, төрсөн нутаг ижий, аавдаа очно гэдгээ дуулгасан хижээл насны гэр бүл, хайртай хүмүүсээ хоёр идүүлж, хоосон хонуулахгүй гэж хичээн яваа тээврийн жолооч нар таны хоёрхон секундын хайхрамжгүй байдал, хариуцлагагүй үйлдлээс болоод хайртай хүмүүсээ дахин харахгүй, тэврэхгүй, тэдэнтэй хамт алхахгүй болж байна. Хүсэл тэмүүлэл дүүрэн тэднийг таны нойр, таны уусан согтууруулах ундаа, таны машины эвдрэл, таны хариуцлага үгүй хийх ёсгүй.

Дээр дурдагдсан тоо бол зөвхөн 2019 оны эхний найман сард гарсан харамсалтай тоон мэдээлэл. Та бид хариуцлага, ухамсраа нэмэгдүүлж эгэл жирийн эрдэнэт хүний амь насыг хайрлан хамгаалах нь хамгийн чухал юм. Үхэл биднээс зугтахгүй ч үхэлрүүгээ яарахыг хэн ч хүсэхгүй. Хайртай бүхэнтэйгээ хамт аз жаргалтай байхын тулд хүн бүр хариуцлагатай, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай, хайран 366 хүний амь нас.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.73] 2019-08-31 00:01:43

Арай ч дээ .харасалтай яа.Орон нутгийн засмал зам маш нарийхан, хашлага хамгаалал байдаггүй бололтой юм. Машинтангууд ч гоё засмалтай болсон гээд л хурлалж өгдөг бололтой Засмал бол жолооч нарын анхааралыг маш сулруулдаг зам. Анхаарал сулрана гэдэг осолын гол шалтгаан .

Зочин [103.57.94.242] 2019-08-30 05:08:41

маш бүдүүлэг соёлгүй үнэхээр тэнэг мулгуу жолооч нар маш их болжээ.жолооны курсуудыг маш яаралтай цэгцлэх өндөр шалгуур тавьх цаг нь болжээ.бүр байтлаа явган хүний гарцаар ч ногоон гэрлээр гаргахаа больжээ.шаардлага тавьхаар аймаар муухай дорожлоод дайраад гарсан ч яадаг юм гэх юм.нэг машин унасан бөөн цөс нь хөөрч чанга дуу тавьж тамхи баагиулсан дуракуудыг зайлуульяаа

Зочин [77.38.148.28] 2019-08-29 16:46:23

ум мани бадмэ хум , ом ами дэва хри

Гуйяа [202.126.88.183] 2019-08-29 16:24:00

Гарц дээр зорчигч өнгөрөөх гэж зогсохоор араас сингалдахаа болиоч дээ гуйя. Та нарыг

Зочин [202.179.31.46] 2019-08-29 14:51:25

Өдөр болгон замаар гарахаар заавал нэг асуудал гарах юм. Тэр болгонд бичлэг хийж амжихааргүй юм болох юм. Жолооч нар дуртайгаараа доромжилно аймаар бүдүүлэг. Бүр сурчихсан. Ичих нүүр байхгүй. Тиймээс заавал баримт гэхгүйгээр дугаарыг нь мэдээд хаана хэзээ юу болсныг нь бичээд өгвөл баримт байхгүй тул торгохгүй ч бүртгээд яваад байж болохгүй юу. Зөрчил гэж тооцохгүйгээр зөвхөн гэрчийн мэдээлэл гээд тэгээд зөрчдөг хүмүүс дээр хэд цуглахыг нь хар ! Энэ бол илүү цахим бүртгэл нэг их цаг үрэхгүйгээр автомат бүртгэл хийгээд яваад байж болно.

Зочин [66.181.177.142] 2019-08-29 17:01:36

Бичлэг хийлгүй ногоон гэрлээрээ гарчихаж бай л даа. Согтуу солиотой янз бүрийн хүн машин барьж явааг мэдсээр байж юун бичлэг хийх вэ. Нохой хүртэл ногоон гэрэл ассан ч итгэхгүй эргэн тойрноо харж болгоомжтой гардаг болчихоод байхад чинь.

Зочин [202.179.31.46] 2019-08-29 14:45:59

Өнөөдөр нэг юм гарцан дээр дайрах шахчихаад миний эргэх ногоон гэрэл асч байсан гэж тэнэгтээд байх юм.

Зочин [103.57.94.193] 2019-08-29 13:58:15

Emgenel haramsaltai


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.