Олны анхааралд байгаа томоохон албан тушаалтнуудын  онцлох хэргүүд хэзээ шийдэгдэх вэ?

Н.Алтанцэцэг / Хууль

Олны анхааралд байгаа томоохон албан тушаалтнуудын хэргийн шалгалтын явц ямар байгааг тоймлон хүргэж байна.

Б.БАТЗОРИГИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН

Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Харин шүүх уг саналыг хүлээж авах боломжгүй гэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн өчигдөр Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлосон. Гэвч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн хэргийг прокурорт шилжүүлсэн.

Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРТ ХОЛБОГДОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар дугаар сарын 30-ны өдөр хянаж Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч талуудын гаргасан саналаар өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.

Н.ЗОЛЖАРГАЛ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХИЙН ШАТАНД ХЯНАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.

Улмаар хэргийг прокурор хянаж дуусаад энэ сарын эхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Уг хэрэгт нийт 187 хавтас хэрэг багтаж байгаа ба хэргийг харьяа дүүргийн шүүх хүлээн авч, хавтаст хэрэгтэй танилцаж байна. Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурор хянаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр шилжүүлжээ. Улмаар хэргийг шүүхийн шатанд хэрэг хянах ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд уг хэрэгт нийт 461 хавтас хэрэг багтжээ. Одоогоор хэргийг шүүх хуралдааны зар товлогдоогүй байна.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан. Энэхүү гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-Н ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:38

зочин [202.179.24.217] 2020-04-30 04:00:46

Шүүхэд нөлөөлж болохгүй гэдэг заалт бий юу? Тэгвэл яагаад ХМХ-ийн хэрэгслээр эдгээр хэрэгтнүүдийг магтан дуулах ажил яюагдаад байна? Блумберг яриулаад байгаа бол тэр хэргийн цаана нөгөө л харийн хөрөнгө оруулагч байж байгаа шүү дээ. Нөгөө л АНУ ба барууны орнуудын эрх ашгийг гүйцэтлүүлэгчид шүү дээ эд нар бүгд.

Зочин [192.82.65.224] 2020-04-29 07:57:08

шүүх яагаад удаагаад бна. гар нь хүндрэхгүй бна уу эсвэл хэн нэгний нөлөөнд бна уу. шударгаар шуурхай шийдээд өг.

УИХ-ын сонгууль дээрх асуудлыг шийдэх рамкийг зааж өгнө. [202.131.225.53] 2020-04-29 08:56:36

Бүнд л энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүн юу болохыг л хүлээж байна. Яллагдагч нар ч адил, шүүх нь ч адил энэ удаагийн сонгууль юү болох уу, түүнээс хамааран хэргийг ХЭРХЭН шийдэхээ мэднэ. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн Өршөөлийн хууль гарах уу, гарахгүй юу гэдгийг л энэ 2020 оны сонгууль хэлээд өгнө ш дээ. Иймд 6-р сарын сонгуулиас наана дээрх хэргүүдийн аль нь ч шийдэгдэхгүй.

zochin [202.126.89.89] 2020-04-29 05:01:48

Mungetei baychuud n echneen jiliin yl avahaar baij gaduur.zuragtaar eder bur yriad l nudend huiten hulgaichuud uoma.Zoljargal gj sohoison pisda MENHORGILoor eeriige hamgaaluulaaf ih hutsaj bga novsh.bugd luivarchid.Hurts.Undarmaa.Zoljargal nart tzaaziin yl egeesei.Sodnomdarjaa.Chimgee 2 oor olon jil togloj bn.odoo naad 2 chin biegui.nasgui bolj bga shu.MANAN hulgaichuuda bodohoos heleh ug oldohgui uom.

Иргэн [43.242.243.166] 2020-04-28 08:43:09

Энэ Банкны Н.Золжаргал гэдэг нөхөр өдөр бүр Блуумбергеер гарч нэг их том эдийн засагч , онолч дүр эсгэн бурдаг болж Уул нь энэ нөхөр 90-ээд онд амь нь хаа байгаа юм гэмээр чөргөр нөхөр байсан одоо бүр лухайгаад сайн хуссан шинж харагдаад байгаа юм

Зочин [192.82.67.57] 2020-05-01 14:46:07

Эрчим хүчний сайд энэ хоёр зурагтаар Баярцогт шиг самбар дээр хичээл зааж завсараар нь МОНГОЛЫГ БҮТЭЭЖ БАЙГАА ЭРХМҮҮД гэдэг бичиг гараад байна гэж хүмүүс гайхан ярилцаж байналээ. Тэгсан нь үнэн юм уу

МАЛЧИН АРД [122.201.31.182] 2020-04-28 06:35:34

У.ХҮРЭЛСҮХЭЭ СЭЛМЭЭ ЭРГҮҮЛЖ ТОЛГОЙНУУДЫГ НЬ ТАС ТАС ЦАВЧУУЛ ХӨРӨНГИЙГ НЬ ҮГ ДУУГҮЙ ХУРААЖ УЛС АРД ИРГЭДИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧ ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ.! . !

Зочин [122.201.21.203] 2020-04-28 05:46:13

Монголын ард түмнийг мартамхай,бид чинь их юм хийсэн ариухан амьтад гэж түрүүчээсээ зурагтаар хэвлэлээр ярьж бүлтэрч эхэлчихээд байгаа! 10тн алт,монгол банкийг хоосолсон буудахад ч багадах ялтай золжаргал гм хулгайч,луйварчид хүн амины гэмт хэрэгтнүүд даварч олон түмнийг доромжилж байнаа!! Байх газар руу нь яаралтай асуудлыг шийдвэрлэж явуулья! Эд нар монголын нийгмийг ойрын хэдэн жилдээ сайжирч,цэвэрлэгдэхээргүй бохирдуулж завааруулсан хорлон сүйтгэгч нарыг устгаж байж бид цааш хөдлөх ёстой! Үүнийг хийхгүй бол бид байрандаа төдийгүй ухарч сүйрч сөнөх болноо!!! Анхаар...

Hgf [203.91.115.43] 2020-04-28 05:00:20

ОБЁГ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАРЫН УЛСЫН ТӨСӨВ БОЛОН ГАЛ СӨНӨӨГЧДЫН МӨНГӨНӨӨС ХЭДЭН ТЭРБУМЫГ ЛУЙВАРДСАНН ХЭРЭГТ АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТААД ПРОКУРОРТ ОЧСОН ЮУ БОЛСОН БЭ. ШУНАЛТАНГУУД КОРОННОГООР ШОУДАЖ БАС МӨНГӨ ХУССААР БАЙХ УУ.

Зочин [66.181.180.218] 2020-04-28 04:53:41

Хулгайч луйварчингууд телевизээр их мэдэгч болон гэмгүй царай гарган ярилцалага хийгээл монголын хууль яаж хэрэгжих болж байна аа

Зочин [202.9.46.36] 2020-04-28 02:40:22

Элбэгдоржийн тавиулуудыг хууль хучин, шуухийн байгууллагуудаас зайлуулахгуй бгаа шалтгаан нь женко хурэлсух 2ийн бух булхай луйврыг элбэгдорж баримтжуулчихсантай холбоотой. Гэнэн Энхбаяр ингээд элбэгдорж нямдорж сбаяр эд нарын хэргийг хавтаслаад авчихсан бсн бол муугаа узэхгуй л бснда

HARAALYN buzar [202.9.46.202] 2020-04-28 02:24:04

HARAALCH hvniimuud durtai hvn hognuud hulgaich jenko jduchin popchin hvrel svh nartaigaa taarsan mahan tarhitanguud zombi narene balchigtaa jibj vheh baihaa

Зочин [119.40.98.177] 2020-04-28 02:04:05

Жастын батхүү мэнгэтийн алтан нар хаана ч шалгагдаагүй ял шийтгэлгүй юм байна гэж ойлголоо мэнгэт саад хүчтэй юм байна

зочин [66.181.183.26] 2020-04-28 01:51:53

гаж тогтолцоотой улс оронд энэ хэрэгүүд шийдэгдэхгүй,үнэн зөв шударга нийгэм анх байгуулаагүй учир сүүлдээ жонхуурсан жанхуу нийгэм гэж би харж бгаа.шүүх хуулийн байгууллага ч хэрэггүй болчихсон сда нуудаар дүүрчихсэн жонхуунууд.төр төмөр нүүрээ ч харуулж чадахаа боличихсон хулгай луйварынханы бөгсийн жонхуу долоож явж бгаа нөхцөлд яааж ч чадахгүй ээ.хуулийн ч хэрэггзй хэрэгжүүлэх биелүүлэх буг чөтгөрч алга даа.энэ хулгай нарын өмч хөрөнгө мөнгийн хурааж аваад явуулчихаар сайн эр монголд байдаг бол болж бна.тийм сайн эр л энэ ажлыг хийж чадна.бусадаар яагаад ч чадахгүйн бололтой

Хэргүүдийн ойрын үеийн үйл явц, төлөв. [202.131.225.53] 2020-04-28 01:20:07

Шийдэгдэхгүйдээ. Эсхүл 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн Өршөөлийн хуульд хамруулна, эсхүл эдгээрийг хөгшрүүлж элдвэв өвчний хаяг зүйж "эрүүл мэндийн шалтгаанаар" гадуур байлгах арга чарга бодно. Тэгэж байтал 2-3 нь хөгшрөөд чад болчихно. Тэгэж байтал дараа дараагийн одуудтай шинэ хэргүүд гараад ирнэ, өмнөх үеийн хэргүүдийг "мартаж" эхлэнэ. Нэг иймэрхүү л зураг харагдаж байнадөө.

Зочин [124.158.111.6] 2020-04-28 01:35:27

Үр хүүхэд хамаарал бүхий этгээдүүдээс учруулсан хор хохирлыг гаргуулдаг байх хэрэгтэй...

zochin [66.181.189.83] 2020-04-28 01:17:42

Ard tumen uursduu shiitgedeg bolomoor yum bh duu

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-28 01:14:45

ЭНЭ ПРОКУРОР ШҮҮХЭД ИХ УЧИР БИЙ ДЭЭР НЬ АВИЛГАЧИД ӨӨРСДӨӨ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛИЙГ БАТАЛЖ ӨӨРСДӨДӨӨ МАШ ИХ БОЛОМЖ ЯЛ ЗАВШИХ ГАРГАЛГААГ ХИЙЖ ӨГСӨН ЭДГЭЭР ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧИЛЖ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХУРДАН ХЯЛБАР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ОЛОН УЛСЫН ЖИШИГ ТУРШЛАГА ЯРЬДАГ ХҮМҮҮС ХОЙД СОЛОНГОС, ХЯТАДЫН ХУУЛИАС ХУУЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [124.158.111.6] 2020-04-28 01:32:41

2 танхимтай байж л энэ асуудлыг шийдэх байх. АИХурал ийм эрх ашиг зөрчигдөх хуулийг баталдаг...Жишээ нь: Сонгуулийн,Шүүхийн, Авилгын гэх мэт хуулийг баталдаг эрхтэй байх

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-28 01:10:18

ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТИЙН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ШИЙДЭХГҮЙ БОЛ ДАХИН ₮% ХУВИЙГ НЬ АВАХААР ХУЛГАЙЧ НАР ХУУЛИЙН ГАРГАЛГАА ГАРГАЖ ИРСЭН БАЙНА ИЙМД ГЭМТ ХЭРЭГ ГЭМ БУРУУГ НЬ ТОГТООЧИХВОЛ ЭНЭ ЛУЙВАРЫГ ЗОГСООХ БОЛОМЖ БАЙНА . ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГИЙН ХУЛГАЙ ЗОГСОХГҮЙ НЬ АРД ТҮМЭН ШҮҮХИЙГ ЯАЖ ШИЙДЭХИЙГ ХАРЖ БАЙНА ШУУРХАЙ ШИЙДМЭЭР БАЙНА

Зочин [212.95.5.30] 2020-04-28 00:49:39

Hezee ch shiidegdehhui haha

ЗОЧИН [202.9.47.19] 2020-04-28 00:59:08

ЯРГАЧИН ХҮН ТАМЛААН ТАРЧИЛГАГЧ АЙМШИГТ ОЛОН ГЭМТ ХЭРГИЙН ЭЗЭН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗАР ХУЛГАЙЧИЙН ГАР ХӨЛНИЙ ЗАРЦ, ХАМ ГЭМТ ХЭРЭГТЭН ХУВАЛЗ ХОЧИТ ХУРЦЫГ НЭН ЯАРАЛТАЙ ШҮҮЖ ЯЛЫГ ӨГӨХ ЁСТОЙ. ТЭГЖ БАЙЖ ХУУЛЬ ШҮҮХИЙН ШУДАРГА АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ НЬ ХАРАГДАНА

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-04-28 00:33:20

СОНИН ЮМ ИХ ҮЗЭХ НЭЭ. ХУЛГАЙЧ ХҮН ИХ ХУРЛЫН ДАРГА, ТАМГИЙН ГАЗРЫН ДАРГА, САЙДААС ЯРИЛЦЛАГА АВААД БҮХ ЮМЫГ МЭДДЭГ ЦАРАЙ ГАРГАН ТЕЛЕВИЗЭЭР ГАРАХ ЮМ. ЮУ БОЛООД БАЙНАААА. УГ ТОРНЫ ЦААНА БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ. МАНАЙ ТӨР ГЭЖ ҮНЭНДЭЭ ДАМПУУРЧИХСАН ЮМ БАЙНА. ТЭР НЭВТРҮҮЛГИЙГ ХЭН САНААЧИЛЖ...... ТЭД ОРЖ Л БАЙДАГ. ЭСВЭЛ НЭГ ТЭРЭГНИЙ ДУГУЙНУУД ЮМ БОЛОВ УУ. ОЙЛГОХОО БОЛИВ....................................

Зочин [49.0.212.178] 2020-04-28 00:28:36

Шүүх бүх хүнд адил тэгш байгаач

Зочин [49.0.212.178] 2020-04-28 00:27:41

Жирийн ард түмнийг бол дор нь ялладаг хирнээ томйуудын хэрэг дандаа замхардаг юм

Зочин [203.91.115.41] 2020-04-27 23:57:16

Заавал яллаж байж санаа амрах албагүй. Өөрсдийгөө хэлмэгдэх гээд байгаа мэт ярьдаг эдгээр нөхөд, цаана нь нэр нь дурдагдаагүй бас зөндөө нөхөд бий, тэд ард түмний бүтээсэн хамаг хөрөнгийг үрэн таран хийж, ичих нүүргүй, ямар ч ёс суртахуунгүй авирлаж байсныг бодохоор зэрэг огиудас хүрдэг.

Зочин [66.181.161.66] 2020-04-28 00:53:53

Nugel ni nudeeree garaasai.Eh oron ard tumneesee urvaj har amia bodson bertegchin hulgaich nar.Bidnees hulgailsan bolomj bas munguu butsaaj ug.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.