Хүн ам, орон сууцны тооллого орон даяар эхэллээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого өнөөдөр эхэлж байна. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Үндэсний статистикийн хорооноос энэ удаагийн тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцох аж.

Хүн ам, орон сууцны тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ удаа бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хүн амын тооллогыг өөрөө удирдах юм.


Сэтгэгдэл

bi toolchihieoo [59.153.113.59] 2020-01-09 04:56:04

maltai niileed 75 say toolood sur badaruulaad hereg baina uu

zochin [202.55.188.34] 2020-01-09 02:51:27

Zaaval songuulitai davtsuuldag ni ymar uchir baina. Orshin suuj baigaa horoo duurgiin zasag darga nar yu hiij baidag ym. Hun amiinhaa too aj baidliig ni medehgui ajlaa yvuuldag hereg uu. ES gej neg hulgaich huligaan mungu saah argaar songuuliig luivardah arga haigaad baina uu.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.