Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр, "Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм. Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн. Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ. Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна. Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа. Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэв.

Эх сурвалж: ЕТГ


Сэтгэгдэл

Д.Барс [66.181.161.110] 2020-02-18 09:12:08

Хараал, хэрүүлч хүмүүнд Хоцрох удам нь тарчлаантай. Атаач, жөтөөч хүмүүнд Үр, төл нь үймээнтэй. Шунаг,сувьдаг хүмүүнд Сэтгэлийн тарчлаан хавцгайд Ухаант, мэлмийн хүмүүнд Учрал бүр ерөөлтэй.... "Монголын нууц товчоо" судрын тайлал "Наран төвт онол"

Зочин [59.153.113.91] 2020-02-18 00:15:21

Х.баттулга шиг ухаантай,сайхан улс төрч монголд тийм олон бишээ,сайн сайхныг хүсьё

Эрдэнээ [103.229.120.86] 2020-02-17 23:58:16

Төрийн төмөр нүүр хэрэгтэй болжээ.зарлиг биёлүүлэхгүй бол чингис хаан яах байсан бол оо.өвчин орж ирвэл.хэнэбугай чөршөөхгүй түймэр мэт дүрэлзнэ гэдгийг ард иргэд яагаад ойлгодогүй юм бэ.

Зочин [64.119.26.249] 2020-02-17 22:19:27

Ард иргэд нь төрөө хүндэлдэггүй орон яаж хөгжих вэ төрийн тэргүүн нь зарилаг гаргалаа сүүлдээ гуйж байна иргэдээ эрүүл саруул байлгах гээд аргаа ядаж байхад иргэд нь цагаан сараа хийнэ гээд зарим нь зөрүүдлээд яачихсан хүн дүрснүүд вэ

Zolboo [202.126.88.201] 2020-02-17 20:52:41

Zow shuu de. Demjij ba. Eruul enh baiwal olon sar shinee temdegleh baih. Zarim bichsen humuus eruul bish ba shar hadand uzuul.

Зочин [66.181.189.43] 2020-02-17 20:33:25

Дэмжиж байна

Иргэн [66.181.161.45] 2020-02-17 19:06:39

Зарим хүмүүс яахаараа ингэтлээ мунхардаг байнаа.Төр засгаас ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах шийдвэр гаргаж байхад зөрүүд бух шиг зан гаргаад гөжөөд байдаг .Хүнсний зах болон бусад захуудаар дүүрэн цагаан сарын идээ ундаа бэлэг сэлт бэлдсэн масктай маскгүй хүмүүс бужигнаж байна.Хэрэв өвчин тахал гарвал төр засаг руугаа л дайрч давшилан шүү дээ.Энэ мунхаг харалган хүмүүсийг eр яалтай билээ. Өөрсдийгөө хайралдаггүй юмаа гэхэд үлдэх үр удмаа хайралмаар юм даа.Цагаан сар хийхгүй л бол бүх юм болохоо байчих гээд байгаа юм байх даа.Ниргэсэн хойно нь бархиралдах юм гарах вий дээ хүмүүс минь.

Золгох л болно, гэхдээ ... [202.131.225.53] 2020-02-17 18:03:57

Танихгүй, амьдрал ахуйгий нь сайн мэдэхгүй хүмүүстэй биднийг өнөөдөр ажил хийлгүүлж л байна ш дээ. Хотын өнцөг бүрээс ажил дээрээ бүгдээрээ ирж, инээж, ханиаж, өдрийн хоолоо хамтдаа идэж л байна. Үүнийг хорихгүй байж ганц Цагаан сараар хөгшчүүд дээрээ очиж золгохыг хэн ч хорьж дийлэхгүй. Харин холын хамаатнууд, найз нөхөд, хамтран ажиллагсадтай энэ жил золгохгүй байж болно.

Сэтгүүлчид хандах нь [92.249.185.133] 2020-02-17 17:00:07

Төрийн тэргүүнийг нэрийг бүтээр бичдэг Монгол Улсын Ерөнхийлөгч Халмтаагийн Баттулга гэж Х.Баттулга гэж бичих нь буруу шүү

Зочин [66.181.176.151] 2020-02-17 16:10:35

Zuv zuv. Odoo hed honog zamuudiig haah heregtei. Mungugui, eruul mendiin salbar huch muutai uur arga baihgyu. Ailiin buuz belgend yavj baij huuhed nastaichuudaa uvchluulchihvel yun bayar manatai yum bolno. Mask zuugeegyu humuusiig torgood baimaar baina, maskgyu hun ih baina.

Зочин [103.57.94.77] 2020-02-17 13:16:36

Zeel tegelsen mongoorooo havdartai tolboriin chadvargui huuhduud zondoo bna ami nasan deere bna tedniig bugdiig ni gadagsh ni yvuulj emchluulsen bol baatar boloh blaaa gej

Зочин [103.57.94.77] 2020-02-17 13:15:39

Zeel tegeldeg madh buruu shiidver

Зочин [103.10.21.58] 2020-02-17 13:03:49

СОШИАЛД СОЁЛТОЙ БАЙЦГААЯ МОНГОЛ ХЭЛ АГУУ МОНГОЛ ХЭЛЭЭ ЗӨВ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ ТӨР ЗАСАГ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ ЭЛДВЭЭР ГООЧЛОХОО БОЛЬЦГОО ҮГ.....ТА САЙН БОД ТУСГААР УЛСЫН ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭН ТА ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛ...... ҮГЭЭ Л БОД

зочин [192.82.65.160] 2020-02-17 13:02:54

Ерөнхийлөгчийн шийдвэр гарлаа. ЗГ т чиглэл өглөө. Уриаллаа, Зөвлөмж өглөө. ОБЕГазар нь ҮАБЗ-д санал хүргүүлээ. ЭМЯам нь бас хэг юм ярих гээд байх юм . Бодит мэдээлэлээ Ерөнхийлөгч ард түмэндээ гарч ирээд хэлнэ үү.

Zochin [103.229.121.184] 2020-02-17 12:28:42

Erunhiilugchiin urialgiig demjij bnas

бямбаа [122.201.22.132] 2020-02-17 12:05:09

Төрийнхөө тэргүүнийг элдвээр хэлж бичихээ болимоор юм Бид өөрсдөө сонгосон Зөв шийдвэр уриалга байна Төрийн төмөр нүүр хэрэгтэй цагтаа ч хэрэгтэй шүү Төрийн сүлд өршөөг

Иргэн [150.129.143.98] 2020-02-17 11:38:21

вирусын халдвар гээд амь наана там цаана гэж байхад зээл энэ тэр гээд юу гоншигноод бнаа болиооч одоо

Ц Батаа [202.9.46.210] 2020-02-17 11:47:22

Чамаар хэлэх үгээ заалгах уу. Битгий илүү хушуула!

Зочин [103.10.21.58] 2020-02-17 11:37:59

ЗЭЭЛ дахин бүү өг Зээл аваагүй хүмүүст олон олон шалтаг шалтгаан бий шүү тэрийг нь сайн судал ҮАБЗ н гаргасан шийдвэр ард түмнийхээ төлөө гаргасан шийдвэр Өндөр настан зээл авахдаа ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ боддоггүй.юм зөвхөн өнөө маргаашаа л бодно Тэр зээл авсан хүний зээлийг тэглэхээр ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ГЭЖ үзвэл наад суурь зарчим чинь БАНКУУД ДЭЭР Л ЗӨРЧИГДӨЖ ДЭЭ Банкууд л ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж дээ

Зочин [103.10.21.58] 2020-02-17 11:14:17

Энэ өргүй байсандаа бухимдаад байгаа ахмад настангууд та бүхнийг ч орхилгүй төр шийдвэр гаргасан Бухимдаж гомдсоор л үлдсэн насаа элээх нь үү дээ Монгол хүн байна даа Ахмадууд бид л ТӨР өө дээдэлж хүндлэхгүй юм бол өөр хэн хүндлэх юм бэ Бид л зөв байж зөв үлгэр дууриалалтай байх ёстой биш үү Ахмадууд аа ЭХ ОРОН АРД ТҮМЭН ТӨР ЗАСГАА ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭХ.ҮЗЛИЙГ ЗАЛУУСТАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ

Зочин [202.9.46.171] 2020-02-17 11:13:34

Үхээч пизда.

saran [202.5.198.40] 2020-02-17 11:08:22

Ерөнхийлөгч зөв хэлжээ Цагаан сараа гэртээ тэмдэглээд өнгөрнө дөө

Зочин [103.10.21.58] 2020-02-17 11:03:24

ЕРӨНХИИЛӨГЧ өө дэмжиж байна ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭЖ ӨГСӨН ТӨР ЗАСАГТАА ахмад настан би баярлаж байнаа Та бүхний гаргасан шийдвэр зоримог бөгөөд түүхэн шийдвэр байлаа ....ХАРИН Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг хэрэгжихгүй байна Нарантуул БАЯЛАГ УНДРАА өчигдөр орой хүн ихтэй байна Хүмүүс цагаан сардаа бэлдээд байгаа нь гэр гэртээ болно гэчихсэн болохоор тэр гэж бодож байна Гэртээ тэмдэглэнэ л биз Гэрээсэн гарахгүй бай гэж хэлээд ч нэмэргүй манайхан хэнэггүй нь дэндсэн улс Яг одоо энэ цагт төрийн төмөр нүүр хэрэгтэй байна Хэсэж тэнэж яваад өвчин гаргачихвал өарсдийгөө биш МОНГОЛ ТӨРИЙГ ХАМГИЙН түрүүн буруутгах бүхэл бүтэн хөлсний бичээчдийн арми хүлээж байгаа шүү МОНГОЛ ТӨРИЙН хийсэн бүхнийг харлуулах гэж оролддог хүмүүст жинхэнэ далим болж ҮАБЗ УОК ЗГ ЭМЯ ХӨСҮТ ОБЭГ гэх мэт төрийн байгууллагын хийсэн бүхнийг үгүй хийж удирдлагуудыг буруутгаад унана Иймд яг энэ цаг үед ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ БАЙЖ хатуухан байх хэрэгтэй гэж жирийн иргэн би бодож байна

Zochin [202.126.89.152] 2020-02-17 10:55:33

Zuvuu turiin terguuniihaa ugiig huleej avlaa. Demjij bn demjij bn!

Зочин [103.229.122.100] 2020-02-17 10:54:01

Цагаан сарын идээ будаагаа бэлдсээн.Гэхдээ гэртээ гэр бүлийн хүрээнд хийнэ. Айл хэсэхгүй. Харин ТВ сувгууд л олигтойхон 3 хоног үзчих нэвтрүүлэг хөтөлбөр гаргаасай билээ.

Зочин [64.119.16.112] 2020-02-17 10:09:49

бөөрөнхий үг үглэхээ боль.тодорхой заалт бүрээр цагаан сарын үед ингэж болохгүй гэдгийг. / Хүүхдүүдээ дауулж бөөнөөрөө явах. Олон нийтийн газраар бөөнөөрөө хэсүүчлэх гэх мэт/ монголчууд хэнэггүй бүдүүлэг учир ташуур хэрэгтэй

Зочин [202.126.88.233] 2020-02-17 10:00:34

zeelee teglyylsen umnuud n bayarlaad suuj bdag um bna za yahav zeel avaagyi zeel avah gj bsan 200.000 hugshchuud odoo yah estoi ve? ted nart yadaj zeel olgooch nowshnuudaa.

Зочин [192.82.67.127] 2020-02-17 09:42:45

Тэтгэвэр тэглэх асуудал шудрага бус болсон.Харин энэ өвчний эсрэг бол хамтдаа шүү.

Irgen [202.9.40.66] 2020-02-17 10:56:35

Axmadiin tetgeveriig teglesen ni axmadyydiig alagchiksan 600-6ssy gedeg bol mash ix zuruu deer ni Baycher nertei tsaasaar zeelgyi axmadyydiig yilyylaj byximdyylsan shydraga bys yvdal bolson avch idsen ni achlyylaad yu ch avaagyi xoxirood gomdood xotsorson iim zyiliig achlal enrel gedeggyi ym

Зочин [202.126.89.89] 2020-02-17 09:39:25

Manai ehner Aav eejteigee zolgono geed bh yum Erunhiilugchuu yahuu?

Зочин [202.126.89.152] 2020-02-17 10:56:51

Bitgii zolguul naadhaa tolgoiruu ni neg sn tonshood ug.

Зочин [202.131.228.20] 2020-02-17 10:40:32

Aav eejdee hairgui l ur yum daa.

Handaa egch n [202.131.228.66] 2020-02-17 10:05:09

Minii duu ehneree aaw eejed n zolguulahgui yu do harin maskaa zuuj garaa aruitgaj uulzaarai dawaraad oor ail heseed bitgii ywaarai

Зочин [150.129.142.74] 2020-02-17 10:00:31

эх үрсийг уулзуул хүү минь

Зочин [202.9.40.5] 2020-02-17 09:36:36

Өвчний талаар уриалж буйг чинь дэмжиж байнаа. Харин зээл тэглэсэн шийдвэр чинь шударга бус болсонд чинь гомдож суунаа...

Visitor [203.91.118.180] 2020-02-17 09:45:32

зссс зээлийн өргүй байсандаа баярлаач. би өргүй байсан гээд гомдлоод байхын.

иргэн [150.129.143.98] 2020-02-17 09:23:22

аюулт ѳвчинтэй дэлхий эрвийх дэрвийхээрээ тэмцэж байхад юун цагаан сар юун зээл энэ тэр вэ уриалгыг мѳрд амьд байхаа бод

Иргэн [150.129.143.98] 2020-02-17 09:12:59

таны минии бидний тѳлѳѳ уриалага гаргасан бна зарим хүмүүс юунд бухимдаад бгаа юум халдвар тарааж хорлох гээд бна у хэнэггүй зангаа хойш тавьж зѳвлѳмжийг хэрэгжүүл

Зочин [202.131.235.198] 2020-02-17 09:10:45

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [202.9.46.16] 2020-02-17 10:36:30

Yun tes oor zuil bichtsiin be

Зочин [202.9.46.201] 2020-02-17 09:06:24

Ахмадуудын хооронд "зээл тэглэх" гэдэг яс хаяж 2 талцуулж , үндсэн хуульд заасан "иргэн бүр тэгш эрхтэй" гэсэн суурь зарчмыг зөрчин, МАН-ын Хүрэлсүхтэй нийлж сүлбэлдэж хамт идэж байгаа нөхөр. Дараа хэн ньхэнийгээ түгжилдэх болдоо.Уг нь ерөнхийлөгч гэдэг хүн бүх ард түмний "эв нэгдлийн бэлэг тэмдэг" биш билүү. Аль эсвэл хагалган бутаргагч болжээ.

Зочин [192.82.70.224] 2020-02-17 09:04:55

Энэ уриалгыг Дүнжингарав Нарантуул ын үүдэнд томоор бүр томооооооор хэвлээд тавьчмаар юм.

enhjin [192.82.68.69] 2020-02-17 09:02:46

zov zov.

Ард [150.129.143.98] 2020-02-17 08:58:43

Маш зѳв эрүүл байвал олон олон цагаан сарыг тэмдэглэнэ ахмадууддаа халамж үзүүлсэнд юунд нь атаархаад бгаа юм вэ атаархагч нар наад атгаг ѳмхий зангаа болиоч нэг хэсэг нь гэсэн баярлаж болохгүй юу Баттулга эрч хүчтэй зѳв ухаантай хүн шүү хонгилынхон л муулдаг байх да

Зочин [202.126.89.240] 2020-02-17 08:56:04

Ерөнхийлөгч зөв л юм хэлсэн байна хэний төлөө санаа тавилаа гээд энэ улс хараагаад байгаа юм бэ

Зочин [66.181.161.102] 2020-02-17 08:45:56

Yanzin pizdaa bga yum daa.

ЗОЧИН [64.119.19.192] 2020-02-17 08:37:40

Энэ муу одоо шинэ он эхлэх бүрд тэнэглээд гараад ирэх юмаа тэтгэврийн зээл тэглэж улсаа хорлосноос хоиш үзэхээ байсан энэ амьтныг

Зочин [202.9.46.171] 2020-02-17 08:30:59

Ерөнхийлөгч гэж хэлэхээргүй хүн


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.