Дауны синдромтой хүүг багш нь өргөж авчээ

Aдмин / Гадаад мэдээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө тусгай боловсролын багш Кэрри Бремер дауны синдромтой хүүгийнхээ хамт амьдардаг ганц бие ээж Жэн Мэннингтэй уулзан халуун дулаан яриа өрнүүлжээ.

Кэрри тэр үед тэр ээж, хүү хоёртой танилцаад хэдхэн сар болж байв. Тэд Флоридагаас Массачусетсруу нүүж ирээд удаагүй байсан бөгөөд Жэк хүү Кэрригийн сурагчдын нэг байсан юм.

Мэннинг хорт хавдартай байсан тул хамаатнууд нь Жэкийг асран хамгаалах хүн хэрэгтэй хэмээн санал болгосон ч түүнийг халамжлах хүн тэднээс олдоогүй байна.

Түүний хамгийн их санаа зовж байсан зүйл бол түүнийг өнгөрсний дараа хүүд нь юу тохиолдох бол гэсэн айдас байлаа. Кэрригийн хувьд энэ талаар удаан бодох зүйл байсангүй, хүүд нь хайртайгаа хэлэн өргөж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мэннинг таалал төгссөний дараа багш өөрийн гурван хүүхдийн адил хүү шигээ өсгөхөөр шийдэн 14 настай Жэкийг өргөж авчээ.

Кэрри болон түүний нөхөр Дэйв нар хүүхэд үрчлэн авах ажлыг Мэннингтэй хамтран аль болох асуудалгүйгээр боломжтой бүхнийг хийжээ.

Кэрри “Бид нэгэн гэр бүл шиг баярын өдрүүдийг тэмдэглэн, Жэкийг бид хүүгээ хэмээн дуудаж хамтдаа аз жаргалаар дүүрэн аж төрж байна” хэмээжээ.

Эх сурвалж: today.com


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:43

Зочин [202.9.42.13] 2019-11-24 06:11:08

Sain humuus muugaasaa iluu olon baidag azaar

Зочин [223.11.137.209] 2019-11-24 05:22:09

buur unshaad nulims garchihlaa

Зочин [202.126.88.199] 2019-11-24 03:51:46

Ийм ариун сайхан сэтгэл манай оронд улам л ховордож байгаа шүү

Зочин [192.82.68.124] 2019-11-24 03:45:35

Дэлхий сайн хүмүүсээр дүүрэн шүү дээ.Цөөхөн бүтэлгүй нөхдийн асуудлыг томд авч үздэгт л хамаг зовлон байна

Зочин [202.179.31.10] 2019-11-23 13:50:43

Зарим хүмүүс агуу шүү!

Зочин [194.228.76.213] 2019-11-23 14:54:34

Ёстой тийм.

Зочин [103.26.195.248] 2019-11-23 09:09:23

Good


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.